demberels@parliament.mn   51 261503

БОХХААБХ /мЯГМАР ГАРАГ 2013.01.22/ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 994

Монгол Улсын Их Хурлын  2013 оны намрын ээлжит чуулганы Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 1 дүгээр сарын 22ы өдрийн хуралдаан 15 цаг 05 минутад Төрийн ордны “А” танхимд эхлэв.Хуралдааныг Байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж, гишүүдийн ирц болон  хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдааныг даргалав.Хуралдаанд ирвэл зохих  19 гишүүнээс  10 гишүүн ирж, 52,6 хувийн ирцтэй байв. Үүнд:

Чөлөөтэй: О.Баасанхүү, Л.Болд, Б.Гарамгайбаатар, М.Зоригт Я.Санжмятав, Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Су.Батболд.

Өвчтэй:     Ц.Дашдорж

         Нэг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  төсөл /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж  мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын өргөн мэдүүлсэн//Хэлэлцэх эсэх/.

            Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,  сайдын зөвлөх Д.Мөнхбаатар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын албаны дарга Р.Ганхуяг, Нийслэлийн газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэл, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Төслийн зохицуулагч Б.Чинзориг, Төслийн хуулийн мэргэжилтэн В.Энхтамир, ГХЗЗГ-ын хуулийн зөвлөх Ч.Оюунсүрэн, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Болормаа,  Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Я.Хишигт, С.Энхцэцэг,  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байлцав.

           

            Газрын тухай багц хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, С.Дэмбэрэл нарын асуусан асуултад  Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл,  ажлын хэсгээс А.Хүрэлшагай нар хариулж, нэмэлт тайлбар хийв.

           Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, С.Дэмбэрэл, А.Бакей, Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нар санал хэлэв.

Хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг хавсралтаас нээж үзнэ үү./beta/upload/files/BHBO_DT_20140311_tsendsuren.doc

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->