demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: АН-д “Байгаль орчны тогтвортой хөгжлийн яамтай болъё” гэж хэлсэн

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1053

2012-07-19 09:14:10.00 УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг VIP ярилцлагынхаа зочноор  урьж, цаг үеийн сэдвээр ярилцсан юм.  

- Танд юуны өмнө ард иргэдээ төлөөлөн УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе?

- Баярлалаа

- УИХ-ын гишүүн боллоо. Сэтгэгдэл ямар байна. Ирэх жилүүдэд юу хийж хэрэгжүүлье гэж бодож байна вэ?

  • Нэгэнт л төрийн ажилд оролцох гэж УИХ-д орсон учраас хийх зүйлээ бодоод явж байна. Харин бодож санасан зүйлээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээрээ ажиллах хэрэгтэй байна. Миний хувьд ирэх дөрвөн жилд зүгээр суугаад байхгүй байх. Маш олон захиа даалгавартай ирсэн. Юун түрүүнд “Хүнд суртлыг устгаж өгөөч ээ” гэсэн олон түмний захиас. Үүнийг биелүүлэхийн тулд  зохицуулалтын реформ хийх хэрэгтэй байна. Монгол Улс үүнийг хийх гээд чадахгүй байна л даа. 2010 онд бид санаачлаад Засгийн газартай хамтран хийх гэж оролдсон. Харин УИХ-ын зүгээс үүнд онцгой анхаарч ажиллахгүй бол болдоггүй юм байна лээ. Энэ УИХ-д суусан улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хүнд сурталыг арилгана, сайн засаглалыг бий болгоно гэсэн байгаа. Эдгээр хүмүүс дээрх амлалтаа биелүүлэхийн тулд ажиллах байх гэж бодож байна. Үүний тулд хууль, эрх зүйн их цэвэрлэгээ хийх шаардлагатай. Ингэж байж  хүнд суртал арилж, авилгалыг үндсээр нь үгүй хийх ёстой юм. Бид шалтгаантай нь бус үр дагавартай нь тэмцээд байна. Гэтэл тэр үр дагавар доороосоо урган гарч ирсээр байдаг. Тиймээс миний хамгийн түрүүнд бодсон зүйл бол энэ юм. Арван хэдэн яамтай боллоо. Тэдгээрийг цөөлье гэж ярьдаг. Угтаа бол цөөлөхдөө биш байхгүй юу. Хамгийн гол нь тогтвортой хөгжил хэрэгтэй. Өнөөдөр байгаль орчин доройтож байна. Гэтэл  газар доорх баялагаа ашиглахын тулд байгаль орчныг хоёрдугаарт тавиад байна. Үүнийг зөв замд нь оруулахын тулд тогтвортой хөгжил хэрэгтэй байгаа юм. Тиймээс төр, засгийн зүгээс бодлого болгон гаргаж ирэх хэрэгтэй байна. Миний нэг байр суурь бол тогтвортой хөгжлийн яам байгуулъя гэж байгаа юм. Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн элементүүдийг оруулж ирэх, нийгмийн хариуцлагатай тогтолцоо үүнд хэрэгтэй. Ингэхгүй бол дахиад л нөгөө эхлээд үржчихье, дараа нь цэвэрлэе гэсэн систем рүү орно шүү дээ. Хэдэн яамтай байх нь гол биш. Зөв бодлогоо тодорхойлсон чиг үүрэг байх хэрэгтэй. Иймэрхүү бодлогын чанартай юм бодоод л явж байна.

 

  • Ардчилсан нам УИХ-д олонхи болж Засгийн газар байгуулах эрхтэй болсон. Гэвч ямар нэгэн намтай хамтарсан Засгийн газар байгуулахаас өөр замгүй болсон. Тиймээс ч танай нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Танай намтай чухам юу ярилцаж тохирсон юм бэ?


