demberels@parliament.mn   51 261503

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж ажлын хэсэг байгуулах горимын санал гаргав.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1503

Улсын Их Хурлын 2013 оны  ээлжит бус чуулганы Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодын 9 дүгээр сарын 17-ны өдөр /Мягмар гараг/-ийн хамтарсан хуралдаан болж, "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд" /хэлэлцэх эсэх/ асуудлыг авч хэлэлцлээ. 
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулж, хамтарсан хуралдааныг даргаллаа. Ирвэл зохих 35 гишүүнээс 29 гишүүн ирж,  82.8 хувийн ирцтэйгээр хамтарсан хуралдаан 9 цаг 30 минутад Төрийн ордны “А” танхимд эхлэв. Д.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Л.Эрдэнэчимэг нар чөлөөтэй, Б.Наранхүү гишүүн тасалсан байна.

             Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, мөн яамны Төрийн удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Л.Болдхүү, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Ган-Очир, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, мөн газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Улсын Их Хурлын Тамгын газрын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Р.Батсүх, зөвлөх Б.Мөнхцэцэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан, зөвлөх Ж.Батдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байлцав.

             Хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав.

             Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Одонтуяа, Ц.Дашдорж, Су.Батболд, А.Тлейхан, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, Г.Уянга, О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Ц.Оюунгэрэл нарын тавьсан асуултад  Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, ажлын хэсгээс Б.Батхүү нар хариулж, тайлбар хийв.       

 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Тлейхан, А.Бакей нар хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасаны дагуу санал хурааснаар 14 гишүүн татгалзаж, 15 гишүүн зөвшөөрөн, гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг түр хойшлуулж, ажлын хэсэг байгуулах горимын саналыг дэмжиж, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин ахлахаар тогтов.

Энэхүү хурлын гар тэмдэглэлийг хавсралтаар хүргэв/beta/upload/files/BHEZ_DT_20130923_batgerel.docx

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->