demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: 2013 онд ч гэсэн хагас хавтгайрсан халамжтай эдийн засаг болох нь

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 829

 Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/     10 цаг 40 минутад эхлэв.

С.Дэмбэрэл: - За баярлалаа. Сүүлийн үед бонд их ярьсан л даа. Би ингээд хараад байсан чинь монголын эдийн засаг одоо экономикс гэсэн утгаасаа халиад, бондономикс гэсэн тийм зүйл болж хувирлаа нэгдүгээрт. Энэтэй холбогдуулаад асуух асуулт байна. Энэ бондын зах зээл болон санхүүгийн бусад зах зээлтэй холбогдуулаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт санхүүгийн секторын реформ гээд тов тодхон томъёолоод оруулчихсан байгаа. Энэ чиглэлээр Сангийн яам, Төв банк болон бусад холбогдох байгууллагууд яг ажлын хэсэг байгуулаад, реформын бичиг баримт бэлтгэгдэж байна уу гэсэн нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт, Сангийн яам болон манай Төсвийн байнгын хороонд бондын аппетит сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулаад, бондын зах зээл дээр түгээмэл байдаг junk bond  гэсэн тэр томъёоллын утга учрыг сайн ойлгож, энэ талаар тодорхой мэдээлэл Улсын Их Хурлын гишүүдэд өгөх боломж байна уу гэсэн хоёрдугаар асуулт.

Гуравдугаар асуулт нь сүүлийн үед энэ саяын тогтоолын төсөл дээр эдийн засгийн ямар ч шалтгаан, нөхцөлөөр уялдаагүй мөртлөө томъёолол нь нэн яаралтай, маш яаралтай гэх мэтийн буруу зохион байгуулалт, буруу төлөвлөлт, буруу бодлогын гол үр дагавар нь болж орж ирж байгаа энэ үгийг нэн яаралтай гэж ийм хүчиндэх  байдлаар оруулж ирж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл монгол улсын Төв банк нь эдийн засгийнх нь байдал ямар байгааг үл хайхран Засгийн газартаа богино хугацааны зээллэг өгдөг юм байна. Энэнээс нь болоод Төсвийн байнгын хороо болон Засгийн газар нь сандраад ийм юм оруулж ирдэг. Гэтэл энэ уг нь бол Төв банкны тухай хууль болон Төв банкны өөрийнх нь инфляцийг нам түвшинд барих зорилтыг нь нийгмийн зорилтыг нь аваад үзэх юм бол энэ бол дунд болон урт хугацааны зээл байж болох байсан. Гэтэл ийм байдлаар ингэж оруулж ирж байна л даа. Тэгэхээр энийг дунд болон урт хугацаанд шилжүүлэх боломж байна уу гэдэг гуравдугаарт асуулт. Эцэст нь монголын эдийн засаг бид ярихдаа, хавтгайрсан халамжийг халъя гэж ярьсан. Би энэ асуудлыг халамжийн нэг хэсэг гэж бодож байгаа. Гэхдээ 2013 онд ч гэсэн монголын эдийн засаг хавтгайрсан халамж биш, хагас хавтгайрсан халамжтай эдийн засаг болох нь. Тэгэхээр энэ чиглэлээр урд өмнө бас нэг хэлж байсан нэг бодлогын зүйл байгаа. Бид мөнгөн тэтгэмж өгч болно, гэхдээ нөхцөлт мөнгөн тэтгэмж, шилжүүлэг гэсэн энэ ойлголтыг Сангийн яам, дээр нь С.Эрдэнэ сайдын яам энэ талаар ойлголттой байгаа байх. Энийг бодлогын арга хэрэгсэл болгоод, хэзээ хэрэгжүүлэх вэ? Энийг би Төсвийн байнгын хороо, Сангийн яамнаас асууя. Яагаад гэвэл энэ ард нь мөнгө дагуулдаг учраас, баярлалаа.

