demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Санаачилгатай ажиллаасай гэж хүсч байна.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 796

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн  байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс:

“Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсохүеэр;

С.Дэмбэрэл: Ойн асуудал юу болж байна, сонсъё гэсэн хүсэлт маань байнгын хороогоор дэмжигдээд, хэлэлцэгдэж байгаад талархал илэрхийлэе. Би нэг юм асуумаар байна. Бид бүгдээрэ Монгол Улс маань сайхан ойтой байгаасай, үүнийгээ ургуулаад илүү их болгох юмсан гэж бодож явж байгаа. Модны хулгай бол одоогийн байдлаар салбар дундын асуудал болчихсон байна. Уг нь Монгол хүн болгоны асуудал. Гэтэл энэ асуудалд ахиц нь ямар байгаа юм бэ, модны хулгайтай тэмцэх талаар, модны хулгай хийдэггүй болгох талаар, эсвэл минимум /доод/ хэмжээнд нь хүргэх талаар ямар арга хэмжээг, хэн толгойлоод, ямар ямар байгууллагууд оролцоод, ямар үр дүнд хүрч байгаа юм бэ гэдэг хариулт нь тодорхой биш байна. Эртээд танай яаман дээр болсон төрийн болон төрийн бус байгууллагуудын нэг хуралдаанд санаандгүй орсон л доо. Тэрнээс харахад Улаанбаатар хотын захиргаа, Яам, Цагдаагийн газар гээд цөөнгүй газрууд асуудлыг ярьдаггүй биш, ярьдаг юм байна. Арга хэмжээ авдаггүй биш, авдаг юм байна. Гэхдээ яагаад ийм олон жил энэ асуудал хэвлэл мэдээлэл олон нийтээр байнга ярьдаг мөнхийн сэдэв хэвээрээ байна вэ? Яагаад хэвлэл мэдээлэл олон нийт энэ чиглэлээр ийм зөв зүйл боллоо, ингэлээ, тэглээ шүү гэсэн эерэг мэдээлэл гарахгүй, тэр байтугай хулгайн арга нарийсаад байна, Улаанбаатар хотод орж ирдэг тийм тийм замууд байна, нэг арга нь харуулын функт байгуулах ёстой, тэрний мөнгө нь хүрэхгүй байна гэх мэтээр янз янзын юм хэлдэг. Шийдэл нь яг юу болох гэж байна вэ? Салбар хоорондын төлөөлөл оролцсон ажлын хэсэг маань энэнийг шийдэж чадах зөв шийдэл нь мөн үү? Шаардлагатай мөнгө төгрөгийг Цагдаагийн газар ч гэдэг юм уу, Улаанбаатар хот хэдийг гаргадаг юм? Цагдаагийн газарт хэдийг өгдөг юм? Эко цагдаа гэж байна уу? Ийм тал бүрээс нь бодсон шийдэл гарсан уу? гарах уу? гэсэн асуултанд маш тодорхой хариулт авмаар байна.

