demberels@parliament.mn   51 261503

Ойн менежментийг шинэ аргаар, шинэ хандлагаар явуулах хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1255

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 12 сарын 25-ны хуралдааны тэмдэглэлээс:

“Монгол орны ойг цэвэрлэх, арчлах асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох, Тогтоолын төсөл батлах тухай” хэлэлцэх үеэр:

С. Дэмбэрэл: Нэг тогтоол гаргах гэж байх шиг байна. Танилцуулгын төгсгөлийн хуудасны өмнөх хуудас дээр ойн нөөцийн судалгаа хийх ажлыг яамуудаар нь хуваарилан хариуцуулж өгсөн байна. Ойн менежмент нь орчин үеийн нийлүүлтийн гинжин хэлхээ болон өртгийн гинжин хэлхээ (value chain) -тэй уялдахгүй байна. Үүн дээр шинэ менежментийн бүтэц хийе. Тэгэхгүй бол энэ чинь мөнхийн ингэж явах болно шүү. Зам тээврийн яам болохоор зам, тээврийн асуудлыг нь хариуцсан байна. Ц.Баярмаагийн яам бас нэг юмыг хариуцсан байх жишээтэй. Гэтэл эд нар чинь хоорондоо ямар ч уялдаагүй байна. Модны хулгай байдгаараа байж л байна. Улаанбаатар хотын захиргаа бас нэг зүйлийг нь хариуцмар аядана. Тэгэхээр шинэ менежментийн бүтэц хийж, БОНХ Яам өөрөө энэ ажлыг базаж байхгүй бол болохгүй. Нөөц талаас нь тооцоолоод үзсэнийг нь харахаар 5,8 их наяд гэсэн асар том үнэлгээтэй ойн нөөц байна. Энэ талаас нь бодож, цаашдаа ойн менежментийг шинэ аргаар, шинэ хандлагаар явуулахаар тогтоолынхоо төсөлд оруулахгүй бол ингэж нэг  тогтоол гаргаад хэрэгжсэн ч юм байхгүй өнгөрнө. Араас нь хэрэгжүүлж байгаа эсэхийг хардаг хүн ч байхгүй, тэгсхийгээд дараа жилийн тайланд дутуу хагас мэдээлэл л орж ирэх болно. Гэтэл үр дүн чухал шүү дээ. Үр дүн гарахад менежментийн чинь арга барил хоцрогдсон байна. Энэнийгээ шинэчилье гэсэн гол санал өгч байна.

Мөн ойн баялагийг ашиглах компаниудын тухай асуудал байна. Шинжлэх ухаан, технологын янз бүрийн арга хэрэглэх юм байна. Гэтэл Шинжлэх ухааны ганцхан төв байна. Тухайлбал, Химийн хүрээлэн, Биологийн хүрээлэн зэрэг Шинжлэх Ухааны байгууллагуудыг энэ чиглэлээр, тухайлан, ойн менежментийн асуудалд, ой нөөцийг зохицтой ашиглах асуудалд судалгаа, шинжилгээний хүчийг нь яаж ашиглах юм вэ гэдэг маань хоёрдахь гол чиглэл байх ёстой. Энэ талын юм дутуу байдаг юм байна билээ. Энэ талаас нь их анхаарч, тогтоолынхоо төсөлд тусгахгүй бол болохооргүй том асуудал шүү. Энэ чинь бас давхар цэвэр агаарын асуудал. энэ талаас нь бодож ажиллах ёстой...

-       Зарчмын зөрүүтэй санал байна. Ийм тогтоолыг би анх удаа үзэж байна. Би бол хэзээ ч ийм тогтоол гаргахгүй. Уучлаарай, энэ бол дээд зэргийн муу боловсруулалттай тогтоол байна. Ийм тогтоолыг гаргаж байснаас, гаргахгүй байсан нь дээр. Эсвэл олигтойхон тогтоол гаргая. Судалгаа чинь нэлээн тоо баримт авсан, хийх алхмуудыг нь бичсэн  их аятайхан болсон мөртлөө, тогтоол нь хэтэрхий сул юм гарах гээд байна. Ингэж тогтоол гаргадаггүй. Шоолуулах зүйл болох гээд байна. Н.Алтанхуяг ерөнхий сайд чиглэл болгож байгаа юм байна. Хуулийн хоёр заалтыг бэлэн хэлчихсэн байна. Бас л хэрэгжүүлэх ёстой зүйл шүү дээ. Тийм учраас миний зарчмын зөрүүтэй санал бол үүнийг буцаах санал байна. Маш сайн боловсруулалт хийлгэе. Яараад байх юм байхгүй. Тэгээд бүх яамдуудаас, эрдэм шинжилгээний байгууллагуудаас, мэргэжлийн холбоодуудаас саналыг нь авья. Тэгээд дорвитойхон шиг юм гаргавал гаргая. Энэ тогтоолыг С.Оюунд хэрэгжүүл гээд өгье гэж бодьё. Яах юм бэ? Угаасаа хийх ёстой ажлуудыг нь л биччихсэн байна шүү дээ. Гэтэл энэ яам дутагдалтай ажилласан байж болно шүү дээ. Эрдэмтдээс, компануудаас, ойн чиглэлийн холбоонуудаас санал аваагүй байж болно шүү дээ. Ийм саналууд зайлшгүй шаардлагатай. Эд өөрсдөө дутуу ажилласан байж бас болно шүү дээ. Гэтэл бид илүү сайн ажилласан, илүү сайн боловсруулалттай тийм материал, тийм тогтоолыг өгөхгүй бол болохгүй шүү дээ. Тиймээс миний санал ийм байна.

Тогтоолын төслийг батлах асуудал хойшиллоо

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->