demberels@parliament.mn   51 261503

Шинэ, сайн, сайхан туршлагыг тусгасан байх нь чухал

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 669

11 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт“Газрын тосны тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болсон. Хуралдааны тэмдэглэлээс:

С.Дэмбэрэл: - Та нар газрын тосны тухай хуулиа боловсруулахдаа 20 орчим улс орны сайн туршлагыг судалсан юм байна. Тэгээд тэр судалгааныхаа үр дүнд аль улсын, ямар ямар сайн туршлагуудыг та на энэ хуулийнхаа хаана хаана, яаж оруулсан юм бэ? Үүнийгээ бүр тодорхой хэлээд өг.

Хариулт: - жишээлбэл, Вьетнам улсад үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компаний 20 гаруй нь бүтээгдхүүн хуваах гэрээгээр ажилладаг юм байна. Бүтээгдхүүн хуваах гэрээний үндсэн зарчим нь олон улсад тодорхой болчихсон, хуваалт, өртөг нөхөлт, олборлолтын урамшуулал, сургалтын урамшуулал зэрэг зүйлс байдаг юм байна. Бүтээгдхүүн хуваах гэрээ хийхдээ юу юун дээр анхаарах тухай бид хуулиндаа заачихсан...

С.Дэмбэрэл: - Бүтээгдхүүн хуваах гэрээ чинь хамгийн эртний, хөгширсөн, хуучин хувилбар шүү дээ. тэрнийг бараг заагаад байх ч шаардлага байдаггүй. Би та нараас шинэ, авчихмаар, энэ улс оронд ашигтай тийм туршлага олов уу гэж асуугаад байна шүү дээ. Бүтээгдхүүн хуваах гэрээ бол угаасаа цаг хугацааны үйл явцад арай жаахан сайжруулаад, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчтай гэрээ хийхдээ засварлаад яваад байдаг л хувилбар шүү дээ. Өөр  ямар сайхан туршлага байгааг л асуугаад байна.. Жишээлбэл байгаль орчинд ээлтэй, тогтвортой бизнес хөгжлийн чиглэлээр олон улсад хэрэгжүүлэхээр баримталж байгаа зүйлийг эндээ хэрхэн оруулсан юм бэ гэдгээ л хэл.

Энэ хууль бол тусгай хууль биш. Нэг их ид шидтэй, маш онцгой, гоё өнгөтэй бүтээгдхүүн хийх гээд байгаад зориулсан хууль ч биш. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа “газрын тос” гэдэг нэртэй нэг эрдэс баялгыг олборлож ашиглах, үүнтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа л хууль шүү дээ. Тийм учраас би дахин давтан хэлье. Одоо УИХ дээр яригдаж байгаа “Эрдэс баялгын салбарт төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал”-д энэ хууль чинь нийцэхгүй бол юуны өмнө хууль буруу хууль болно. Хоёрдугаарт, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль журмууд дотор, жишээлбэл, түрүүлж ирсэнд нь түрүүлж үйлчил гэсэн зарчим үйлчилж байгаа юу, үгүй юу, цаашид тэгж үйлчлэх юм уу, үгүй юу, эсвэл тусгай зөвшөөрөл олгох гэж баахан ажил болгодог явдлаа яах юм бэ гэдгээ бодох ёстой. Түрүүн хэлсэн шиг “хүнд суртлыг багасгах” гэж хэлээд хүнд суртал багасдаггүй учраас механизмыг нь зааж өгсөн хэсгийг л хайгаад байна. Миний асууж байгаа асуултууд бол ерөнхий зүйл биш шүү, маш тодорхой тусгаж өгөх зүйл шүү. Ийм зүйлүүдийг хийхгүйгээр цаашаа явбал их хэцүү шүү. Одоо ингээд зүйл заалт бүрээр нь батлаад явах байх. Гэхдээ энэ хууль маань өөрөө харагдахдаа, хэрэгжихдээ үзэл санаа нь ийм байх ёстой шүү гэдгийг анхааруулж байна...

Саяхан батлагдсан Монгол Улсын “Хөрөнгө оруулалтын тухай” хууль дээр хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгоно гэсэн байгаа. Тогтвортой орчин гэдэг маань өмнө байгуулагдсан гэрээний тодорхой заалтуудыг хөндөхгүй гэсэн утгатай юм. Хуулийнхаа үзэл санаанаас тусгай гэдэг үгийг авах нь зөв. Тусгай хууль гаргах гээд байх хэрэггүй шүү дээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->