demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Дуу нэгтэй дэмжээд явъя

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 284
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2004.04.15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс:
 
-      С.Дэмбэрэл нарын гишүүдийн санаачилж, өргөн барьсан Засгийн газрын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ярилцах үед
 
Сү.Батболд гишүүн: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-ийн 18 дахь заалтад нэмэлт оруулах замаар бүх яамны чиг үүрэгт нь үйл ажиллагааныхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хуульчлан тогтоож байгаа юм. Хуулийн төсөл нь товчхон, нэг л өгүүлбэрийн бүтэцтэй. Тодруулж хэлбэл эрх асуудлынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал гэж томъёологдож байгаа.
 
С.Баярцогт гишүүн: УИХ-ын гишүүдийг асуудалд санаачлагатай хандаж байгааг дэмжиж байна. Гэхдээ асуудлыг буруу оруулж ирж байна гэж үзэж байгаагийн хувьд хуулийн төсөлтэй холбогдуулж 3 асуулт тавьж байна.
 
1.     Засгийн газрын хуулинд тодорхой яамдын чиг үүрэг дээр асуудлуудыг нэмэх, хасах, зохицуулалтын асуудлыг Засгийн газар санаачлах ёстой гэж үзэж байгаа.
 
2.    Шинэчлэлийн засгийн газрыг байгуулахад байгаль орчны асуудлыг чиглэлийн яамнаас нь үндсэн чиг үүргийн яам болгож Байгаль орчин ногоон хөгжлийн яам болгосон байгаа. Тэр утгаараа одоогийн санаачилж байгаа энэ хууль давхцаж байна.
 
3.    Засгийн газрын энэ хуулинд санал өгсөн байгаа. Тухайн саналд 4-5 яамны чиг үүрэг дээр энэ функцыг нэмж болох юм. Гэхдээ зүгээр нэг үг, өгүүлбэр нэмээд зогсохгүй үүнтэй холбогдсон механизм байх ёстой, төсөв байх ёстой гэж яригддаг.
 
Ингээд миний санал бол энэ хуулийг энэ байгаа хэлбэрээр нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Хууль санаачлагч гишүүд ярилцаж байгаад хуулиа татаж авч болох уу?
 
С.Дэмбэрэл гишүүн: Бидний санаачилсан хуулийн төслийн талаар С.Баярцогт гишүүний хэлсэн үндсэн санааг ойлголоо. Эхлээд би Байнгын хорооны гишүүдээсээ нэг зүйлийг онцгойлон хүсмээр байна. Бидний оруулж байгаа асуудал маань жирийн нэг асуудал биш. Монгол улс олон жил яриад шийдэж чадахгүй, гамшгийн түвшинд оччихсон байгаа агаарын бохирдлын асуудал. Агаарын бохирдлын асуудлыг институцын хэмжээнд олон жил хэрхэн шийдэж явсан бэ гэвэл ажлын хэсгүүдээс бүрдсэн үндэсний хороо байгуулах гэх мэт байдлаар явж ирсэн. Гэхдээ эцсийн бүлэгт хэн хариуцдаг вэ гэхлээр Ерөнхий сайд, асуудал хариуцсан яам хоёр нь л хариуцаад л явдаг. Гэвч агаарын бохирдлын бууралтанд бодитой өөрчлөлт гарахгүй байгаа. Тийм учраас хууль санаачлагч бид хоорондоо юу гэж ярилцсан бэ гэхлээр, Монгол Улсын бүх яамдуудыг тухайн асуудлыг онцгой байдлын хэмжээнд хүрсэн гэдгийг нь бодолцоод энэ асуудлыг үүрэгжүүлье гэж шийдсэн. Үүрэгжүүлэхдээ эрх, эрхэлсэн асуудлынхаа хүрээнд гэж тодотгоод үүрэгжүүлье. Ингэснээрээ цаашдаа яамдын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоо идэвхжихээс гадна яамд хоорондын уялдаа холбоо, агаарын бохирдлын эсрэг бидний, нийтийн хамтын хүчин чармайлтын үр дүн илүү гарна болов уу гэсэн үндэслэлээр энэхүү төслийг оруулж ирж байгаа юм.  Засгийн газар болон холбогдох яамдуудад хуулиар олгогдсон эрх, эсвэл онцгой тохиолдол болоогүй асуудлыг энд огт хөндөөгүй шүү. Агаарын бохирдол гэж яриад олон жил болчихсон, шийдэж чадахгүй байгаа энэ асуудлыг ядаж институцынхаа түвшинд өөр хандлагаар авч үзье гэсэн маш энгийн бодол байгаа. Тодруулахын тулд ганц хоёр жишээ татъя л даа. Хуралдаанд сууж байгаагаар нь жишээ болгож, Х.Тэмүүжин сайдын яаманд энэ үүрэг өгөгдлөө гэж бодье. Тэр тохиолдолд Хууль зүйн яамнаас замын цагдаагийн газарт агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины утааг багасгах талаар чиглэл өгдөг болох жишээтэй. ГХЯ-нд ийм чиг үүрэг оногдлоо гэхэд гадны оронд суугаа ЭСЯ-уудад тухайн орныхоо энэ чиглэлийн сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх гэх мэтчилэн бусад бүх яамдуудад өөр өөрийн чиглэлээр хийж болох  ажлууд байгаа.
 
