demberels@parliament.mn   51 261503

АГААРЫН БОХИРДОЛ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 772

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014.05.01-НИЙ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС:

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ.

Бүх яамдын чиг үүрэгт нь үйл ажиллагааных нь хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх асуудлыг хуульчлан тогтоохоор нэр бүхий УИХ-ын гишүүд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа болно. Гамшгийн нөхцөлд буй агаарын бохирдлын асуудал нь төрийн иж бүрэн өргөн уялдаатай, бүх нийтийн оролцоотой хандлага, арга барил, өөрөөр хэлбэл гамшгийн нөхцөлд тохирсон менежментийг шаардаж буй нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаагаар тодорхойлогдож байна. Ийм учраас Засгийн газар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүний ажиллах хүчин чармайлтыг дэмжиж эрх зүйн орчныг сайжруулах, төрийн яамдын агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаанд нийтээрээ хуулиар баталгаажуулсан үүргийнхээ дагуу оролцож үйл ажиллагааныхаа уялдаа холбоог сайжруулах, төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтарсан хүчин чармайлт үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож, зохион байгуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь ердөө нэг өгүүлбэрийн бүтэцтэй бөгөөд энэ нь “Эрхлэх асуудлынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа, хэрэгжүүлэх ажиллагаа” гэж томъёологдсон болно. Энэхүү заалтыг Засгийн газрын тухай хуулийн холбогдох хэсэг заалтуудад оруулж өгснөөр өмнө дурьдсан эрх зүйн орчин сайжирч, агаарын бохирдлын эсрэг Засгийн газрын зүгээс нэгдмэл үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бий болох болно гэж үзсэн.

 

Энэ заалт тийм “хортой” заалт биш ээ, маш хэрэгтэй заалт

 

Д.Дэмбэрэл: Та бүхний оруулж ирж байгаа асуудал тийм ач холбогдолтой зүйл юм уу? Аль нэг тодорхой яам нь энэ асуудлыг хариуцдаггүй юм уу? Нийтийн дунд энэ хариуцлагыг аваачаад хаяхаар ажил сайжрана гэсэн үндэслэл байгаа юм уу? Уг нь бол тодорхой нэг яам энэ асуудлыг хариуцаад Засгийн газар кабинетын журмаар ажилладаг юм чинь Засгийн газар бүхэлдээ тэр дундаа Ерөнхий сайд энэ хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцаж байна гэдэг зарчмаараа хариуцахгүй, яагаад ингэж хариуцлагыг нь тарамдуулж байгаа юм бэ? Үүнийг ашигтай гэж үзэж байгаа юм уу? Ингэж хариуцлага тарамдуулах юм бол ач холбогдолтой гэж үзсэн асуудлаа бүх яамдын сайд нарт хариуцуулья гээд байх уу? Эрүүл мэндийн асуудал нэн чухал учраас яамдын сайд нар яамдын ажилчдынхаа эрүүл мэндээс эхлээд хариуцах ёстой шүү гээд бичээд байх юм уу? Манай хууль тогтоож ирсэн, Засгийн газрын гишүүдийн үүргийг хуваарилж ирсэн зарчим зөв явж байна уу? Үүнээс хойш иймэрхүү маягийн зарчмыг нэвтрүүлээд байх юм уу? Ер нь бол агаарын бохирдлын асуудлыг тодорхой нэг яаманд хариуцуулахгүй явж ирсэн нь буруу.

 

С.Дэмбэрэл: Таны асуултыг сайн ойлголоо. Төсөлд нэг ийм өгүүлбэр байгаа Дэмбэрэл гишүүн ээ “Эрхэлсэн асуудлынхаа хүрээнд” гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл яамдууд хуулийн дагуу өөрсдийн эрхэлсэн асуудлын хүрээнд агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд болчихсон байгаа учраас үүнийг бүгд хариуцах нь зүйтэй гэсэн томъёоллоор оруулж ирж байгаа юм шүү. Түүнээс биш энэ хүртэл тогтож ирсэн засаглалын чиг үүргийг ямар нэгэн байдлаар эвдэх гэсэн биш, харин засаглалын чиг үүрэгт тухайн асуудал нь өөрөө үндэсний хэмжээний гамшиг болчихоод байгаа учраас, өөрөөр хэлбэл өвөлдөө бид нар яриад, зундаа мартчихдаг учраас, дээр нь Ерөнхий сайдын мэдэлд байдаг Үндэсний хороонд хариуцуулаад орхидог учраас энэ асуудлыг бүх яамдууд өөрсдийнхөө эрхэлсэн ажлын хүрээнд, тухайлбал ГХЯ яам гэхэд гадаадад суугаа дипломат төлөөлөгчийнхөө газруудад суугаа орныхоо агаарын бохирдолтой тэмцэж буй шилдэг технологийн талаар судлах ч гэдэг юм уу, эсвэл Хууль зүйн яам нь энэ чиглэлээр “эко цагдаагийн газар” байгуулах ч гэдэг юм уу гэх мэтээр яам болгоны хувьд хариуцах бүрэн боломж байгаа. Тэр битгий хэл Батлан хамаалах яам Эко баталион байгуулах асуудал одоо яригдаж байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын асуудлыг бүх яамдын эрхэлсэн асуудлын хүрээнд нь суулгаж өгөхгүй бол зөвхөн Үндэсний хороо гэсэн хэлбэрээр олон жил яваад гарсан үр дүнг нь та бид хоёр хоёулаа сайн мэдэж байгаа. Агаарын бохирдол дорвитой, хүмүүст мэдэгдэхүйц хэмжээнд хүртэл буураагүй шүү. Энэ талаас нь бодож хууль санаачлагчид бидний хэдэн гишүүд оруулж ирсэн юм шүү.

