demberels@parliament.mn   51 261503

Ногоон хөгжлийг хэмжих ажлын хэсэг

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1715

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 04 сарын 29-ны өдрийн 13 тоот тогтоолоор Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөрийг 2013 оны 2-р улиралд багтаан боловсруулж, тус байнгын хороогоор хэлэлцүүлэхийг БОНХ-ын сайд С.Оюун, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нарт даалгасан байна. Мөн тус тогтоолооор Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар холбогдох яам, төрийн бус байгууллага, эрдэмтдийн төлөөлөлийг оролцуулан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулан байгуулсан байна. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд УИХ-ын гишүүн 3, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг 13 хүний бүрэлдхүүнтэй батлагджээ. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог зохион байгуулж, тухай бүрд нь байнгын хорооны даргад танилцуулж байх үүргийг Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл болон ажлын албанд даалгасан байна. Ажлын хэсгийнхэн шалгасан дүнгээ байнгын хороонд Хаврын чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэгтэй юм байна. Ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөрийн ерөнхий бүдүүвчийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл томьёолсон бөгөөд үүнд:

  1. Монгол Улсын эдийн засгийг ногоон эдийн засагт шилжүүлэх шаардлага, өнөөгийн төлөв байдал
  2. Ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлал, зорилго зорилтууд ба чиглэлүүд
  3. Ногоон эдийн засаг, ногоон өсөлтийг хэмжих талаар макро болон микро түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох
  4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн болон төрийн байгууламжийн орчин, түүнийг бүрдүүлэх шаардлагатай бодлогын чиглэлүүд
  5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, тооцоо судалгааг хийхээр тусгагджээ.

Тус ажлын хэсэг анхны хуралдаанаа 2013 оны 05 сарын 07-нд 10:00-д төрийн ордонд хийхээр товложээ.
Л.Алтанхуяг

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->