- Ардчилсан нам хамгийн олон суудал авсан намын хувьд бидэнд хамтарч ажиллах санал тавьсан. Эхлээд манай намд андуураад хамтран ажиллах санал тавьчихсан юм уу бүү мэд нарийн бичгийн дарга нь тиймэрхүү зүйл яриад байсан. Хэлэлцээний үед Ардчилсан нам манай намд “Засгийн газарт орж ажилаач ээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өгье гэсэн” зүйл ярьсан. Харин бид хариуд нь “Тогтвортой хөгжлийн бодлого барина. Байгаль орчны тогтвортой хөгжлийн яам байх ёстой. Энэ дэлхий жишиг болсон. Үүнийг монголын төр бодлого болгох хэрэгтэй” гэж хэлсэн. Хоёрдугаарт “Танай намд  ямар шинэ бодлого байна вэ. Хөдөлмөрийн яам байгуулъя гэж яриад л байна. Тэгвэл ажил эрхлэлтийг яаж дэмжих вэ, бодлого нь хэр зөв байгаа юм гэдгийг мэдмээр байна. Хэрэв зөв бол  ажил эрхлэлт, нийгмийн халамж талаас нь ажиллаж өгье” гэсэн саналаа тавьсан. Бодвол Ардчилсан нам дотроо ярилцаж, зөвлөлдөж байгаа биз. Манай намын Улс төрийн зөвлөлөөр Ардчилсан намтай хэлэлцээнд орох  ажлын хэсэг байгуулагдсан.  Өнөөдөр /өчигдөр/ уулзахгүй юм шиг байна. Өчигдөр /уржигдар/ нэг уулзсан. Хэлэлцээ ч гэж дээ хаа хамаагүй нэг газар суугаад та нар юу хэлмээр байна. Бид ингэмээр байна гээд л болоо.  Коридорт хүртэл ярих нь холгүй.

  • Хэрэв хамтарч ажиллахаар болвол танай намын бодлого Арчилсан намын бодлоготой хэр нийцэж байгаа вэ?


- Хэт туйлшраагүй бол намуудын бодлого ерөнхийдөө адилхан байдаг шүү дээ.  Сул тал нь дандаа төрийг шүтсэн бодлого байдаг. Иргэдийн оролцоог чухалчлах хэрэгтэй.  Хүмүүсийг нь бодлого гаргахад оролцуулах хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгч Иргэний танхим байгуулж иргэдийг сонсох  анхны оролдлогыг хийж байна. Ард түмэн бодлого тодорхойлоход оролцох ёстой. Зах зээлийг хүндлэхгүй бол улс хөгжихгүй. Үргэлж хүнд суртал, хээл хахууль гарсаар л байна. Илүү сайхан амьдрах боломж хэрэгтэй байгаа биз дээ. Үнэт зүйлсээ орхиод хэт улс төрийн зорилгодоо дарлуулчихвал нөгөө л олон яам, хүнд суртал, хээл хахууль гарч ирнэ. Ардчилсан нам давамгайлсан хүнд суртал гарч ирнэ гэсэн үг. Тиймээс шинэ Засгийн газар зөв, тогтвортой ажиллах бодлогоо л гаргаж ирэх хэрэгтэй. Манай намын бодлого бусад намынхаас илүү гарна уу гэхээс дутна гэж байхгүй. Туршлагын хувьд ч ер дутах  юмгүй. Бид үргэлж  шинэ зүйлсийг санаачилдаг. Ард түмэнд юу хийж чаддагаа харуулбал зүгээр л байна. Гэхдээ УИХ-д ИЗНН-ын хоёр хүн багадахгүй. Хуулиа гаргана. Бодлогын чанартай зүйлс санаачилна.

- УИХ-ын ирэх дөрвөн жилийг та хэрхэн харж байна вэ?

- Би өөрөө шинэков шүү дээ. Энэ УИХ-д орсон хүмүүсийг хараад байхад ер нь ажиллаж болмоор харагдаж байгаа шүү.


- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

У.САРАНГЭРЭЛ

Эх сурвалж http://www.info.mn

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->