demberels@parliament.mn   51 261503

Ургаа­саа авахуулаад агаарын бохир­долд хорддоггүй болмоор байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1402
УЛСЫН ИХ ХУРЛЫН  2014 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 11-ний ӨДӨР  (БААСАН ГАРАГ)-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

С.Дэмбэрэл: За баярлалаа. Н.Удвал сайдаас тодорхой асуулт асуух гэсэн юм.

1. Монгол Улсын агаарын бохирдол Монгол хүний эрүүл мэндэд гамшиг тарихуйц хэмжээ, төвшинднөлөөлсөн болохыг дөнгөж сая та тоо баримтаар баталчихлаа. Энэ тохиолдолд ЭМЯ-ны зүгээс, Засгийн газрын хэмжээнд, УИХ-ын хэмжээнд агаарын бохирдол монгол хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа байдлыг та ямар бичгээр, хэзээ оруулж ирсэн бэ? Энэ асуудлыг ганцхан танай яам шийдэж чадахгүй ээ. Энэ асуудал маань одоо олон яамдын хамтын ажиллагааны хэмжээнд, бүр үндэсний хэмжээнд яригдах асуудал болсон байна. Хэрвээ бид ажилтай, орлоготой монгол хүнийг хүсч байгаа юм бол эхлээд эрүүл чийрэг монгол хүн баймаар байна. Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх гэж байгаа бол эхлээд хүүхдүүд нь ургаасаа авахуулаад агаарын бохирдолд хордохгүй, янз бүрийн өвчин тусах магадлал бага эрүүл чийрэг өсөн бойжмоор байна. Мянганы хөгжлийн сорилтуудыг биелүүлнэ гээд нэг хэсэг үзүүлэлтүүд нь дажгүй явж байсан, гэхдээ бодит байдал дээр энэ асуудал маань түгшүүр зарлах хэмжээнд байсаар байна. Асуудал ийм хэмжээнд очсон байхад та ганцаараа нэг яамны хэмжээнд шийдэх гээд байх нь хэцүү. Тэр талаас нь би түлхүү асууж байна.

 

2. Яг одоо хуралдаанд оролцож байгаа Ц.Оюунгэрэл сайд, Х.Тэмүүжин сайд, Ч.Улаан сайд. Энэ 3 сайдтай монгол хүний эрүүл мэндийн талаар, яг ямар чиглэлээр хамтран ажиллаж байгаа вэ?

 

3. 2012 оны Эрүүл мэндийн илтгэлд санхүүжилтийн асуудал маш хурцаар тавигдсан. Тэр байтугай тухайн илтгэлт дэлхийн туршлага ийм байдаг гээд тусгай томъёо байсан. 2013 ба 2014 онуудад эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлээр мэдэгдэхүйц, мэдрэгдэхүйц ямар шинэ хөшүүрэг, механизм хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа вэ?

 

Н.Удвал: - Агаарын бохирдолын асуудал нь ганц эрүүл мэндийн асуудал биш л дээ, салбар дундын хамтын ажиллагааны асуудал. Энэ чиглэлээр Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл байгуулагдсан. Бид эрүүл мэндийн төлөөх салбар дундын түншлэл гэдэг баримт бичигт гарын үсэг зурахаар бүх яамдаас санал аваад ирэх долоо хоногт хурлаа хийх гэж байна. Байгаль орчны яам, Хууль зүйн яам, Боловсролын яам, Дэд бүтэц, Хүнс хөдөө аж ахуй гэх мэтчлэн бүх салбаруудаа эрүүл мэндийн төлөө хамтарч ажиллах түншлэлийг байгуулахаар бид баримт бичгээ бэлэн болгоод ирэх 7 хоногт Ерөнхий сайдаас цаг аваад энэ асуудлаа хийх гэж байна. Бусад салбарын оролцоог агаарын бохирдол руу оруулж өгөхгүй бол зөвхөн өнгөрсөн хойно нь хамгийн сүүлчийн үед нь эрүүл мэндийн асуудлаа ярьж байгаа нь буруу юм гэдэгтээ санал нэг байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт өнөөдрийн байдлаар улсын төсвийн 7 хувь, ДНБ-ий 2.7 хувьтай тэнцэж бай­гаа. ДЭМБ-аас манай бүсийн орнуудад дунджаар улсын төсвийнхөө 10-12 хувь, ДНБ-ий 5.1-5.6  хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулах ёстой гэсэн зөвлөмж хүргүүлдэг. 2000 оны Эрүүл мэндийн салбарын төсвөөсөө Улсын төсөвт эзэлж байгаа манай салбарын төсөв буурсан байгаа. Тийм учраас 2015 оны төсөвт Улсын хэмжээний бүх Эрүүл мэндийн байгууллагууд нэгдсэн асуудал. Бүс нутгийн улсуудын дундаж хэмжээнд эрүүл мэндийн салбарын зардлыг хүргэх асуудлаар маш том арга хэмжээ авах  ёстой. Бүх сонгогдсон гишүүдтэйгээ хөдөө орон нутгийн удирдах ажилтнууд эмч сувилагч нар уулзана гэсэн. 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд бол энэ хүрээнд хүргэх асуудлыг тавьж байгаа. 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->