demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Уул уурхайн гэрээ хийх аргачлалтай болох хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1868

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна

“Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, баярлалаа. Надад одоо хоёр сонголт байна. Нэгт, Хүннү, Сүннү, Ноён уулаа ухаж болохгүй гээд та бүхнийг загнаад, эх оронч биш гэж хэлээд, талархсан мессэж утсан дээрээ олноор авах нэг ийм боломж байна.

Хоёрт, Уул уурхайн сайд Р.Жигжид сайдын яам үүнийг оруулж ирээгүй, Засгийн газар оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Засгийн газрын бүх төлөөлөл энд сууж байна. Бидэнд 2 төрлийн мэдээлэл байна. 1. Гацууртын ордны эдийн засгийн үр өгөөж бусад мэдээлэл. 2.Ажлын хэсгйин дүгнэлт;Археологи палентлогийн асуудлаар судалгаа хийсэн гэсэн ажлын хэсгийн дүгнэлт байна. Ажлын хэсгийн дүгнэлт дээр 4 дүгнэлт, 1 санал нийлээд 5 санал байж болох; бодлогын шийдвэр УИХ-ын тогтоолоор гаргаж болох зүйлүүд байна.  Гацууртын ордын эдийн засгийн үр өгөөжийн бусад мэдээлэл нь эдийн засаг огт мэддэггүй хүн ойлгохоор тийм мэдээллүүд л байна. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийн судалгаа, соёлын өв талаас нь гаргасан дүгнэлт саналуудаа холбосон, Ноён уул, Гацууртын уул уурхай, аялал жуулчлал нь соёлын өвийг иж бүрэн багтаасан баримт бичгийг УИХ-ын чуулганаар цаашдаа хэлэлцүүлээд батлаад явах хэрэгтэй. Тийм учраас та бүхнээс нэг юм асуух гээд байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүд Таван толгойгоос тараасан шиг сайхан гоё хантааз хийхгүй яасан юм бэ? Сайхан шар, ягаан хантааз хийгээд, эдийн засгийн өгөөж гэж бичээд, архелогийн судалгаа гэж ардаа бичээд, 76 гишүүндээ тарааж болоогүй юм уу?

Хоёрдугаарт, миний утсан дээр PDF-ээр байна. Энэ бол ёгтлол, ойлгосон байх гэж найдае. Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд, олон улсын иргэний нийгмийн байгаль орчны байгууллагууд нийлээд, уул уурхайн гэрээ контрактыг  байгалийн нөөц ихтэй улс орнууд яаж хийдэг юм бэ гэсэн аргачлал нь байна. Энэ аргачлалд тогтвортой хөгжлийн бүх зорилтуудыг яаж хангадаг юм бэ гэсэн аргачлал,  гэрээ контрактуудынх нь агуулга бүтцийг харуулсан ийм байх ёстой гэсэн бэлэн зүйл байх юм. Бид бүхний сүүлийн жилүүдэд маргаж байсан хэдэн зүйл бол дандаа энэ талын зүйл байсан. Тэгэхээр би та бүхнээс ийм номнуудыг аваад, орчуулаад, Монголынхоо байдлыг тусгаад, Улсын Их Хурлын тогтоолын хэлбэрт оруулаад, хавсралт болгоод, үүнээс хойш, түүнээс цааш энэ гэрээний бүтцээр хийнэ, ийм зүйлийг дотроо агуулна гэсэн зүйл хийх хэрэгтэй байна. Энэ их чухал, үүнийг хийж болох уу?

Гуравдугаарт, 2008 онд бид нийгэмээрээ уул уурхайгаар ид халуурч байх үед, байгалийн өгөөжийг мөнхийн юм шиг бодож байх үед 2010 онд нэг тогтоол гарсан. УИХ-ын 34-р тогтоол.  Тэр нь бол стратегийн орд буюу 51.34 гэсэн.  Энэ одоо мөнхийн байх уу? Цаашдаа уул уурхайн нөхцөлүүд өөрчлөгдөнө. Ойрын, дунд хугацаанд уул уурхайн үнэ олигтой болохгүй. Үүнийг эцсийн үнэн гэж бодоод, яваад байх уу, эсвэл үүнийг өөрчлөх үү?

Уул уурхайн сайд Р.Жигжид: За, С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээрт, манай засгийн газар Уул уурхайн яамны ажлын хэсгээс бэлтгэж, оруулж ирсэн материал бол их ойлгомжтой байгаа. /Цаасаар/ Хоёрдугаарт, аргачлалын хувьд бол их санал нэгтэй байна. Энэ чиглэлээр судалгаа хийж үзсэн, сайн сайн програмууд байдаг юм байна. Хэдэн гол үзүүлэлтээр үр ашгийг нь тооцож, гаргаад ирдэг. Үндэсний гэрээний загвар болох ч. Үүнийг яам судлаж байгаа, яригдаж байгаа төслүүд дээр урьдчилсан байдлаар төсөөлөл хийж үзэхээр, ажиллаж байна. Таны хэлдэгээр тодорхой аргачлал, номлолыг бий болгох нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ талаар ажиллах болно.

Гуравдугаарт, стратегийн орд улмаар Төр 34, 50 хувь эзэмших тухай асуудлыг анхаарах ёстой юм. Яагаад гэвэл ярилцах бүр, олон өнцгөөс яригддаг. Энэ олон ярьж байгаа санал шүүмжлэлийг нэгтгээд, цаг нь ирэх юм бол энэ зайлшгүй судлаж үзэх, өөрчлөх үү, өөрчлөхгүй юу гэдгийг Засгийн газар санал гаргаж, тавьж шийдвэрлэх асуудлын нэг юм гэж бодож байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ер нь бол цаашдаа Монгол улсын хувьд бараг уул уурхай байхгүй бол амар ч юм шиг зүйл үүсээд байна. Өөрөөр хэлбэл уул уурхайг тойрсон нийгмийн хуваагдал, энэ бол улс төрийн тэмцэл гэх мэт янз бүрийн зүйл гарч байна. Энэ тохиолдолд сая миний хэлдэг хоёрдугаар санал бол үнэхээр чухал болно. Яагаад гэвэл цаашдаа маргаан гарахгүй байх, маргаан гол гаргадаг Улсын Их Хурал нь өөрөө батлачихсан зүйлийг та бүхэн бэлдээд өгөх хэрэгтэй юм. Тийм учраас natural resource-гэрээ контрактыг яаж хийх бэ, уул уурхайн тогтвортой хөгжил гэж бид өмнө нь оруулсан байгаа. Үүний л үргэлжлэл гэсэн үг шүү дээ. Гарын авлага гэсэн зүйл шаардлагатай бол та бүхэнд өгье. Та бүхэнд ч байгаа байх. Үүнийгээ хурдан оруулж ирээд, Улсын Их Хурлын намрын чуулганаар батлуулбал, танай яам, бусад яамдуудад бүгдэд нь боломж байгаа. Бүх талын мэдлэг боловсролтой хүмүүүс нь бий. Хэд хоног сууж хийх л ажил.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->