demberels@parliament.mn   51 261503

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулга

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1731

Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед экосистемийг зохицуулагч түлхүүр зүйл болох ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна.

Хууль бус мод бэлтгэлээс дэлхийн хэмжээнд учирч байгаа эдийн засгийн хохирол нь Дэлхийн банкны 2002 оны мэдээгээр жилд 10 тэрбум ам. долларт хүрч байна.

Европын орнуудын зах зээл дээр борлогдож байгаа халуун бүсийн болон хойд бүсийн нийт модны 50 шахам хувь нь хууль бусаар бэлтгэгдсэн эсвэл худалдаалагдсан мод байдаг байна. Жилд зөвшөөрөлтэй бэлтгэж байгаа модны бараг 65 хувьтай тэнцэх модыг хууль бусаар бэлтгэж байгаагаар Индонез тэргүүлдэг бол энэ нь Бразилд 29%, ОХУ-д 25%, Европын орнуудад 5-9%, Япон, АНУ-д 3% байдаг.

Хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор 1, 2 дугаар байрыг хуваан эзлэх боллоо. 2009-2011 онд нийтдээ 4000 орчим хууль бус мод бэлтгэх үйлдэл бүртгэгдсэн нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн бараг 70 хувь болж байна.

Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж байна.

2005 онд Монгол улс Санкт-Петербургийн тунхаглалд нэгдэн орсон.

Тунхаглалд нэгдэн орсон орнууд үндэсний ба олон улсын түвшинд дангаар болон хамтран тухайн улс орон, бүс нутгийн онцлогт тохирсон үндэсний бодлого, стратегийг батлан гаргаж, Ойн хуулийн хэрэгжилт ба засаглалын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг заажээ.

Ойн хуулийн хэрэгжилт ба засаглал гэдэг нь үндэсний болон олон улсын түвшинд хамрагдагч талууд хууль бус мод бэлтгэл, худалдаа, тэдгээрээс үүдэлтэй авлигатай тэмцэх үүрэг хүлээж, ойн засаглалын асуудлаар улс төрийн хүсэл, сонирхлыг бэхжүүлэх, чадавхийг сайжруулах, хүчин чармайлтаа нэгтгэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Эрх зүй шинэтгэлийн хүрээнд байгаль орчны багц хууль 2012 онд шинэчлэн батлагдаж, Ойн тухай хуульд орон нутагт ойн ангийн бүтэц бий болж эерэг үр дүн гарч  зарим тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч хүний шууд үйл ажиллагаатай холбоотой хууль бус мод бэлтгэл шаардлагын хэмжээнд хүртэл буурахгүй, зарим нэг харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал хийдэл, зөрчил бий болгоод байна. 

1.Мод бэлтгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа орон нутагт явагддаг байтал, хяналт тавих, зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд ажилдаа хайнга ханддагаас хууль бус үйл ажиллагаа газар дээрээ таслан зогсоогдохгүй, Улаанбаатар хотод орж ирсэн хойноо зөрчил илэрч байна.

2.Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу төсөвт хамаарах бүх гүйлгээг  төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэдэг болсноор байгаль орчинд учирсан нөхөн төлбөр болон торгууль нь орон нутгийн төсвийн давсан орлогод тооцогдож, орон нутгийн төрийн санд ордог тул Засаг дарга тухай бүрт нь урамшууллын мөнгийг гарган олгох эрх зүйн боломж байхгүй байна.

“Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-ийн судалгааны ажлын тайлангаас үзэхэд сүүлийн 5 жилийн дунджаар Ойн тухай хууль зөрчиж, Цагдаагийн байгууллагад Эрүүгийн хэрэг үүсэн шалгагдсан гэмт хэргийн тоо -230, Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн тоо - 2040 байна. Эрүүгийн хэрэг зөрчлийн тоон үзүүлэлтийн 50 орчим хувийг иргэдээс ирүүлсэн мэдээлэл бүрдүүлсэн гэж үзвэл Байгаль хамгаалах санд төвлөрүүлэх урамшууллын мөнгөн хөрөнгийн доод хэмжээг 60,0 сая байна гэж тооцоолж болохоор байна. /Жич: доод хэмжээ гэдэг нь зөрчлийн мэдээллийг зөвхөн нэг иргэн өгсөн тохиолдол/

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр заасан боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан Байгаль хамгаалах сангийн орлого бүрдүүлэх эх үүсвэрт хохирлын нөхөн төлбөрийн орлого байхгүй тул Байгаль хамгаалах санд ордоггүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулагддаггүй байна. Иймд хууль хоорондын уялдааг сайжруулах, хийдлийг арилгах зохицуулалтыг хуулийн төсөлд хийлээ.

4.Байгаль орчныг хамгаалах тухай болон Ойн тухай хуулиар зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэн, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийг урамшуулах зохицуулалт байгаа хэдий ч энэ ажилд шууд хамаарах “хууль сахиулагч”, “ сайн дурын бүлэг”- мэдээлэл өгсөн иргэн  хүмүүсийг нэмж оруулах саналыг иргэд байгууллагаас ирүүлж байгааг зөв санал гэж үзэж байна. Гэвч сайн дурын бүлгийг иргэн хүн зөрчлийн талаарх мэдээллийг өгдөг гэдэг утгаараа хуулийн төсөлд иргэн гэдгээр оруулав.

