demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хэдэн сайд огцроо л биз, тэдний оронд хэдэн хүн томилоо л биз. Энэ хэнд хамаатай юм бэ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 3181

Х.Уянга

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Зургаан сайдын суудлыг хэрхэн хуваарилах, хэнийг сайд болгох талаарх таамаг улс төрийн халуун сэдэв болоод байна. ИЗНН-д нэг сайдын суудал оногдсон гэсэн яриа байгаа?

-. Намын улс төрийн зөвлөл хуралдсан. Ямар нэг санал тавибал бид хэлэлцэхэд бэлэн байгаа. Энэ үйл явдал өрнөхөөс өмнө ИЗНН “Сайдын суудлаас илүү улс төрийн тогтвортой байдал чухал шүү” гэсэн утгатай мэдэгдэл гаргаж байсан. Тэр байр сууриндаа бат зогсож байгаа. Манай нам зарчимдаа үнэнч, ямар нэг байдлаар улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зүйл хийж байгаагүй.

Яагаад улс төрийн тогтвортой байдал гэж яриад байна вэ гэхээр, энэ нь хөрөнгө оруулалтад нөлөөлдөг. Гадаадын хөрөнгө оруулагч ийм нөхцөлд манай улс руу хөрөнгөө оруулах уу. Бид хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа идэвхжүүлэхийг хүсэж байгаа биз дээ. Хөрөнгө оруулалт орж ирж, баялаг бүтээдэг хүмүүс хөдөлж, ажил буцалж байвал эдийн засаг идэвхтэй байгаа хэрэг. Эдийн засаг идэвхтэй байж, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байвал иргэдийн амьдрал дагаад л сайжирна. Үүнийг л ард түмэн хүлээдэг биз дээ.

Ер нь ч тэгээд энэ хэдэн сайд огцроо л биз. Тэдний оронд хэдэн хүн томилоо л биз. Энэ ард түмний амьдралд ямар хамаатай юм бэ, ямар өөрчлөлт авчрах юм бэ. Үүний оронд УИХ, Засгийн газраас ард түмний амьдралд хамаатай ямар шийдвэр гарах нь вэ, улс орны эдийн засаг сайжрах нь уу, муужрах нь уу гэдэг л сонирхолтой бөгөөд хэрэгтэй байх.

-Засгийн газарт сэлгээ хийж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлын эх үндэс болчихгүй байгаа?

-Засгийн газар бүхэлдээ огцорсон тохиолдолд улс төрийн тогтворгүй байдал шууд үүсдэг. Харин халаа сэлгээ хийх нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж болох процесс. Ийм тохиолдолд процесс удаашраад, ужиграад ирвэл улс төрийн тогтвортой байдалд нөлөөлнө.

-Ээлжит бус чуулганаар ард түмний амьдралд, улс орны эдийн засаг зайлшгүй хэрэгтэй асуудлууд хэлэлцсэн гэж та бодож байна уу?

-Би ээлжит бус чуулган хийх хэрэгтэй гэж хэлж байсан. Яг бодитоор тооцоод үзвэл, намрын чуулганаар хүлээгдэж буй асуудлуудаа хэлэлцэж амжихааргүй байгаа. Татварын хуулиас эхлээд дарааллаа хүлээж байгаа, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай өчнөөн хууль байна. Тэгж байтал төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэл орж ирнэ. Эднийг хэлэлцэхэд маш их цаг авдаг. Мөн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хэлэлцэх асуудлууд ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ингэхээр намрын чуулганаар хэлэлцэх асуудал багтаж ядаж байгаа биз. Олон нийтэд хүлээлт үүсгээд байсан Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулиа ээлжит бус чуулганаар хэлэлцсэн нь зөв. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг ч бас хэлэлцэж, намрын чуулганы ачааллаас хөнгөлж байгаа.

-Энэ хэдэн хуулийг батлахаас илүү Засгийн газарт халаа, сэлгээ хийх нь ээлжит бус чуулганы зорилго байсан гэж үзэх хүмүүс байгаа?

-Тэгж яриад л байгаа. Намууд хамтарч ажиллах боломжгүй гэсэн улс төрийн шийдэл  гаргасан бол ингээд л цаашаа явахаас аргагүй. Гэхдээ огцорч байгаа нь ч, огцруулж байгаа нь ч улс төрийн тогтвортой байдлыг л анхаарах ёстой байсан.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх явцад идэвхтэй санал хэлж байсан гишүүдийн нэг нь та. Энэ хуулийг батлах зайлшгүй шаардлага байсан уу?