Ч.Улаан: - За баярлалаа. С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Бодлогын шинжтэй том асуудлыг хөндөж байна. Үүнд бас би баярлаж байна. Үнэхээр санхүүгийн чиглэлээр реформ хийх шаардлага байгаа. Сангийн яам Засгийн газар дээр энэ чиглэлээр ажлын хэсгүүд томилогдоод ажиллаж байна. Бид одоо шинэчлэлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүдийг хийхээр энэ дээр ажиллаж байгаа. Бондтой холбоотой бас ойлголцмоор асуудлууд байна. Яагаад бонд ингэж сүүлийн үед ингэж гарах болов, энэ амьдралаас урган гарч байгаа асуудал шүү дээ. 5 тэрбум долларын бондыг ярьж байгаа бол энэ маань төсвийн урсгал зардал, нийгмийн халамжтай огт холбоогүй зардал. Энэ эдийн засгаа идэвхжүүлэх, бүтээн байгуулалт  явуулах чиглэлд хөрөнгө оруулалт хийх зорилгоор гаргасан бонд. Энийг бол тусад нь аваад тавьчих хэрэгтэй байх. Өнөөдрийн ярьж байгаа бонд бол амьдрал залгуулахын тулд гаргаж байгаа бонд. Энэнээс татгалзъя гэж байгаа санал зөв. Тэгвэл бид нар нийгмийн энэ хавтгайрсан халамжаасаа зоригтой татгалзчихмаар байгаа юм. Одоо ерөөсөө тэр үлдэгдэл  мөнгийг нь өгөхөө больё, бонд гаргахаа больё, цаашдаа энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй, зөвхөн зорилтот бүлэгтээ төвлөрнө гээд ингээд шийдчихвэл болно л доо. Тэгэхдээ амьдрал чинь өөрөө бас уламжлагдаж явдаг, энэ бий болсон асуудлаа үе шаттайгаар шийддэг, ийм шаардлагыг тулгаж байгаа учраас бид нар аргагүй ийм байдалд хүрч байгаа юм. Өмнө хууль зөрчөөд зээл авчихсан. Одоо Монголбанк оны эцэс дээр үл маргалдах зарчмаар энэ зээлээ шууд суутгаад авна. Тэгэхээр тэртээ тэргүй хүрэхгүй байгаа төсөв маань өм цөм дутагдана. Бидний оны эцсийн энэ амьдрал дээр олон зүйл санхүүжилтгүй ийм хүнд байдалд орох гээд байна. Энэ байдлаас болоод амьдралыг залгуулах хэмжээнд энэ асуудал зайлшгүй тавигдаж байна гэдгийг би бас хэлмээр байна.

Энэ далимд би товчхон дурдаад орхичихъё. Бондыг нэг их аймшиг юм шиг ингэж төсөөлж, хиймэл зохиомол айдас хүйдэс бий болгох хэрэггүй юм. Энэ чинь эдийн засгийн нэг л хэрэгсэл шүү дээ. Оновчтой зөв ашиглаж чадвал амьдралыг залгуулдаг, үйл ажиллагаагаа аваад явдаг дэлхий нийтийн жишиг ийм л байгаа шүү дээ. Өнөөдөр бонд гаргадаггүй улс орон дэлхий дээр хаана байгаа юм. Харин бид нар энэ өрийнхөө оновчтой, тогтвортой харьцаагаа зөв бариад, дарамтад орчихгүй явах нь бидний гол асуудал болохоос биш Америк, Япон шиг ДНБ-ээсээ хэд дахин бондтой ингээд тийм байдал хүрээгүй шүү дээ. Тийм учраас энийг бол оновчтой түвшинд нь ашиглах тал дээр нь хаана хаанаасаа анхаарч хэдүүлээ явцгаая. Өнөөдөр монгол улс хагас хавтгайрсан халамжтай улс гэж дүгнэж байгаатай би санал нэгж байна. Бүр бүрэн хавтгайрсан халамжтай улс байсныг бид нар  3-ны 2-оор багасгасан. Гэхдээ энийгээ үе шаттайгаар цааш нь багасгахаас өөр аргагүй, шууд аваад хаяж бас чадахгүй байна. Сая бас Д.Оюунхорол гишүүн зайлшгүй ийм халамж байх ёстой тухай үндэслэлтэй ярьж байна шүү дээ, тиймээ. Тийм учраас аль аль ч талаас нь энэ асуудалдаа үе шаттайгаар хандъя.

