demberels@parliament.mn   51 261503

“Invest Mongolia 2016” форумд илгээж чадаагүй асуултууд

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 2193

            Хөрөнгө оруулагчид та бүхэнд дараах асуултуудыг УИХ, ЗГ-аас асуухыг зөвлөж байна.

  1. Хуулийн засаглал Монгол Улсад тогтвортой, тэнцвэртэй, шударга мөрдөгдөж чаддаг уу?
  2. Хөрөнгө оруулагч миний хувьд оруулсан хөрөнгөний ашиг орлогыг чөлөөтэй бөгөөд ямар нэгэн хууль журмын саад бэрхшээлгүйгээр гадагшлуулах төдийгүй би өөрөө чөлөөтэй гадагш зорчих эрхийг de-jure төдийгүй de-facto баталгаажуулсан уу?
  3. Хүний эрхийн талаар НҮБ-ын холбогдох байгууллагаас өгсөн зөвлөмжүүд үндэсний хууль тогтоомжинд бүрэн бөгөөд ямар нэгэн салаа утгагүй тодорхой тусгагдсан уу? “Hotel California” шиг зүйл Монголд дахин давтагдахгүй биз?
  4. Би Монголд удаан хугацаагаар хөрөнгө оруулалт хийх бол хөрөнгө оруулалтын орчин маань тогтвортой, тааламжтай, тунгалаг байх залгамж чанарыг энэ удаагийн төдийгүй дараагийн төр, засаг хадгалж чадах уу? Эсвэл “prisoner’s dilemma” шиг зүйл үүсэх үү?
  5. “Transparency International” байгууллагын авилгалийн тухай төсөөллийн индексээр Монгол Улс энэ 4 жилд ямар тодорхой, дорвитой ахиц гаргаж хэдээс хэддүгээр байранд очихоор төлөвлөж байгаа вэ? УИХ, ЗГ-ын ямар хууль тогтоомж, тогтоол, хөтөлбөр хэрэгжих вэ?
  6. Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексийн үзүүлэлт бүрээр, яангуяа Монгол Улсын эрэмбийг доош татаж буй үзүүлэлт бүрээр ямар ямар бодлогын болон хууль эрх зүйн алхамууд хийгдэх вэ? 4 жилд хэдээс хэддүгээр байранд дэвших зорилготой байгаа вэ?
  7. “Equal treatment ” буюу хөрөнгө оруулагчдад тэгш хандах зарчим яаж хэрэгжих вэ? Би жишээлбэл, импортыг орлох үйлдвэрлэл эсвэл экспортонд зориулж шинээр уул уурхайн бус бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэлээ гэхэд энэ чиглэлээр надад ямар эдийн засгийн хөшүүрэг, сэжим түлхэц (incentives) байгаа вэ?
  8. Монгол Улсын өрийн асуудал, “Moody” гэх мэт агентлагийн зээлийн зэрэглэлийн үнэлгээ, төсвийн их хэмжээний алдагдал гэх мэт макро эдийн засгийн асуудлаар Монгол Улсын бодлого, байр суурь, шийдэл ямар байгаа вэ?
  9. Монгол Улсад хөрөнгө оруулахын тулд, хөрөнгө оруулах үнэмшил бий болгохын тулд заавал холбогдох яамдын сайд, дарга, удирдах албан тушаалтантай уулзах ёстой юу? Хөрөнгө оруулагчдад зориулсан нэгдсэн, иж бүрэн мэдээлэл бүхий портал сайт байгаа юу? Нэрийг нь хэлж өгнө үү?
  10. Хөрөнгө оруулагчдад зориулсан “Омбудсман үйлчилгээ” байгаа юу? Байхгүй бол хэзээ бий болох вэ?
  11. Хэрэв миний хөрөнгө оруулсан нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, тухайлбал, аймаг, сумдын засаг захиргааны албан тушаалтан “ манай аймаг, суманд ийм тийм зүйл хэрэгтэй байна хандив өгнө үү ” гэх мэт утга бүхий хүсэлт ирүүлбэл бид яаж хандах ёстой вэ? Ямар нэг хуулийн зохицуулалт байгаа юу? Хэрэв бид энэ “хүсэлтийг” үл гүйцэлдүүлвэл бидний үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй , саад бэрхшээлгүй явах уу?
  12. “Нинжа” хэмээн Монголд нэрлэгддэг албан бус уул уурхай эрхлэгчидтэй хуулийн хүрээнд яаж харилцах, хандах ёстой вэ? Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага болон гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд харилцаа үүслээ гэхэд үүнийг зохицуулсан хууль эрх зүйн ямар байдал, тэд санхүүжилт хүсвэл яаж хандах ёстой вэ?
  13. Засгийн газартай ямар нэг удаан хугацааны хамтын ажиллагааны баримт бичиг тохироход тэдгээрийн үйлчилэх хугацаа “ Засгийн газар ” гэсэн утгаар явах уу эсвэл “энэ засгийн газар” (гэрээ, хэлцэл, хамтын ажиллагааны ямар нэг  төрийн баримт бичиг байгуулсан төрийн яам, байгууллага, агентлаг) гэсэн утгаар хэрэгжих уу? Хууль эрх зүйн талаас нь тодруулж өгнө үү?
  14. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Тогтвортой уул уурхайн зарчимууд,” байгаль орчны холбоотой стандарт дүрэм журмыг мөрдөх ёстой. Гэхдээ эдгээрийн хэрэгжилтэнд тавих шаардлага, хяналт шалгалт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчдад ижил тэгш, ялгаварлалгүйгээр хэрэгжих үү?
  15. Найдвартай цахилгаан, уур, ус, гэх мэт дэд бүтцийн үйлчилгээг гадаадын хөрөнгө оруулагчид ямар үнэ тарифаар авах вэ? Ямар нэгэн хязгаарлалт, ялгаатай байдал байгаа эсэх?
  16. Хөдөлмөрийн хууль тогтоомжийн орчинд хөрөнгө оруулагч-ажил         олгогч- ажилчдын харилцааг яаж зохицуулдаг вэ? Ажиллах хүчний чөлөөтэй орж, гарах урсгал, цалин хөлсний талаар ямар нэг тусгай шаардлагууд байгаа эсэх?
  17. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг оруулаад хөрөнгө оруулагчдад хандах эерэг уур амьсгал бий болох, хөрөнгө оруулагчдын амьдрах орчин, аюулгүй байдал, орон нутгийн нөхцөлд дасан зохицох “нутагших” үйл явцыг дэмжих, зөвлөх ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
  18. Татварын харилцааг тодорхойлсон хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэл гэх мэт харилцаанд ороход үндэсний ба олон улсын хууль тогтоомж, олон улсын сайн практикийг яаж зохицуулсан байдаг вэ? Үндэсний ба олон улсын хууль тогтоомжийн үзэл санаа, зүйл заалтыг мөрдөх талаар ямар зарчим, үзэл баримтлал, бодлого хэрэгждэг вэ?

Эдгээр асуултанд болон бусад сонирхсон асуултандаа бүрэн, тодорхой хариулт авсныхаа дараа та бүхэн хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна.

Welcome to Mongolia, the land of investment opportunities!

      С.Дэмбэрэл. Эдийн засагч

PS: Энд буй асуултууд зөвхөн хөрөнгө оруулагчдын зүгээс тавьж болох асуултууд биш хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид өөрөө өөртөө тавибал зохих асуултууд юм...

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->