С.Оюун: Энэ маш чухал асуулт. С.Дэмбэрэл даргаа, бид Ойн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Байгаль орчны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийт 10 гаруй нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Засгийн газарт өнгөрсөн 7 хоногт хэлэлцэгдээд батлагдсан. Ямар учиртай нэмэлт, өөрчлөлт вэ? гэхлээр Модны хулгайтай тэмцэхэд зориулаад юу хийх ёстой вэ гэдгээр Ерөнхийлөгчийн зарлиг 4 дүгээр сарын 15-нд гарсан. Түүнийг нь дагаад төлөвлөгөө гарсан. Тэр төлөвлөгөөний дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг ажил байгаа. Хуулийг хэлэлцэх явцад Ойн тухай бодлого ч ирэх 7 хоногт УИХ-аар хэлэлцэгдэх юм. Тэр үеэр хулгайн модны асуудал тэртээ тэргүй их яригдах байх л даа. Нэгэнт хулгай юм чинь тэрийг Цагдаа хариуцана. Хяналт нь Мэргэжлийн хяналтын албанд байгаа, бодлого нь манай яамд байгаа. Нэгэнт гэмт хэрэг учраас цэрэг  цагдаагийнхан ганцаараа хянаж дийлэхгүй байгаа учраас "иргэний хяналтыг нэмэгдүүл" хэмээн зарлигт санал тавигдсаны дагуу хулгайн мод тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэл, тоног төхөөрөмжийг иргэн хүн мэдээлээд, тэр нь хулгайн мод гэдэг нь илэрвэл борлуулсаны орлогын 70 хувийг иргэнд өгнө гэсэн  заалт орсон. Тэгэж байж, иргэний хяналтаа нэмэгдүүлнэ гэж үзсэн. Модны захуудад камер байршуулах зэрэг өөр юмнууд ч байгаа. Яам бид нар хууль бодлогыг хариуцаж байгаагийн хувьд хуулиа, журмуудаа оруулж ирж байгаа. Жишээлбэл, эрэлт нийлүүлэлт хоёр хоорондоо зөрүүтэй учраас бодлогоор өнгөрсөн жил гаднаас оруулж ирэх мод модон материалыг бүх төрлийн татвараас чөлөөлсөний үр дүн гарч байна. Өнгөрсөн 6 сард УИХ-аас батлагдсан бодлогын үр дүнд, энэ жилийн эхний 8 сарын байдлаар гаднаас орж ирж байгаа мод модон бүтээгдэхүүний хэмжээ 18 дахин нэмэгдсэн байна. Үнэтэй байсан учраас эхэндээ орж ирж байгаа мод бага байсан. 5 орчим мянган шоометр байж байгаад, одоо 90 шоометр болж байгаа. Цаана нь бидний хийсэн тооцоо судалгаагаар эрэлт бол жилдээ 3 сая орчим шоометр байгаа. Урьд нь сая шоометрийг зөвшөөрдөг байсан. Хэрэглээний бөгөөд түлээний модны зөвшөөрөл /“код” гэж ярьдаг/ яамнаас гаргадаг. Энэ жил хэрэглээний модоо, нойтон модоо нэмэхгүйгээр зүгээр арчилгаа цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэх модны кодыг нэмсэн. Тэр нь ойн цэвэрлэгээний хөтөлбөрийн хүрээнд, санхүүжилтээс болж түр зогссон байгаа. 3 сая эрэлт 1 сая нийлүүлэлт байгаагийн зөрүүг хооронд нь ойртуулахын тулд, гаднаас орж ирж байгаа мод, модон материалыг нэмэгдүүлье, дотооддоо эдийн засгийн хөшүүргүүдийг дэмжих хэрэгтэй гээд УИХ болон засгийн газрын тогтоолуудаар“Таримал ой худалдаж авах” журам гарсан. Ойжуулалтын тариф нь нэмэгдсэн зэрэг эдийн засгийн хөшүүрэгүүд бий болсон. Энэ 2-ыг хооронд нь ойртуулахаас нааш амаргүй. Өнгөрсөн 5 жилийн судалгааг Мэргэжлийн хяналт болон Цагдаагаас авсан. Гарсан гэмт хэргүүдийн талаар Мэргэжлийн хяналтын шалгасан актын хэмжээгээр хулгайн мод 30 орчим хувиар буурсан байна. Пост байгуулна  гээд Байгаль хамгаалах сангаас 10 сая төгрөг авсан. Харамсалтай нь үүнийгээ дагалдаад пост дээр зуух байхгүй, түлш байхгүй, ажиллах цалин байхгүй гээд байнгын маргаан дагалддаг. Нарийн эрх үүргээ заасан гэрээтэй байх юм бол бид нар ажиллаад явья гэдэг. Ингээд хоёрын хооронд гацчихсан байгаа. Ядаж постыг ажиллуулахын тулд нарийн гэрээ байгуулж байгаад урагшлуулна. Дараагийн 7 хоногт Хулгайн модтой холбоотой хуулийн төсөл орж ирэх учраас гишүүд илүү их зүйл асуух байх. Хамгийн сайн ашиглаж байгаа улсуудын жишээнүүд нэг нь Финлянд Улс. Гэхдээ тэнд хурд тундасын хэмжээ манайхаас 4, 5 дахин илүү байдаг. Тэгэхээр манайд модны ургаж байгаа хугацаа нь хамаагүй удаан. Ирэх 7 хоногт оруулж ирэх гэж байгаа Ойн бодлогын хуулийг гишүүд та нар засвал засна биз. Бидэнд арчилгаа цэвэрлэгээ хийж байгаа нойтон мод, хэрэглээний модоо дотооддоо ашиглалтаа нэмэхгүйгээр гаднаас оруулж ирэх тэр хөшүүргүүдээ л сайн дэмжмээр байгаа юм. Донскоев сайд ирээд Монгол Оросын Засгийн газрын комисс дахин хуралдана. Тэрүүн дээр манай Яамнаас тавьж байгаа ганц асуудал бол Оруулж ирэх модны асуудал юм.