Тэр нөхцөлт мөнгөн тэтгэмж, зорилтот бүлэгт халамжийг төвлөрүүлж байгаа бодлого ирэх оны төсөвт тусгагдаж, үе шаттайгаар хэрэгжиж эхэлж байгаа. Энийг цааш нь үр дүнтэй хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, оновчтой болгох асуудал байгаа. Хэлэлцүүлгийн явцад энэ талаар гаргах саналуудыг бид туйлын анхааралтай авч үзэж, хэрэгжүүлэх арга замыг хайх болно, баярлалаа.  

Ц.Даваасүрэн: - За Байнгын хорооноос С.Дэмбэрэл гишүүний асуусан асуултад хариулъя. Бонд их гарч байна, санхүүгийн секторын реформын талаар баримт бичгүүд байна уу гэж, энэ талаар хийгдэж байгаа ажлууд байгаа. Ялангуяа өнөөдөр санхүүгийн зах зээл дээр хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол зээлийн хүүгийн асуудал байгаа юм. Энэ бол зөвхөн банкны салбар санхүүгийн зах зээл ноёрхсонтой холбоотой учраас шууд зээллэгийн систем буюу энэ хувьцаа, үнэт цаасаар дамжуулдаг зах зээлийг хөгжүүлэх чиглэл рүү бол хуулийн төслүүд өргөн баригдсан байгаа. Өнгөрсөн 7 хоногт Эдийн засгийн байнгын хороо дээр хуулийн төсөлтэй холбогдуулаад танилцуулга хийсэн. Тэгэхээр үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх шууд зээллэгийн системийг боловсронгуй болгох чиглэл рүү бид нар нэлээн эрх зүйн хувьд зохицуулалтууд хийнэ. Энэ чиглэл рүү хөрөнгө мөнгийг гаргах ёстой гэж. Тэгэх юм бол энэ санхүүгийн зах зээл дээр үүсээд байгаа хүүгээр өндөр хүүтэй хадгаламжийн төлөө өрсөлддөг энэ буруу хэлбэрийг бууруулах, багасгах боломжтой гэж бодож байна.

Бондын хувьд бол бид нар нэг зүйл дээр анхаарах ёстой. Өрийн дарамтыг байнга тооцож явах ёстой. Одоо бол 7 үзүүлэлтээс нэг үзүүлэлт бол анхаарах тийм түвшинд байгаа. Энэ бол номиналь утгаар нь авч үзэх юм бол нийт өрийг номиналь GDP дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа бол хэрвээ хувийн салбарын зээлийг оруулах юм бол бас сэрэмжлэх түвшин рүү ирсэн байгаа. Цаадах нөгөө төсвийн орлого, экспорттой харьцуулах харьцааны хувьд бол харьцангуй бас гайгүй байгаа гэдгийг би хэлэх байна. Энийгээ харин цаг үе анхаарч, хянаж явах ёстой. Халамжийн бодлогын хувьд бол бид тэр зорилтот бүлгийн асуудал руу анхаарах ёстой. Тэрнээс биш өнөөдөр бид нар 2013 оны төсвийн хувьд дэвшил гарсан. Жишээлбэл Хүний хөгжил сангаар дамжуулаад ард иргэддээ 803 тэрбум төгрөгийн шууд бэлэн мөнгө хуваарилж байсан бол энэ жил хүүхдийн мөнгөөр бол 270. Энэ чинь өөрөө 2, 3 дахин багасчихсан байна гэсэн үг. Тэгэхээр нэг мөр энийг хийж болохгүй. Шууд амин тариаг нь тасалчих юм бол тэр чинь маш хүнд нөхцөл байдал руу орно шүү дээ. Тэгэхээр нийтдээ хүн амын 40 хувь буюу 960-аад мянган иргэний хувьд бол анхаарахгүй бол болохгүй. Шууд энэ хэрэглээг нь тасалж болохгүй болчихоод байна. Тийм учраас үе шаттай явах асуудал анхаарах ёстой. Хүүхдийн мөнгийг яваандаа бол зорилтот бүлгийн хүүхдүүд рүү болгох чиглэл рүү анхаарах ёстой. Тэрнээс биш яг өнгөрсөн бидний хүүхдийн мөнгө олгож байсан жишгийг  харахад 120 гаруй тэрбум төгрөг олгоход 10 тэрбум төгрөг ашиглагдахгүй банкинд эргэлддэг байсан ийм судалгаа бол бий. Тийм учраас энэ хүүхдийн мөнгө хэрэглэдэггүй, орлого сайтай өрхийн асуудлыг бол хасаад явах тэр чиглэлийг  цаашдаа баримтлах нь зөв байх гэж бодож байна.

