demberels@parliament.mn   51 261503

"ХҮРЭН" СЭТГЭЛГЭЭТЭЙ ӨНӨӨДРИЙН ТӨРИЙГ "НОГООН" СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОХЫГ ГОЛ ЗОРИЛГОО БОЛГОСОН ХӨТӨЛБӨ�

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1036

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014.06.05-НЫ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС: 
НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: 
Л.Энх-Амгалан: Энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа. Тодруулах хэд хэдэн зүйл байна. Хөтөлбөр маань 2020 он хүртэл хэрэгжих юм байна.

1.    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр хэмжээний эх үүсвэр шаардлагатай байгаа вэ? Эх үүсвэрийг хаанаас, ямар хэлбэрээр шийдье гэж бодож байгаа вэ? Үүний бодлогын бичиг баримт нь тодорхой болсон уу?

2.    Баялаг бүтээгч нар байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тохиолдолд урамшууллын ямар механизм, эдийн засгийн ямар хөшүүрэг байх вэ? Энэ нь бодлогын бичиг баримтандаа тусгагдсан уу?

3.    Ногоон ажлын байр эрхлэлтийг дэмжиж, ядуурал, ажилгүйдлийг бууруулна гэсэн байна. Ногоон ажил эрхлэлтийг дэмжинэ. Энэ хүрээнд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байгаа вэ? Яг энэ хүрээнд хийсэн тооцоо, судалгаа байгаа юу? Яг ямар ногоон ажил эрхлэлтийг дэмжээд хэдий хэмжээний ажлын байрыг бий болгох боломжтой гэж та бүхэн үзэж байгаа вэ?

Миний бодлоор  байгалаа хамгаалах, ой нөхөн сэргээлтийн чиглэлээр олон зуун мянган ажлын байр бий болгох бололцоо манай улсад байгаа гэж боддог. Энэ бол Швед улсын загвар. Ойн нөөцөө ашиглаж олон зуун ажлын байрыг бий болгох асуудал ногоон хөтөлбөрийн бодлогын хүрээнд орж чадсан уу?

4.    Төр маань өөрөө байгалаа сүйтгэдэг болчихоод байгаа. Яг энэ үед УИХ маань Ногоон хөгжлийн үзэл баримтлалаа батлах гэж байна. Тийм учраас төр өөрөө байгалаа сүйтгэдэг, төр өөрөө байгальдаа ээлтэй бус байдаг явдлаасаа төр өөрөө татгалзах ёстой гэж үзэж байна. Энэ асуудал бодлогын бичиг баримтанд тусч чадсан уу?

    Бэлчээрийн доройтол, цөлжилтийн асуудал үндэсний эмгэнэлийн хэмжээнд хүрчихээд байгаа асуудал. Тэр тусмаа монгол улсын цэвэр усны нөөц, ойн нөөцийг хадгалж байгаа газруудад явагдаж байгаа цөлжилт, бэлчээрийн доройтолын талаар яг ямар бодлого баримтлах вэ? 

С.Дэмбэрэл: Энх-Амгалан гишүүн их чухал, чухал асуулт тавьж байна. Хөтөлбөр маань “хүрэн” сэтгэлгээтэй өнөөдрийн төрийг “ногоон” сэтгэлгээтэй болгоход л хамгийн гол анхаарал нь чиглэгдэж байгаа. Жишээлбэл, ДНБ-ий тодорхой хувьд санхүүжилтийн ерөнхий хэмжээг зааж өгөхөөс гадна, 2020 оны дотор гэхэд ногоон худалдан авалтыг 20 хувьд хүргэх зорилт тавьсан байгаа. Түүнчлэн татварын цоо шинэ тогтолцоо оруулж ирэх үүрэг өгөгдөнө. УИХ-ын тогтоолоор. Үүний дараа Засгийн газар ногоон татварын тогтолцоог Монгол улсад хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудын заавар, журам, туршлагын дагуу хийнэ. Ерөнхийдөө энэ хөтөлбөрийн нэг онцлог нь НҮБ-ын бүх байгууллага, түүний дотор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн байгууллага, Худалдаа хөгжлийн байгууллага, Ази, Номхон далайн байгууллага гэх мэтийн бүх байгууллага болон Дэлхийн банкны орчин үеийн ногоон хөгжлийн хандлагын гол гол зүйлүүдийг, шаардлагуудыг тоон хэмжүүртэй нь оруулсан. Тухайлбал, одоогоор манай улсын хууль тогтоомжийн системд байхгүй байгаа эко системийн асуудал, түүний төлбөрийн асуудал, ногоон татварын асуудал, ногоон худалдан авалтын асуудал гэх мэт зүйлүүд тодорхой орсон байгаа Миний ойлгож байгаагаар УИХ-аас энэ баримт бичгийг баталсны дараа Засгийн газрын зүгээс томоохон өөрчлөлт хийх хэмжээний төлөвлөгөө батлах учиртай байх аа.  

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->