demberels@parliament.mn   51 261503

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологийг хэрэглэнэ гэж заах ёстой.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1180

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үед:

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - ... 3.1.9 болгож байгаа хэсэг дээр зүйл бол value accounting буюу үнэ цэнийг нь үнэлэх”, wealth accounting буюу баялгыг үнэлэх” гэдэг Олон улсын 2 үндсэн томьёолол болон “WAVE” гэсэн нэртэй Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа, улс орон болгон байгалийн ашиглалтаа зөв үнэлж, бүртгэх асуудал юм. Тэр бүр улс орнууд capital accounting буюу хөрөнгийнхөө бүртгэл, үнэлгээ” -гээ хийж чадахгүй байгаа учраас одоо дөнгөж яригдаж байгаа асуудал л даа.  “Ашигт малтмалын ордыг үнэлэх” гэх юм бол одоогийн бид нарын ойлголт. Харин баялгын үнэлгээ, бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх гэвэл сая орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагатай тохирно. Би мэргэжлийн хүн биш ч гэсэн үүнийг мэргэжлийн хүмүүсээс дутахгүй мэдэж байна.

Баатарцогт (Ажлын хэсгийн гишүүн, уул уурхайн яам): энэ хэсэгт ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал гэж бий. Өөрөөр хэлбэл mineral resource, mineral reserve гэдгийг олон улсын жишгээр нь Монголд нэвтрүүлье гэдэг санаагаар энд орж ирж байгаа. Тэгэхээр ашигт малтмалын баялаг, ордын нөөц гэсэн үгээр хэрэглэвэл мэргэжлийн хэллэг болно гэж бодож байна.

С.Дэмбэрэл: - үүнийг чинь орчин үеийн жинхэнэ хэллэгээр нь бол “байгалийн буюу natural capitalгэж нэрлэдэг. Одоо бүх дэлхий даяар ингэж яриад явж байна.

Б.Гарамгайбаатар: за тэгвэл, “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг үнэлэх олон улсын стандартад шилжих...” гэж өөрчилцгөөе. /Санал хурааж, дэмжигдлээ./

 3.1.11-ыг нэмэх тухай. “Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн өнөөгийн тогтолцоог өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэх үүргийг  мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэх чиглэл баримтлах”

С.Дэмбэрэл: - “чиглэл баримтлана” гэж юу гэж байгаа юм бэ? Энэ чинь хуурамч өгүүлбэр байна. “шилжүүлэх” гээд л бич. Нэг их чиглэл гаргаад, тэрнийгээ баримтлаад 10-20 жил явах уу? Тэр илүү үгнүүдээ хас. /Санал хурааж, дэмжигдлээ./ ...

- 3.2.1.2 дээр зөвшөөрөл олгох талаар орсон байна.  Хайгуулийн тусгай зөвшөөрлийг хэн олгодог юм бэ? Нэг байгууллага олгодог байх тийм үү? Тэр Кадастрын байгууллагын ил тод байдлыг л хангах тухай заалт байна. Түүнээс биш хууль зөрчих асуудал байх ёсгүй. Түрүүлж ирсэн нь зөвшөөрөл авдаг явдал бол олон улсын жишиг, өрсөлдөөнт зарчим. Энд байгаа гол санаа нь үүнийг эсэргүүцсэн явдал биш, харин ил тод бус байдлын улмаас мэдээлэлд ойрхон байдаг хүмүүс нь зөвшөөрөл авчихаад байна гэсэн утгатай бололтой. Тиймээс кадастрын байгууллагынх нь нээлттэй, ил тод ажиллах зарчмыг хангана гэсэн утгаар л оруулбал илүү тохиромжтой. Тэрнээс одоо байгаа байдлаараа бол хууль зөрчсөн заалт болчих гээд байна. /Санал хурааж, дэмжигдлээ./ ...

- 3.3.3 -дээр “байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай” мөртлөө “тэргүүний технологи” гэж ер нь байж болох уу? Ийм юм дэлхий дээр байхгүй болчихсон. Үүнийг “сөрөг нөлөөгүй” эсвэл “эерэг нөлөөтэй” гэдэг үгээр л солих хэрэгтэй. Сөрөг нөлөөлөлгүй технологиуд бий. Ийм технологи байхгүй гэж ярьж болохгүй. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологиудыг хүн төрөлхтөн өнөөдөр гаргаад, хэрэглээд явж байна. /Санал хурааж, дэмжигдсэнгүй. Хэвээрээ батлагдлаа/ ...

- 3.3.5 –дээр Олон шалгалт, хураамжийн давхардал үүсч байгааг зохицуулахад ийм хэн ч тоохгүй, сулбагар заалт байж болохгүй. Уг нь их зөв санаа байна. Тиймээс үүнийг тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, “уул уурхайн үйл ажиллагаанд төв, орон нутгийн зүгээс хяналт тавихдаа, давхардуулахгүй байх зарчим баримтална.” гэж болно. Ингэж хүчтэй, тод зааж өгөх хэрэгтэй. /Санал хурааж, дэмжигдсэн/ ...

- Сүүлийн үед, бүх юманд “өртөг шингээнэ” гэж яриад байдаг болчихлоо. Үүн шиг худлаа юм байхгүй шүү. Бүх юманд нэмэгдсэн өртөг шингээж үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Хүүхдийн бодлого шиг юм яваад байна. Улс даяараа л“нэмүү өртөг шингэсэн юм бүтээгээд л ёстой сайхан хөгжинө” гэсэн юм боддогоо болих хэрэгтэй.  Улс орнуудад тэгж хөгжсөн түүх тэр бүр байдаггүй юм шүү.

- Бид өмнөх заалтуудаараа “хариуцлагатай, ил тод уул уурхай байх, бүх компаниуд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологитой байх” гээд шаарлага тавьчихлаа. 3.5 –ын гол зорилго бол орон нутаг ба уул уурханй компаниудын харилцааг л тодорхойлох гээд байна. Тэгэхэр орон нутаг маань бас өөрсдөө тогтвортой хөгжих зорилт тавьж байгаа. Үүнд нь тухайн уул уурхайд гадаад, дотоодоос хөрөнгө оруулагч тал маань хувь нэмэр оруулах үүрэгтэй болохоос биш, хатуу тогтоосон гэрээгээр үүрэг хүлээнэ гэхээр арай болохгүй болчих гээд байна.

- 3.5.1 дээр “уул уурхайн олборлолт эхлүүлэхээс өмнө эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэдэг чинь бас юу гэсэн үг вэ? Ийм юм байж таарахгүй. Хууль дүрмийг хүлээж байгаад эхлэх юм уу? Уул уурхай эхлэхээс нь өмнө хууль хийх гээд байгаа юм уу? Энэ дээр байгаагаар бол орон нутаг тус бүрт нь уул уурхайтай холбогдсон нэг нэг эрх зүйн орчин бүрдүүлэх юм шиг бас ойлгогдоод байна. Энэ их утга муутай өгүүлбэр байна. Уул уурхайгаас олсон орлого нэмэгдэхийн хэрээр орон нутагт үзүүлэх хувь нэмэр ихсэж байхаар зохицуулга хийх заалт, нөгөө талаар “орон нутгийг хөгжүүлэх гэрээг”, хөрөнгө оруулагч тал болон нутгийн өөрөө удирдах байгууллага энэ чиглэлээр хамтран ажиллана эсвэл хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэсэн байдлаар оруулж болох юм. Эс тэгвэл нэг их шахсан юм болчих гээд байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->