demberels@parliament.mn   51 261503

Хайргыг дэд бүтэц, бүтээн байгуулалтад ашиглахгүй хорих, нэр томъёог хуулийн төслөөс хасах нь зөв

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1271

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийгУлсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төсөлд голын хайргыг дэд бүтэц, бүтээн байгуулалтанд хэрэглэх талаар заалт орсон нь холбогдох мэргэжлийн байгууллагууд, иргэний байгууллагууд болон иргэдийн санааг түгшээж байна. Тиймээс УИХ-ын гишүүн, Иргэний зориг ногоон намын дарга, УИХ дахь ногоон бүлгийн ахлагч С.Дэмбэрэлээс, голын сав газрыг ихээр эвдэн сүйтгэж, экологийн тогтоцод нөхөшгүй гарз хохирол учруулж болзошгүй аюулыг харгалзан үзэж тус хуулиудаас “Хайрга” гэдэг үгийг хасах талаар саналаа тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлдэж байгаа Ажлын хэсгийн ахлагчид хүргүүлжээ. Мөн уг саналдаа голын хайргыг ашиглуулахгүйн тулд өнгөрсөн онд уулын чулуулаг болох дайргыг орлуулан хэрэглэхэд багагүй хөрөнгө оруулалт хийгдэж, ихээхэн зээл тусламж зориулагдсаныг ч мөн давхар харгалзан үзэхийг анхааруулжээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд ирсэн саналыг уншигч танд шууд толилуулж байна.

"Хуулийн төсөлд  хайрга биш дайрга гэдэг үгээр оруулах,  хайргыг дэд бүтэц, бүтээн байгуулалтад ашиглахгүй хорих, нэр томъёог хуулийн төслөөс хасах . Энэ нь нэг талаар усаа,  голын сав газраа хамгаална. Урсацгүй ч гэсэн бороо хуртай үед урсах гуу жалга, сайр, шуудуу байдаг.  Хүн амаас хол уулыг бутлан дайрга болгон барилгын материалын үйлдвэрлэлийн бетон зуурмагийн үйлдвэр,  байшин үйлдвэрлэх  үйлдвэрлэл хөгжүүлэх, салбарын  гол түүхий эдээ хийх эрх зүйн зохицуулалттай болгох.

Чулуулгын нэр томъёоны  тухайд:

МУ-д байгалийн элс, голын сайр, хайрга,  дайрга, буталсан чулууны үйрмэг, үртэс, нунтаг, давирхайт хайрга зэрэг ангилдаг байна. МУ-ын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангилалд  түгээмэл тархацтай ашигт малтмалын ангилалд 1. Байгалийн элс 2. Буталсан чулуу   3. Хайрга, шороо 4. Дайрга гэж хуваажээ.

Чулуулаг хагарч бутран усаар зөөгдөх, урсгалын байнгын үйлчлэлд явцдаа гадаргуу нь элэгдэн мөлийгөөд голын савд хуримтлагдаж тогтсон /1-15 см / чулууг хайрга гэдэг. Хайрга нь мөлгөр гадаргуутай учир цементэн зуурмагтай харьцангуй муу барьцалддаг. Хайрга нь  ихэвчлэн хайрга-элсний холимог байдлаар голын сав газарт оршдог. Томоохон голын савд хуримтлагдсан хайрга элсний холимогоос  нийт хэрэглээний 80 орчим хувийг хангаж байна. 

Буталсан хайрга – том  ширхэгтэй хайргыг бутлах үед гадаргуун талаас илүү хувь нь хагарсан ширхэгийн хэмжээ нийт хайрганы жингийн 80%-аас их болсон хайргыг хэлдэг.

Уулын чулууг буталж ширхэглэлээр ангилсан чулууг дайрга гэдэг. Дайрганы түүхий эдээр боржин, габрро, диабаз, базальт зэрэг оргимол чулуулаг,  гантиг, шохойн чулуу, доломит зэрэг карбонатын тунамал чулуулаг хэрэглэдэг. Дайрганы ширхэгийн гадаргуу нь арзгар тул цементэн зуурмагтай сайн барьцалдаг, гүний чулуулаг тул  бат бэх нягтрал сайтай чанар нь барилга угсралтын ажлыг өндөр чанартай барих маркийг нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Элс цементэн лагшимтай барьцалдан зуурмагийг бэхжилтийн бат бэхийг хангуулдаг элс хайрганы завсар хоорондын зайг дүүргэж өгдөг байна. Нэг шоо метр элс 80-аас дээш хувийн кварцын агууламжтай байх стандарттай байтал манай голын элс хайрга боржин чулууны үйрмэг байгаа нь  цементийн бетон зуурмагийн 80%-ийг боржин гэх энэ хэврэг элемент эзэлж байна гэсэн үг гэнэ. Энэ хэмжээгээр барилгын болон бусад барьцалдах чанарт нөлөөлж байгаа.

Шохой цементийн  үйлдвэрийн гол түүхий эд шохой 60-66%, цахиурын исэл 17-25%, гөлтгөнө 5-8% зэрэг эрдэс чулуулаг ордог байна. 

Хэрэглээний тухайд:

МУ-ын стандартуудад элс, хайрга, дайрга гэдэг үгийг бүлэглэсэн буюу холимог бүлэглэлийн ширхэглийн модуль гэсэн үзүүлэлтээр авч үзэн барилгын бүтээн байгуулалтын салбарын стандартуудад ихэвчлэн дайргагэсэн үгийг түлхүү хэрэглэж зарим үед хайрга, дайрга гэдгийг хамтад нь хэрэглэж байна.  Нарийн заагласан ялгаа байхгүй.