Энэ асуудлыг хуульчилснаар бид УИХ дээрээ яамдын тайланг хэлэлцэх үедээ асуудлаа тодруулж байдаг, үүнээсээ улбаалаад агаарын бохирдол гэж шийдэж чадахгүй байгаа асуудалд бүх яамд болон, яамдын бодлогын хүрээнд нь багтаж байдаг бүх агентлагууд бүгд жигд оролцдог болно гэсэн л зорилготой байгаа. 
 
Засгийн газраас ерөнхий санааг дэмжсэн. Хэдэн яамдуудын нэр дурьдагдсан байсан. Хууль санаачлагч гишүүд бидний зүгээс бүх яамдыг оролцуулаад, Монгол улсын агаарын бохирдлын асуудлыг шийдэх бүх институцуудын уялдаа холбоог сайжруулж, оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой байгаа учраас, ялангуяа Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд маань хуулийн төслийг дуу нэгтэй дэмжээд цааш явуулахыг хичээнгүйлэн хүсч байна. Мэдээж, олон төрлийн эсрэг санаанууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Жишээлбэл, сая С.Баярцогт гишүүний асууж байгаа асуулт шиг. Гэхдээ бид хамгийн гол нь юуг илүү харах ёстой вэ гэхлээр, олон жил яригдаад тодорхой шийдэлд, үр дүнд хүрч чадахгүй байгаа агаарын бохирдлын гамшгийн эрсдлийн түвшинд байгаа талаас нь онцгойлон авч үзээд төслийг дэмжээд явбал бид тодорхой хугацаанд нийтийн хүч чармайлт, бүх яамдыг энэ асуудалд анхаарал хандуулдаг болгочихвол энэ асуудал маань өөрөө шинэчлэлийн засгийн газрын хувьд, түүнчлэн одоогийн УИХ-ын хувьд ч шинэлэг, үр дүнтэй ажил болноо гэдгийг зориуд онцолж та бүхэндээ хэлмээр байна аа. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээсээ хүсэхэд олон нийтийн санааг зовоосон онцгой ийм асуудал дээр төрийн институцуудын уялдаа холбоог сайжруулж өгөх талаас нь харж энэ асуудлыг дэмжээсээ гэж хүсч байна. Дашрамд дурьдахад, Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан “Төрийн байгууллагуудын чиг үүрэг, ажлын уялдаа холбоог шалгах” үүрэг бүхий ажлын хэсэг нэлээдгүй шалгалт хийсэн. Үр дүн нь одоогийн байгаа хууль тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоо хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарч ирж байгаа. Удахгүй байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Үүнээс улбаалаад хэлэхэд бидний оруулж ирж байгаа төслийн хүрээнд төрийн бүх институцууд бүгд жигд оролцоосой, энэ тухайн институцын хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь харшлахгүй, харин ч түүнийг баяжуулж өгөх, бусад яамдуудтайгаа улам уялдаа холбоотой ажиллах, цаашлаад Ерөнхий сайдын ахалж байгаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажил улам идэвхжих үр дүнтэй боломж бүрдэнэ гэсэн бодолтой оруулж ирж байгаа төсөл байгаа юм аа. Энэ талаас нь хараад та бүхнийг дэмжиж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Буу халах уу?
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->