С.Дэмбэрэл: Зөв зөв ажлууд их л хийгдэж байгаа юм байна. Иргэдэд хөшүүрэг байхгүй учраас тэр болгон модны хулгайн асуудалд оролцож чадахгүй байна. Танай яамнаас гадна, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын захиргааны зүгээс Улаанбаатар хотыг тойрсон ногоон уулнуудаас хийгдэж байгаа модны хулгайн чиглэлээр юу хийж байгаа вэ? Нэгдүгээрт энэ талаар тодруулж асуумаар байна. Модны хулгайн статистик хаана нэгтгэгдэж гардаг юм бэ? Нийт хичнээн га газар хамрагдсан бэ гэдгийг асуумаар байна.

2. Ойн цэвэрлэгээтэй холбогдуулаад, “Ойн холбоо”-ны хэсэг хүмүүс хэсэг тоног төхөөрөмж үзүүлж байсан. Тэр төхөөрөмж нь арван  хэдэн мянган доллар орчим үнэтэй, жижиг үйлдвэр маягаар ажилладаг, ойн цэвэрлэгээ хийх үеэр түүнийг шууд ашиглаад шахмал түлш хийх асуудал ярьж байсан. Тэр хэр зэрэг бодитойгоор хэрэгжих вэ? Анхны ч гэдэг юм уу, ийм ийм газар ингэж, ингэж хэрэгжинэ, бид ийм ийм юм төлөвлөсөн байгаа гэсэн зүйл байвал тодорхой юм хэлж өгөөч!

Нийслэлийн засаг даргын эколог, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хотыг тойрсон ойн байгууламжийн ойг хамгаалсан 29 ойн байцаагч байдаг. Тэд нараар дамжуулж ойг хамгаалах ажиллагааг явуулдаг. Хулгайн модтой хэрхэн тэмцэж байна вэ гэвэл, Улаанбаатар хот руу албан бус замаар орж ирдэг чиглэлүүд байдаг. Ам амандаа байгаа чиглэлүүдэд пост хяналтаа идэвхжүүлж байна. Хоёрдугаарт, Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдтэй хамтарч ажилладаг. Гэхдээ гүйцэд хааж чадахгүй байгаа. Ямар нэгэн байдлаар орж ирээд л байна. Ер нь мод хулгайлаад ачаад, бараа бүтээгдэхүүн болгоод явж байгаатай нь тэмцэх биш, модыг тайраад байгаа эх үүсвэр дээр нь хамгаалах ёстой. Нэгэнт гоожинг аваад, ачаанд ачаад, бүтээгдэхүүн болгоод явж байгаа хүмүүсийг барьж хориод байгаа нь хэр зохимжтой вэ гэсэн тал дээр бодох ёстой. Ойг сийрэгжүүлэх, цэвэрлэх ажиллагааг яамны тогтоолоор нь үйл ажиллагаа явуулж байгаа. Зарим иргэд санал тавьдаг юм. Тухайн ойд нь очоод жижиг оврын машин тавиад сайжруулсан түнш гаргая, хусны нүүрс гаргая гээд, хийж байгаа ганц нэг туршилт бий. Тэрийг хот нэг их дэмжихгүй байгаа. бодиттой дэмлэг үзүүлж чадахгүй байгааг нуухгүй.