Барилга, замын стандартуудад хайрга, дайргыг нарийн ялгаж заагласан зүйл алга. Хайрга, дайрганы хүйтэн, элэгдэл тэсвэрлэлт, бат бэх, бутрамтгай чанар, үзүүрлэг, ширхэгийн эзлэх хэмжээ, чулуулгийн хэмжээ зэргийг марклан / 1см2 талбайд хичнээн кг ачаа дааж байгаа чадварыг марк гэх / нэгэн түүхий эд мэтээр хэрэглэж иржээ.

Өнөөгийн барилгын  бүтээн байгуулалт:

Газрын хөрсөнд ил өгөршсөн чулуулгийг хэрэглэж болохгүй.  Уул уурхайн хөрс хуулалтын болон үйлдвэрлэлийн хаягдал хоосон чулуулгийг буталж бетоны дүүргэгчээр ашиглах нь эдийн засгийн үр ашигтай боловч энэ талын судалгаа хангалтгүй байдаг.

Манайд бетон дүүргэлтийн арга буюу хялбархан араг бүтээцийн \ карказан \ хийцтэй барилгын салбар хөгжиж байна.  Бетоны эзэлхүүний 85 орчим хувийг хайрга, дайрга, элс, шохой  эдгээр материалын холимог дүүргэгч материал  эзэлдэг. Бат бэх дүүргэгчийн  ширхэгүүдийн чанараас хамаарч барилгын насжилт, шинж чанар нөлөөлнө.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төсөлд өгөх санал:

МУ-д элс, хайрга, дайрга, уулын чулууллагыг зөвхөн барилга, зам, гүүрийн ажил, бүтээн байгуулалтад дүүргэгч материал, түүхий эд мэтээр ашигладаг. 

  •         Энэ хуульд түгээмэл тархацтай ашигт малтмалд ямар, ямар төрлийн ашигт малтмалыг  хамруулж байна вэ?
  •          Ашиглалт зориулалтын хувьд өөр өөр чулуулаг, тэдгээрийн зохицуулалтыг  яаж хийх вэ?
  •         Олборлолтын үйл ажиллагааны төлбөр, татвар, хяналт, хариуцлага, нөхөн сэргээлтийн зохицуулалт
  •         Олон чиглэлээр төрөлжүүлөн ашиглах боломжтой үүний зохицуулалт байна уу?

Ж нь: ОХУ-д элсний ширхэг, тоос шороо бохирдолтоос хамаарч голын элс -,уулынэлс- , манханы элс- , карьерийн угаасан элс - \их усаар шавар, тоос шорооноос нь салган хэрэглэх\ , буталсан элс- , баяжуулсан элс- ,  ялгасан элс- \ карьераас чулуу, том том биет ширхэгүүдээс шигшин хучилт, фундамент, асфельт бетонд ашиглах\, барилгын элс- \ГОСТ стандартын элс хайрганы холимог, \ зэргээр ангилан ялгадаг байна.

Гадаад оронд  түгээмэл элс, хайргыг эдийн засгийн өндөр ач холбогдолоор нь ашиг олон зорилгоор  худалдан борлуулдаг. Голын болон уулын хайрга чулууг барилгын засал чимэглэл, ландшафт, зам талбай,  усан оргилуур, хиймэл нуур, интерьер гоёл чимэглэлийн зүйлд зориулан сортлон өндөр үнэтэй зардаг байна.

Жишээлбэл: ОХУ-д голын усны онцлог шинж чанар, мөлгөр, толигор, судал, өнгө , зузаан нимгэн зэргээс хамаарч чулуулгийн хэмжээнээс хамаарч жижгээр том хүртэл хэмжээтэй төрөл бүрийн хайргыг 1 тонныг   405.0 - 534.0 мянган төгрөгөөр зарж борлуулж байна. Байгалийн хад чулуу гөлтгөнө, цахиур, боржин зэрэг чулууг мөн 1 тонныг 621.0 төгрөгөөр боруулж  байна.

Салбарын өнөөгийн байдал:

Одоо зам тавихын тулд ойр орчмын олон  газрыг ухаж карьер үүсгэж байна.Ж: Алтайн хүдэр компани тээвэр, хөдөлмөр хөнгөвчилж, зардлаа хэмнэж 168 км зам тавихын тулд 70 карьер ухаж байна. орон нутагт ямар ч нөхөн сэргээлт хийхгүй байна.

Өнөөгийн үнэлгээ нь элс 1 шоо метр нь 6000 төгрөг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан төлбөр 2.5- 5%  буюу 150-300 төгрөг төлж байна. Техник технологи гээд байх юмгүй, үнэгүй шахуу аваад өндөр үнээр барилга бүтээн байгуулалтад тусган байгаа үнийн зөрүү,  татвар, нөхөн сэргээлтийн байдалд одоогоор хийсэн үнэлэлт дүгнэлт байна уу.

Жишээлбэл: Туул голын хэмжээнд 168 ширхэг ашигт малтмал буюу хайрга олборлох лиценз байдаг.  84 нь хориотой бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Хайрга олборлосон бол хайргаар л нөхөн сэргээлт хийнэ.  12 жил болоход нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй байх юм.

Улаанбаатарт 15 дайрганы компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэл рүү шилжүүлэх шаардлагатай.  Эдгээрээс Улаанбаатар хот хангалттай  түүхий эдээ авах боломжтой.

2013 онд нийслэлийн төсөвт  дайрга, хар шороо ашигласны  татвар 62.6 сая төгрөг тушаажээ. Нөхөн сэргээлтэд 78.1 сая төгрөг зарцуулж. Экологид үлдэж байгаа хохирол, тэнцвэрийн асуудлыг энд өнөөдрийг хүртэл ярьсангүй." гэжээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->