С.Дэмбэрэл: - Миний асуултыг маань бас ойлгохгүй байгаа юм уу хаашаа юм. Хэцүү юмаа ерөнхий юм яриад байх юм. Тэгэхээр би зүгээр ийм л юм ярьсан шүү дээ. Энэ зааланд, заалнаас гадуур бондыг ойлгохгүй байгаа хүн байхгүй. Бүгд ойлгож байгаа. Бид бондын үр ашиг, бондын зах зээлийн системтэй хөгжлийн талаар л ярьж байна. Энэтэй холбогдуулаад, дашрамд хэлэхэд жанк бонд гэдгийг үзчихээрэй гэж зөвлөе. Асуулт асуухаа больё, дээр нь Төв банк маань инфляцийг бид нар баталж өгдөг. Нийгмийн үзэгдлийг дарах, нам түвшинд барих зорилготой мөртлөө Засгийн газартаа яагаад ийм хүнд байдалд орно гэдгийг ямар ч тооцооноос эрхэм байхад, бүх прогноз нь гаргачихсан байхад ийм богино хугацаатай зээлээр өгсөн юм бэ? Энийг дунд болон урт хугацаатай болгох эрх зүйн..

З.Энхболд: - Ц.Даваасүрэн гишүүн.

Ц.Даваасүрэн: - Энэ 220 тэрбумын зээллэгээ авч байх үед бол ямар нөхцөл байсан бэ? Монголбанк ямар мөнгөний эх үүсвэртэй байсан бэ гэдэгтэй холбоотой байгаа юм л даа. Монголбанкны тухайн үед олгох бололцоотой байсан зээл нь бол урт хугацаатай өгч болох хэмжээний эх үүсвэрүүд байгаагүй юм байна лээ. Тийм учраас энэ жилдээ төлөхгүй. Урт хугацаатай өгье гэхээр мөнгө принтлэх болчихоод байгаа байхгүй юу. Хэрвээ мөнгө хэвлэх асуудлыг дэмжээд л урт хугацаатай болгоод тийм хэлбэрийн мөнгө зах зээлд нийлүүлэх юм бол инфляцид сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Тухайн үед Монголбанкинд банкуудаас байршуулж байсан мөнгө тухайн эх үүсвэрүүдийн хувьд харахад бол хугацааны хувьд бол жил, жил хагас гэсэн ийм эх үүсвэрүүд байсан юм байна лээ.

З.Энхболд: - Ч.Улаан гишүүн.

Ч.Улаан: - Монголбанк яагаад ийм богино хугацаатай өгсөн бэ гэж, хууль эрх зүйн орчин нь ийм юм. Ондоо багтааж төлөх нөхцөлөөр Засгийн газарт зээл өгдөг ийм хуультай. Тийм учраас нэгдүгээрт өгсөн байх. Монголбанк яагаад өгсөн бэ гэж асуухаас илүү яах гэж энийг авсан юм бэ гэж хэдүүлээ яримаар байгаа юм. Энийг авахгүй байж болоогүй юм уу? Тэгвэл хариулт нь илүү тодорхой болно л доо тиймээ. Нэгэнт авчихсан учраас одоо бид нар оны эцэс дээр хуулийн дагуу төлөхөөс аргагүй ийм нөхцөл байдалд орчихсон байгаа. Цаашдаа бол энийг залруулаад явах учиртай л даа, баярлалаа.

       Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/

С.Дэмбэрэл: - За баярлалаа. Үдээс өмнөх хуралдаан дээр хэд хэдэн гишүүд хөндсөн босоо болон хэвтээ тогтолцооны талаар бас саналаа хэлье гэж бодсон юм. Хамгийн гол нь босоо ч бай, хэвтээ ч бай гол мөн чанар болох оролцоо байхгүй үед бол энэ бол өөрөө их утгагүй болчихоод байгаа юм. Тийм учраас өмнө нь Их Хурлаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажиллах зарчмыг батлахдаа төр 3 талын оролцоо хандсан байх ёстой гэж. Одоо жишээлбэл хөдөлмөрийн асуудал дээр бол хөдөлмөр нийгмийн, энэ удирдлагын асуудал хүртэл босоо тогтолцоогоор явлаа гэхэд энэ зөвшилцлийн механизмаар ордог ийм байдлаар оруулвал цаашдаа ямар нэгэн улс төржих, энэ тэр гэсэн зүйл байхгүй болно. Тийм учраас энийг Я.Санжмятав сайд дэмжинэ байх гэж бодож байна нэгдүгээрт нь.

Хоёрдугаарт нь мэргэжлийн боловсролын хувьд бол өнөөдөр бид нар нэг зүйлийг их орхигдуулж байгаа. Тэр нь мянга мянган хүмүүс өнөөдөр жишээлбэл яаж гуталчин гэдэг ч  юм уу, төрөл бүрийн мэргэжил эзэмших асуудлыг сургуулийн ширээн дээр биш, бодит амьдрал дээр богино хугацааны дамжаануудаар олж авч байгаа юм. Энэ жил гэхэд Монгол улсад 400 гуталчин аймаг орон нутгаас бэлтгэгдээд явж байгаа юм. Энэ бэлтгэлийн тогтолцоо маань мэргэжлийн боловсролын нэг гол тогтолцоо болж хувирах ёстой. Одоогийн байдлаар бол энэ яамаар дамжаад бас тэр болгон ил тод биш, механизм бас сайн төлөвшөөгүй ийм замаар тэр хүмүүст мөнгө төгрөг өгөх ийм байдлаар ингээд явж байгаа. Тийм учраас бас энэ асуудлыг 3 талын тодорхой дүүрэг, аймаг, хот ч гэдэг юм уу энэ түвшинд яамны зүгээс энэ механизмыг бас тэр мэргэжлийн боловсролын асуудал дээр суулгаж өгөх ёстой. Мэргэжлийн боловсролын одоогийн хуульд бол энэ механизм бол бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар бид нар Германы хосолмол боловсролын мэргэжлийн тогтолцоог авсан юм уу, Англи-Саксоны өөр энэ шулуухан мэргэжлийн тогтолцоог авсан юм уу гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Тэгэхээр энэ 2-ын аль ч монголд таарахгүй. Тийм учраас өнөөгийн бид нарын мэргэжлийн боловсролын тогтолцооны цаашдын механизм бол энэ зөвшилцөл буюу оролцоо дээр суурилсан эрэлт, нийлүүлэлтийн аль алины талыг баримталсан энэ зүйлийг удирдлагын бүх түвшинд хийгээд өгвөл энэ босоо болон хэвтээ, за тэгээд мэргэжлийн боловсролын асуудал хэлэлцэгдэнэ, цаашдаа бүрэн боломжтой болно. Жишээлбэл өнөөдөр бид түрүүн гутлын жишээ авлаа, гуталчин хүн өнөөдөр яг ажлын байрыг бий болгож байгаа. Нөгөө эдийн засгийн өсөлт чинь ингэж айлын хаалгаар орж байгаа юм. Тэгэхээр энийг 400 бэлтгэгдсэн хүнийг өнөөдөр бид зүгээр сертификатжуулаад явж байна. Энэ дээр төрийн бодлого цаашдаа өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөрөө өөртөө ажлын байр бий болгодог хүмүүсийг яаж төрийн зүгээс дэмжих вэ гэдэг энэ асуудал бол мэргэжлийн боловсролын  тогтолцооны нэг хэлбэр нь байх ёстой. Энэ тал дээр анхаарах нь зүйтэй байх гэсэн ийм саналтай байна, баярлалаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->