demberels@parliament.mn   51 261503

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1336

НЭГ. ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА

I.Хууль зүйн үндэслэл, шаардлага:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2/-т Монгол Улсын иргэн ...“эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж, , Монгол Улсын Засгийн газар Гучин наймдугаар зүйлийн 2-т. Засгийн газар нь “4/ хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;” гэж, , Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дах хэсэгт “Нөөцийн мөнгөн үнэлгээг тухайн баялагийн нөөц ашигласны төлбөр, хураамж, байгальд учруулсан хортой нөлөөлөл, шууд хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэс болгоно.”гэж, 13 дугаар зүйлд  Улсын Их Хурал нь “ 3. “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах тэдгээрийн биелэлтэд хяналт тавих” гэж тус тус заасан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны  4 дүгээр сарын  16-ны  өдрийн 48 дугаар зарлигийн 2 дахь заалтаар  “2. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, мэдээлэл өгсөн, илрүүлсэн сайн дурын бүлэг, цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох чиглэлээр Ойн тухай болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах”-ыг Засгийн газарт чиглэл болгоод байна.  

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Аюулгүй орчинтой Монгол хүн” бүлэгт  “... ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, зүй зохистой ашиглах” гэж тус тус заасан нь Ойн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болж байна.

 II.Практик үндэслэл, шаардлага:

 Хууль бус мод бэлтгэлээс дэлхийн хэмжээнд учирч байгаа эдийн засгийн хохирол нь Дэлхийн банкны 2002 оны мэдээгээр жилд 10 тэрбум ам. долларт хүрдэг.

Европын орнуудын зах зээл дээр борлогдож байгаа халуун бүсийн болон хойд бүсийн нийт модны 50 шахам хувь нь хууль бусаар бэлтгэгдсэн эсвэл худалдаалагдсан мод байдаг байна. Жилд зөвшөөрөлтэй бэлтгэж байгаа модны бараг 65 хувьтай тэнцэх модыг хууль бусаар бэлтгэж байгаагаар Индонез тэргүүлдэг бол энэ нь Бразилд 29%, ОХУ-д 25%, Европын орнуудад 5-9%, Япон, АНУ-д 3% байдаг ажээ.

Сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор хамгийн их хувийг эзлэх боллоо. 2009-2011 онд нийтдээ 4000 орчим хууль бус мод бэлтгэх үйлдэл бүртгэгдсэн нь экологийн гэмт хэргийн бараг 70 хувь болж байна.

Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж байна.

2005 онд Монгол улс Санкт-Петербургийн тунхаглалд нэгдэн орсон.

Тунхаглалд нэгдэн орсон орнууд үндэсний ба олон улсын түвшинд дангаар болон хамтран тухайн улс орон, бүс нутгийн онцлогт тохирсон үндэсний бодлого, стратегийг батлан гаргаж, Ойн хуулийн хэрэгжилт ба засаглалын  үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Ойн хуулийн хэрэгжилт ба засаглал гэдэг нь үндэсний болон олон улсын түвшинд хамрагдагч талууд хууль бус мод бэлтгэл, худалдаа, тэдгээрээс үүдэлтэй авлигатай тэмцэх үүрэг хүлээж, ойн засаглалын асуудлаар улс төрийн хүсэл, сонирхлыг бэхжүүлэх, чадавхийг сайжруулах, хүчин чармайлтаа нэгтгэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

 Эрх зүй шинэтгэлийн хүрээнд байгаль орчны салбарын хууль тогтоомжийг 2012 онд багцаар шинэчлэн боловсруулж батлуулсан боловч Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль зэрэгт зарим нэг харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал, хийдэл бий болгоод байна. Тухайлбал:

1.Мод бэлтгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа орон нутагт явагддаг байтал, хяналт тавих, зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд ажилдаа хайнга ханддагаас хууль бус үйл ажиллагаа газар дээрээ таслан зогсоогдохгүй, Улаанбаатар хотод орж ирсэн хойноо зөрчил илэрч байна.

2.Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу төсөвт хамаарах бүх гүйлгээг  төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэдэг болсноор байгаль орчинд учирсан нөхөн төлбөр болон торгууль нь орон нутгийн төсвийн давсан орлогод тооцогдож, орон нутгийн төрийн санд ордог тул Засаг дарга тухай бүрт нь урамшууллын мөнгийг гарган олгох эрхгүй байна.

3.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр заасан боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан Байгаль хамгаалах сангийн орлого бүрдүүлэх эх үүсвэрт хохирлын нөхөн төлбөрийн орлогыг тусгаж өгөөгүй тул Байгаль хамгаалах санд ордоггүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулагддаггүй байна.

 4.Байгаль орчныг хамгаалах тухай болон Ойн тухай хуулиар зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэн, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийг урамшуулах зохицуулалт байгаа хэдий ч энэ ажилд шууд хамаарах “хууль сахиулагч”, “ сайн дурын бүлэг”– мэдээлэл өгсөн иргэн  хүмүүсийг нэмж оруулах саналыг иргэд байгууллагаас ирүүлж байгааг зөв санал гэж үзэж байна. Гэвч сайн дурын бүлгийг иргэн хүн зөрчлийн талаарх мэдээллийг өгдөг гэдэг утгаараа хуулийн төсөлд иргэн гэдгээр оруулах болно.

5.Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, заавал хохирол шаарддаг гэмт хэрэг бөгөөд хэрэг бүр тодорхой хэмжээгээр хохирлыг тооцуулах, экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоож байж тухайн хэрэг нь захиргааны эсвэл гэмт хэрэг болох эсэхийг шийдвэрлэдэг.

Шүүх шинжилгээний төв байгууллагдсан хэдий боловч байгаль орчны гэмт хэрэг, зөрчилд шаардлагатай шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохиролын хэмжээг тогтоох  мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй байна. Иймд хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулахад байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой хэмжээний төлбөр төлөх байдлаар шийдвэрлэж байна. Энэхүү зардал нь цагдаагийн байгууллагын төсөвт ордоггүй, хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гарахад хүрдэг,төсөв санхүү дутагдалтай,эрх зүйн орчин боловсронгуй бус байна.

/ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ, ЗОХИЦУУЛАХ ХАРИЛЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР БИЙ БОЛОХ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ ЗҮЙН ҮР ДАГАВАР, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ/-ийн хавсралт файлаас татаж авна уу.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->