5.Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, заавал хохирол шаарддаг гэмт хэрэг бөгөөд хэрэг бүр тодорхой хэмжээгээр хохирлыг тооцуулах, экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоож байж тухайн хэрэг нь захиргааны эсвэл гэмт хэрэг болох эсэхийг шийдвэрлэдэг.

Шүүх шинжилгээний төв байгуулагдсан хэдий боловч байгаль орчны гэмт хэрэг, зөрчилд шаардлагатай шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоох  мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй байна. Иймд хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулахад байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой хэмжээний төлбөр төлөх байдлаар шийдвэрлэж байна. Энэхүү зардал нь цагдаагийн байгууллагын төсөвт ордоггүй, хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гарахад хүрдэг, төсөв санхүү дутагдалтай, эрх зүйн орчин боловсронгуй бус байна.

Иймд олон нийтийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын тогтолцоог бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох замаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны  4 дүгээр сарын  16-ны  өдрийн 48 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үүднээс Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, хуулийн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, уг төслийн дагаж гарах Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг боловсруулав.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нийт 5 зүйлтэй, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 1 зүйлтэй байхаар боловсруулав.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “урамшуулал”-ын харилцааг зохицуулсан 54 дүгээр зүйлд хууль бус мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдаалсан талаар мэдээлэл өгсөн, илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн иргэн, хууль сахиулагчдад 50 мянган төгрөгийн урамшууллыг ажлын 10 хоногт багтаан сум дүүргийн Засаг дарга, Байгаль орчны хяналтын байцаагчийн санал, тодорхойлолтыг үндэслэн олгох заалт нэмэхээр тусгав.

2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлд шинээр “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялаг, түүнийг бэлтгэж тээвэрлэхэд ашигласан техник, тоног төхөөрөмжийг хурааж борлуулсны орлогыг 100,0 хувь тухайн сум дүүргийн байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлж, 70.0 хувийг нь тухайн зөрчлийг илрүүлсэн иргэн, хууль сахиулагчид тухайн сум, дүүргийн Засаг дарга нар олгож байх заалт нэмэх зохицуулалтыг хийнэ.

3. Мөн хуулийн 54 дүгээр зүйлд шинээр байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэх зохицуулалтыг хийх болно.

4.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээний чиглэлийн” мэргэжилтэй гэж заасан нь бусад байгаль орчны чиглэлийн мэргэжилтний улсын байцаагчаар ажиллах боломжийг хязгаарлаж байгаа юм. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээний чиглэлийн” гэж заасныг “байгаль орчны чиглэлийн” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн төсөлд хууль бус мод бэлтгэх бодлого зохицуулалтыг хариуцан ажилладаг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, хяналт тавин ажилладаг Улсын мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын асуудлыг хариуцан ажилладаг мэргэжилтэн, албан тушаалтнуудын болон зарим байгаль орчны төрийн бус байгууллагуудын саналыг авч тусгасан болно.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Тус хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд дараах зохицуулалтыг хийв. Үүнд:

1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т байгаль орчинд хохирол учруулсны нөхөн төлбөрийн орлогыг 2012 онд батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуультай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулахад орхигдуулсан, хуулийн хийдлийг бий болгосон учир энэхүү хуулийн төсөлд тус хийдлийг арилгах үүднээс тусгав.

2.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялаг болон ашигласан техник хэрэгсэл, тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хурааж зарж борлуулсны орлогыг төвлөрүүлэхээр тусгав.

3.Дээрх орлогыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгө болон байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн тухай үнэн бодит мэдээлэл өгсөн иргэн, байгаль хамгаалагчид олгох урамшууллыг хуульчлах үүднээс  тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт тусгахаар төслийг боловсруулав.

4.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй учир заавал хохирлын хэмжээг шаарддаг бөгөөд тусгайлсан шинжилгээ, үнэлгээг хийлгэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардлагатай байдаг. Иймд дээрх зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэхээр хуулийн төсөлд тусгав.

Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт үлэмж сайжирч, хууль бус мод бэлтгэлийг бууруулахад иргэдийн оролцох оролцоо нэмэгдэнэ.

Төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хариуцлага дээшилж, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэмжээ өссөнөөр тоо, чанарын мэдэгдэхүйц ахиц гарна гэж тооцож байна.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төслийг даган гарах хуулийн төслийн хамт Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв.  Засгийн газрын гишүүдээс худалдааны төвд мод модон материалыг тодорхой цагийн хязгаартайгаар нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг өөрчлөх, цагийн хязгаарыг хуулийн төсөлд тусгахгүй байх саналыг дээрх Засгийн газрын хуралдаан дээр гаргасан байна. Энэхүү саналыг харгалзан хуулийн төсөлд “Мод, модон материалын худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод, модон материалыг тээвэрлэсэн, зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэгдсэн мод, модон материалыг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг худалдааны төвд оруулахыг хориглоно.” гэсэн өөрчлөлтийг хийв.

Засгийн газрын гишүүдээс өгсөн саналын дагуу хуулийн төсөлд өөрчлөлтийг оруулж, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-т заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрлийг Хууль зүйн сайдаас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр авч Улсын Их Хуралд өргөн барьж байна. 

Хуулийн төслийг хавсралт файлаас татаж авна уу/beta/upload/files/ointuxaitusul.pdf

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->