-Гаднаас авах зээлд хязгаар тавьчихсан. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ уначихсан, экспортын орлого буурсан гэхчилэн гаднаас дотогшлох урсгал маш их хязгаартай байна  шүү дээ. Энэ тохиолдолд ашиглаагүй байгаа дотоод хүчин зүйлдээ анхаарал хандуулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Тиймээс эдийн засгийн ил тод байдлыг дэмжих замаар далд эдийн засгаа ил болгохын тулд нэг удаагийн өршөөл үзүүлэхээр шийдсэн. Эдийн засгийнхаа далд байгаа хэсгийг ил гаргах нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, төсвийн орлогод нөлөөлөх байх гэсэн горьдлого, найдлага тээж, бусад улсын жишгээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, татварын өршөөл үзүүлэхээр боллоо.

-Хэлэлцүүлгийн үеэр шударгаар татвар төлдөг иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах талаар яригдаж байсан нь хуулинд тусгалаа олж чадсангүй юу?

-Татварын өршөөлийн хууль гаргаж хэрэгжүүлсэн бусад улсын туршлагыг нэлээд судалсан. Татварын өршөөл үзүүлэх үед шударгаар татвар төлдөг иргэдээс гомдол гардаг юм байна. Тэгээд энэ хуулинд шурдагаар татвар төлдөг хүмүүсийг урамшуулах заалт оруулах гээд чадсангүй. Нийт 150 мянган аж ахуйн нэгж татварын байгууллагад бүртгэлтэй. Тэдний олонхи нь татвараа хуулийн дагуу төлөөд явж байгаа.

Миний санаагаар бол сүүлийн гурван жил татвар ногдох орлогоо үнэн зөв мэдүүлж, татвараа төлсөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, ойрын гурван жилд татварын хяналт шалгалт оруулахгүй байх арга хэмжээ авч болох байсан. Эдийн засгийг ил тод болгох хууль хэрэгжиж дууссаны дараа, энэ хууль үүргээ гүйцэтгэж, төсвийн орлого нэмэгдсэн тохиолдолд, ирэх жилийн төсвийн орлогын биелэлтийг харж байгаад шударгаар татвараа төлж байсан иргэд, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлж урамшуулах арга хэмжээг авч болно байх гэж бодож байна.

-Бусад орны туршлагаас харахад татварын өршөөлийн хуулийн муу үр дагавар нь юу байна?

-Татварын өршөөлийн хоорондох хугацаа ойртвол дараагийн өршөөлийг хүлээгээд сууж байдаг буруу жишиг тогтож болзошгүй. Манайх найман жилийн зайтай энэ хуулийг баталж байна. Энэ бол багад тооцогдох хугацаа. Тиймээс одоо нэг сайн өршөөгөөд арван жилдээ дахиж энэ тухай ярихгүй байя гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй.

-Өмнөх татварын өршөөлийн хуулийг баталж байхад нэг удаа өршөөгөөд дахиж өршөөхгүй. Үүнээс хойш татвараа шудрагаар төлдөг болно гэж байсан. Гэтэл одоо далд эдийн засаг 40 хувьд хүрлээ гээд дахин ийм хууль баталж байна. Энэ хууль хүмүүст татвар төлөх биш, татвараас зугатах сэдлийг төрүүлээд байгаа юм биш байгаа?

-Эдийн засгийн өршөөл үзүүлсэн орнуудын туршлагыг харж байхад өршөөснийхөө дараа татварын цоо шинэ орчинг бүрдүүлэх ёстой юм билээ. УИХ-ын хаврын чуулганаар татвартай холбоотой зарим хуулиийг баталсан. Намрын чуулганаар дөрвөн хууль хэлэлцэнэ. Ингэхээр татварын шинэ орчин бүрдэнэ. Татвар төлөгчид татварын байцаагч нь дарамталдаггүй, татвар төлөгч, төр хоёрын харилцаа эрх тэгш, ил тод, татварын маргааныг зөв шийдвэрлэдэг, юм л бол эрүүжүүлээд байдаггүй, эрүүлжүүлдэг орчинг хүсэж байна.

Ер нь энэ хуулийг үр дүнтэй болгоход хамгийн түрүүнд анхаарах зүйл нь сурталчилгаа юм билээ. Хүмүүст итгэл төрүүлэх, энэ өршөөлд хамрагдахгүй бол дахиад ийм боломж гарахгүй юм байна, намайг төр ингэж өршөөж байхад би цаашдаа татвараа шудрагаар төлөх ёстой гэсэн бодол ухамсарт нь суулгах хэрэгтэй. Өмнөх Татварын өршөөлийн хуулийг сайн сурталчлаагүй учраас сүүлийн хэдэн өдөр бөөн дараалал үүссэн, хамрагдаж амжаагүй хүмүүс ч үлдсэн.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->