demberels@parliament.mn   51 261503

Модны зөвшөөрлийг тухайн орон нутгийн хүмүүсийн хамтын шийдвэр байхаар болгож өгвөл ганц хүний үзэмжийн юм байхаа болино

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 882

2013.06.04-ний өдрийн БОХХААБХ-ны хуралдаан.

Хэлэлцэх асуудал

Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл./хэлэлцэх эсэх/

С.Дэмбэрэл: Ойн хамгаалалтанд сумын албан тушаалтанаас гадна иргэдийн оролцоо яаж хангагдах юм бэ? Та нар энэ тухай бас бодооч гэсэн саналтай байна. Асуулт биш шүү.

Орон нутагт байгаль хамгаалагч гээд ганц хүн байдаг. Тэр өөрөө нөлөөнд байдаг. Улс төрийн нөлөөнд ч байж болно, эсвэл тухайн засаг дарга, иргэдийн дарга нарын нөлөөнд байдаг. Хамгаална гэхэд маш хэцүү. Энэнийг би тодорхой аймгийн, тодорхой суман дээр жишээтэй ярьж болно. Гэхдээ энэ байгаль хамгаалах нь зөв боловч, энүүний хүчийн нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл энэ нь нөхөрлөлийн оролцоо, иргэдийн оролцоо, бусад өөр сумуудын ч гэдэг юм уу аймгийн байгаль орчны байцаагчдийн нэгдсэн зөвлөлийн үндсэн дээр эрхийг нь олгодог бол тэр хүн ганцаардахгүй бөгөөд шийдвэр нь илүү хэрэгжих боломжтой. Ийм л санал байна. Үүнийг хууль санаачлагч Л.Энх-Амгалан гишүүн бас бодоод, энүүн дээрээ оруулж өгвөл сайн байна. Одоогийн энүүгээр чинь яваад энэ хуулинд нэг их өөрчлөлт гарахгүй шүү. Үүн дээр зүгээр нэг албан тушаалтанаасаа нөгөө байгаль  хамгаалагч гэсэн нь хамгийн гоёоор бодоход итгэл үнэмшдэг нөлөө л өгч байгаа хэрэг. Энэний эрх мэдэл, шийдвэр гарах процесст нөлөөлөх нөлөөлөл нь маш их байгаа.

Г.Баярсайхан: Ямар хэмжээнд хязгаарлах вэ гэдгийг та яриад байна. Тийм ээ?

С.Дэмбэрэл: Тийм. Энэ шийдвэр гаргах, өөрөөр хэлбэл зөвшөөрөл өгнө гэж байна шүү дээ. Үүнийг хамтын шийдвэрийн нөлөөнд, ингэж оруулж өгвөл тухайн орон нутгийн хүмүүсийн нөхөрлөлийн шийдвэр болж, ганцхан тэр хүний үзэмжийн юм байхаа болино. Тийм байдлаар л өөрчлөх хэрэгтэй.

Л.Энх-Амгалан: Энэ зөвхөн хэрэглээний модных гээд, тэрнээс биш одоо үйлдвэрийн зориулалтаар байгаа нойтон модны бүх гожингуудыг засаг даргынхаа шийдвэрээр олгодог. Энд зөвхөн хийж байгаа өөрчлөлт нь хуурай ой цэвэрлэж байгаа, хэрэглээний модны зориулалтаар ирж байгаа модны тухай асуудал юм.                    

С.Дэмбэрэл: Энэ ойтой холбоотой ямар ч хууль гарсан, тэр нь нэг л зорилготой. Ойн хууль бус, хулгайг яаж багасгах вэ гэсэн олон талын үзүүртэй л хууль байх ёстой. Хэрэглээ ч бай, үйлдвэрлэл ч бай ялгаагүй. Тийм учраас энэ мод чинь...