Гантулга: С.Дэмбэрэл гишүүний хоёрдугаар асуултанд хариуля. Ойн модны үйлдвэрлэгчдийн холбооныхон, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, гаднаас импортоор тоног төхөөрөмж оруулж ирдэг байгууллагуудтай хэд хэдэн удаа уулзалт хийгээд тоног төхөөрөмжийн судалгаа хийсэн. Цэвэрлэгээнээс гарах түүхий эдээс шахмал түлш их хэмжээгээр гарна. Тэрнийгээ борлуулах, дараа нь юу болох тэр тал дээр бодмоор юм бас байна. Шахмал түлшийг Цэвэр агаар сангийнхан авахаа больсон. Цэвэрлэгээнээсээ түлээний мод дийлэнхдээ гарч ирнэ. Тэрийг хотын хэрэгцээнд оруулж ирнэ. Ложистикийн асуудлыг боловсруулсан байгаа.

БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан: Санал хэлэх гишүүд. С.Дэмбэрэл гишүүн.

С.Дэмбэрэл: Тэр хулгайн модны асуудлаар С.Оюун сайдын дараагийн 7 хоногт оруулах зүйл бол их чухал асуудал. Тал бүрээс нь, Ерөнхийлөгчийн зарлиг төдийгүй ерөнхийдөө УИХ-ын бодлогын үзэл санаанд ч тохируулж орж ирсэн байх гэж бодож байна. Гэхдээ хууль батлагдана энэ тэрээ гээд их юм болно шүү дээ, бас. Энэ хооронд Мэргэжлийн хяналтын байгууллага, Яам, Улаанбаатар хот, Улаанбаатар хотын Цагдаагийн байгууллага, холбогдох бусад байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг нь илүү сайн уялдуулах, модны хулгайтай тэмцэх талаар, ялангуяа Улаанбаатар хот санаачлагатайгаар Эко цагдаа бий болгох асуудал шууд тавьж болно шүү. Ногоон Хөгжил хариуцсан тусгай нэгж, орлогч дарга нь энд сууж байна. Энэ бол цэвэр санаачлагын асуудал. Хуулийг хүлээлгүйгээр санаачлагатай ажиллах шаардлагатай байна. С.Оюун сайдын хэлсэн механизмыг хотын даргын хүрээнд, Сайдтай хамтарсан тушаал шийдвэрээр, бас урамшууллын механизмыг түр хугацаагаар мөрдүүлээд хийх боломжтой санагдаж байна. Холбогдох газар хэлтсүүд нь С.Оюун сайдад өөрсдөө санаачлагаараа оруулж ирж батлуулах асуудал шүү дээ. Улаанбаатар хотын орлогч дарга нь сууж байна, энэнийг өөрөө дэмждэг хүн, хамтраад ажиллах бүрэн боломжтой гэж би бодож байна.

Хоёдугаар асуудал: Ойн цэвэрлэгээний үеэр шахмал түлш хийх асуудлыг Улаанбаатар хоттойгоо яриад, холбогдох холбоодыг нь оролцуулаад, тодорхой шийдэл гаргаад, зарим нэгэн газар нь туршилтын журмаар, Улаанбаатар хотоос олгогдож байгаа зээл, хөрөнгө оруулалт эсвэл Жижиг Дунд Үйлдвэрийн зээлэнд оруулах байдлаар шийдээд явчих арга замууд бүрэн харагдаж байна. Миний харснаар 18-24.000 ам.долларын, Тайваниас худалдаж авах юмнууд голцуу байсан. Үүнийг шийдэж болохгүй юу? Ийм байдлаар хийгээд эхэлчихвэл, энэ их чухал ажил болно. Та бүхэн санаачлагатай ажиллаасай гэж, бас манай байнгын хорооноос ч гэсэн чиглэл өгвөл сайн байна гэсэн ийм санал байна. Баярлалаа

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->