demberels@parliament.mn   51 261503

Хувиараа уул уурхайн аж ахуй эрхлэх гэдэг нь хууль бус шүү дээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1037

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцсэн асуудал: “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

С. Дэмбэрэл: Д.Ганхуяг сайдаас тодруулах зүйл байна. Хувиараа гэснийг бичил уурхай гэж өөрчлөх гэж байна. Хувиараа аж ахуй эрхлэх гэдэг нь хууль бус шүү дээ. Тиймээ? Бичил гэхээр хуулийн хүрээнд аж ахуйн нэгжийн хэлбэрт орж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл цаашдаа Монгол улсын эрдэс баялагийн салбарт хувиараа уул уурхайн бизнес эрхэлж болохгүй юм байна. Зөвхөн бичил уурхайгаар эрхэлнэ гэсэн тийм санаа мөн үү?

Д.Ганхуяг: Ерөнхийдөө хуулинд бичил уул уурхай гэсэн томъёлол байгаа. Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Ямар ч үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Бичил уурхай бол нөхөрлөл хоршоо, хамтарч ажиллах том компаниудад туслах, том компаниудын хийхгүй ажлыг хийдэг соёлтой албан ёсны журам руу явж байгаа гэж ойлгож болно. Зөвшөөрөл өгнө гэсэн ойлголт байхгүй.

С.Дэмбэрэл: Иргэд, олон нийт болон хэвлэл мэдээллийнхэнд зөв ойлголт өгөхийн тулд тайлбар хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Хойч үедээ үлдээнэ гэж тодорхой бичсэн зүйл нь үзэл баримтлалын томъёлолдоо шингэсэн байгаа. Тогтвортой уул уурхай гээд өнөөгийн болон хойч үеийн эрх ашгийг баланслах энэ бизнесийн үзэл санаа, философи нь өөрөө үзэл баримтлалдаа орчихсон байгаа учраас энд хасч байгаа гэдгийг хэлэх гэсэн.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/

С.Дэмбэрэл: Алт тушаах, валютын нөөц, төгрөг гээд энэ  бүхэнтэй холбоотой асуудал маань өөрөө эдийн засгийн бодлого шаардсан асуудал. Мөнгөний бодлогоор валютын зах зээлийн  оролцогчдын тоог нэмэгдүүлнэ гэдэг маань цаад утгаараа алтны компаниуд валютын зах зээлд оролцох, экспортлогчийн хувьд оролцох, ингэснээрээ  алтаа тушаагаад доллар аваад, доллараа чөлөөт валютын зах зээлд оролцох зарах... Энэ чинь Оюу толгойд ч мөн хамааралтай механизмыг бий болгож өгөөд байгаа юм. Нөгөө талаар төв банкны хийгээд байгаа зүйл, үндэсний мөнгөн тэмдэгтийн эрсдлээс хамгаалах механизм шүү дээ. Энэ талаас нь ойлгоод энэ чиглэлээр хуулиндаа мөнгөний бодлого талаас нь уялдуулсан заалт оруулж өгвөл гараад байгаа үл ойлголцлыг тодорхой хэмжээгээр шийдэх механизм гэж үзэж байна. Үүнийг анхаарна уу. Баярлалаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->