Даргаа өөрөөс чинь тодруулах юм байна. Цагдаагийн Ерөнхий Газрын Улсын мөрдөн байцаах газар гэж байдаг юм байна. Тэрний дарга нь Ц.Батсүх гэдэг хүн байдаг юм байна. Тэр хүнээс эртээдийн манай хуралдаан дээр хэлэлцсэн асуудлын талаар захидал ирсэн байна. Эртээд манай байнгын хороогоор нэг асуудал авч хэлэлцэж байх үед ойн асуудалд эдний 7 санал байна. Зөвхөн санхүүтэй хобоотой юм байна. Энэ асуудлыг үргэлжлүүлээд ярих гэхээр, мөрдөн байцаах газар нь байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хөрөнгө байдаггүй юм байна. Багаж хэрэгсэл нь ч байдаггүй. Иймэрхүү 7 шалтгаан, өөрөөр хэлбэл, хуулинд цаашдаа оруулах 7 шалтгаан байна. Төсвийн хүндрэлтэй байдал л байна. Тооцоог нь хийгээд, гаргачихсан байна л даа. Өөрөөр хэлбэл өмнөх хуралдааны мөрөөр, цаашдаа асуудлыг гүнзгийрүүлэн шийдэхийн тулд надад хаяглаад, ийм захидал ирүүлсэн байна. Энийг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх үү? Өмнө нь тэднийг байнгын хороон дээр ярьж байхад нь би бас сонссон. Гэмт хэрэгтэй тэмцэх гэхээр хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй байна. Бүх шалтгаануудыг, жишээлбэл ийм ийм хуулинд, ийм ийм заалтууд садаа болж байна гэсэн саналууд байсан. Үүнийг одоо яах вэ? Миний хувьд, байнгын хорооны даргад өгмөөр санагдаад байна.

Мөн техникийн ухааны доктор И.Бодий гэдэг хүн агаар, хөрс болон гүний усны асуудлыг судлаад, үнэхээр прагматик, тодорхой, бодит ажил болохуйц бүтээл хийж, төсөл боловсруулсан байна. Сайн дэмжээд явбал, цаашид ус, хөрс, агаарын бохирдлыг эрс бууруулахад маш тодорхой үр дүн гарахуйц, арилжааны маягийн, өөрийгөө нөхөн сахүүжүүлээд явчихаар бодит санал санаачилга боловсруулсан байна. 1 л жилийн дотор бүтээчихүйц, тэрнээс биш 4-5 жилийнх биш, тэгээд хямд өртөгтэй, ард иргэд худалдан аваад, хашаандаа тавиад, ил жорлон гэсэн муухай ойлголтоосоо салаад, хөрс, ус, агаараа бохирдуулахгүйгээр эрчим хүч, дулааны асуудлаа давхар шийдчих ийм нэг ач холбогдолтой төсөл ирүүлсэн байна. Ийм 2 асуудлыг яах вэ?

Г.Баярсайхан: Эхний асуудал бол байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байдаг. Улсын мөрдөн байцаах газарт бас энэ байгаль орчинтой холбоотой мөрдөн шалгах хэсэг бий. Хөрөнгө мөнгөний асуудал бол үнэхээр яригддаг. Бид хөдөө гадаа, ажлын хэсэг байгуулаад, томилолтонд явна гэхээр хөрөнгийн асуудлаас болоод олон асуудал гарч ирдэг. Гэхдээ энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд, тухайн төсвийн асуудал яригдах үед Төсвийн байнгын хороонд шилжүүлээд явах нь зүйтэй байхаа гэсэн ийм байр суурьтай байна. С.Дэмбэрэл гишүүнээ, И.Бодий доктортой би бас уулзсан. Энэ оруулж ирсэн асуудлыг сайн мэднэ. Бие организмаас гарсан ялгадаснаас газ гаргаад, түүнийгээ ахуйн хэрэгцээг хангахад ашиглах санааг бүгд дэмжих байх, байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгаа бол та хурлын эхэнд, хэлэлцэх асуудлуудын жагсаалтанд оруулаад хэлэлцүүлээд явах ёстой. Нээлттэй. та санал болгож байгаа бол дараагийн хуралд асуудлыг хэлэлцэж болно. Зохих албан тушаалтануудыг дуудья. Байнгын хорооноос зохих албан тушаалтануудад албан тоот явуулья.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->