Д.Дэмбэрэл гишүүн Эрүүл мэндийн яам яах юм бэ? гэж асуугаад байна. Эрүүл мэндийн яамны өөрсдийнх нь хийсэн судалгаагаар хүн амын эрүүл мэндийн асуудал, утааны асуудал хоёрын шууд хамаарал маш өндөр түвшинд очсон байна гэсэн. Тийм учраас ЭМЯ ийм чиг үүрэг ороод ирвэл дэмжихэд бэлэн байгаагаа хэлсэн. Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны чиглэлээр ч юм хийж болно. Жишээ нь “Ногоон ажлын байр” гэж байгуулаад тэр чиглэлээр олон ажлуудыг хийж болно. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсных нь төлөө халамжийн системийг холбох гэх мэт туршлагууд байна. Иймэрхүү чиглэлээр цаашдаа өөрчлөлт оруулах бүрэн боломжтой. Бидний нэмж оруулах гээд байгаа заалт тийм “хортой” заалт биш ээ, маш хэрэгтэй заалт шүү.

 

 

Би Таньд харамсалтай нь чанга дуугаар “ҮГҮЙ” гэж хариулна.

 

С.Баярцогт: Би энэ хуулийг эсэргүүцэж байгаа. Санаачилж буй хүмүүсийг ердөө ойлгохгүй байна. Үндсэн хуулийн эрх зүйгээр ажилладаг эрдэмтэн хүртэл оролцсон байна. Засгийн газрын чиг үүргийг Засгийн газрын хуулиар зохицуулдаг. Тэр зохицуулалтыг нь Засгийн газар нь өөрийгөө байгуулахдаа ийм ийм үүрэг функцыг хариуцаж ажилланаа гэж оруулж ирдэг. Түүнээс биш УИХ-ын гишүүд тэр яам ийм юм хариуцна гэж зааж өгч болохгүй. “Дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ” гэдэгтэй нэгэн адил ийм зарчмаар явж болохгүй ээ. Засгийн газар өөрөө санал өгсөн юм байна лээ. Агаарын бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд байгаа нь  үнээн. Гэхдээ хууль санаачлагчдын оруулж ирж байгаа арга нь буруу. Засгийн газар аргаа ядаад цөөн хэдэн яаманд байж болно, бүх яамдад байж болохгүй гэж саналаа өгсөн юм байна лээ. Тайлбарыг нь сонсоход хүртэл бараг “инээдтэй” байна. Энэ зүгээр нэг “өгүүлбэр” байгаа юм гээд байх юм. Яамны чиг үүрэг нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх хүн хүч, зарцуулагдах хөрөнгө мөнгөний асуудал, түүнчлэн тухайн асуудалд хариуцлага тооцдог механизмын асуудал бүгд сууж байх ёстой. Тийм учраас тухайн яамны чиг үүрэгт ийм асуудал дутлаа гээд нэмж оруулаад байх буруу. Надад эдгээр хууль санаачлагч нараас асуух асуулт алга байна. Би С.Дэмбэрэл гишүүнд ч хэлж байсан: “Санааг чинь бол дэмжиж байна, арга нь буруу, хуулиа татаад аваа” гэж. Харин Засгийн газар үүнийг санаачлаад “ийм ийм яамны чиг үүрэг дээр энэ асуудлыг нэмье” гээд УИХ-д асуудлаа оруулж ирэх хэрэгтэй. Та бол Засгийн газрыг бүрдүүлж байгаа намыг төлөөлж УИХ-д сууж байгаа хүн. Товчхондоо бол зөв юмыг зөв аргаар хийх хэрэгтэй л гэж хэлээд байна.

Надад ганцхан асуулт байна: Та “ЗА” эсвэл “ҮГҮЙ” л гэж хариулаарай. С.Дэмбэрэл гишүүн ээ Та энэ хуулиа татаж авах уу?

С.Дэмбэрэл: Баярцогт гишүүн ээ Таньд баярлалаа. Та бидний асуудлыг хүлээж авч байгаа тархины багтаамж, ойлголт шал өөр л дөө. Бидний зарим нь стандартаар асуудлыг шийдээд тэр нь ямар үр дүнтэй байгааг хардаг. Нөгөө хэсэг нь өөрсдийнхөө туршлага, мэдлэгт тулгуурлан тодорхой асуудлыг оруулаад ирэхэд гайхшил төрүүлж магадгүй юм. Энэ талаас нь сайн бодоосой. Энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа намын гишүүнчлэл маань миний хууль санаачлах эрхийг боогдуулахгүй гэж бодож байна. Энэ талаасаа харамсалтай нь таны өгч байгаа зөвлөлгөөг дагаж чадахгүй нь. Тийм учраас би таньд чанга дуугаар “ҮГҮЙ” гэж хариулна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->