demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Талархал илэрхийлдэг соёлыг хэвшмээр байна.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 844

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлын чөлөөлөх, томилох тухай асуудал. 10 цаг 49 минутад эхлэв.

С.Дэмбэрэл: - Найрлага дээр нэг заалт нэммээр байна. Хүмүүсийг ажлаас чөлөөлж байгаа байдлыг хараад байхад төрийн зүгээс, эелдэг ёсны хамгийн энгийн нэг зүйлийг их мартаж байна. Талархал илэрхийлэх! Албан ёсоор талархал илэрхийлэх явдлыг хоёрдугаар заалт болгож оруулах хэрэгтэй. Хэд хэдэн удаагийн чөлөөлөлтийг ажиглалаа. Хүмүүсийг урт, богино хугацаагаар ажиллуулчихаад, дараа нь, чөлөөлсүгэй гээд кноп дараад л дуусгачихаж байна. Төрт ёстой л юм бол энэ хүмүүсээ төрд хүчин зүтгэснийх нь төлөө албан ёсоор талархдаг байх хэрэгтэй. Тийм учраас хоёрдугаар заалт оруулъя баярлалаа.

З.Энхболд: - А.Бакей гишүүн энэ танай Байнгын хороогоор орсон төсөл шүү дээ. Одоо заалт нэмж болох уу? А.Бакей гишүүний микрофоныг нээе.

А.Бакей: - Ер нь бол яах вэ, манай Байнгын хороогоор хэлэлцэх үедээ Ц.Шаравдорж даргын хувьд бол олон жил төрд ажилласан, их хариуцлагатай ажилласан тийм учраас цаашдынх нь ажилд амжилт хүссэн ийм байдлаар Байнгын хорооны даргын хувьд, мөн зарим үг хэлсэн гишүүд илэрхийлж байсан. Миний хувьд ч гэсэн энийг илэрхийлсэн. Тийм учраас нэгэнт Байнгын хорооны түвшинд бид нар энэ ёсоо гүйцэтгэсэн гэж бодож байгаа.

З.Энхболд: - Тэгээд С.Дэмбэрэл гишүүний санал редакцийн санал мөн юм уу, биш юм уу?

А.Бакей: - Редакцийн санал ч арай биш байх, редакцийн санал арай биш байна, дараа дараагийн юун дээр анхааръя.

З.Энхболд: - Тэгвэл болохгүй дараагийн удаа юм оруулж ирэхдээ..

А.Бакей: - Редакци хийж болохгүй байх.

З.Энхболд: - Яах вэ Их Хурлын протоколд ингээд үлдчихэж байгаа юм чинь талархал илэрхийлсэнтэй адилхан.

А.Бакей: - Ер нь Байнгын хороонд талархал дэвшүүлсэн байгаа. Цаашдаа бол энэ С.Дэмбэрэл гишүүний саналыг бас харгалзаж үзье, анхааръя.

Долоо. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/

С.Дэмбэрэл: - баярлалаа. Би 2-3 тодруулах асуулт асуух гэсэн юм. Нэгдүгээрт, Ц.Даваасүрэн даргын илтгэлд тусгай шаардлагууд хангахаар байна гэсэн байна л даа. Тэрийг тодруулах гэсэн юм. Хангахаар байгаа юм уу, хангаж байгаа юм уу, хангаж байгаа бол ямар тоон үзүүлэлтүүдээр вэ?

Хоёрдугаар асуулт: Үндэсний аудитын газар,  Нээлттэй нийгэм хүрээлэн энэ төсөвт дүн шинжилгээ хийгээд, дүгнэлт саналаа ирүүлсэн байна лээ. Энэнээс ямар зүйлийг авсан бэ? Яаж тусгасан бэ?

Гуравдугаар асуулт: энэ оны төсөв тэлсэн төсөв үү, мөчлөг сөрсөн төсөв үү гэж би анх хэлэлцэж эхэлж байхад нь асууж байсан. Энэ асуултаа дахиж давтмаар байна. Яагаад вэ гэвэл мөнгөний бодлого мөдхөн батлагдана. Энэ хоёр бодлогын хувьд мөчлөг сөрсөн байна уу, мөчлөг дагасан байна уу гэдгийг Ч.Улаан сайд, Ц.Даваасүрэн дарга нар хэлж өгнө үү?

Сүүлчийн асуулт нь, ДНБ-ээр илэрхийлсэн бүтээмжийг 2013 онд яаж тооцсон бэ? 2012 онд ямар байсан юм бэ? 2013 онд ямар байх юм бэ? Үүнтэй уялдуулаад бүтээмж, цалин 2-ын хоорондын харьцаа ямар байх вэ гэсэн макро эдийн засгийн хувьд зайлшгүй тавигддаг асуултыг асууя даа, за баярлалаа.

З.Энхболд: - Эхлээд Ц.Даваасүрэн гишүүн, дараа нь Ч.Улаан сайд.

Ц.Даваасүрэн: - За тэгэхээр 2013 оны төсвийн хувьд бол төсвийн тогтвортой байдлын тухай  хууль үйлчилж байгаа ийм хуулийн шинэ орчинд үйлчлэх төсөв байгаа юм. Гол шалгуур үзүүлэлт болж байгаа төсвийн алдагдал бол ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байна гэсэн шаардлагыг бол хангаж байгаа. Мөн төсвийн хүрээний мэдэгдлийн баталсан хэмжээ нь тухайлбал Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого бол ДНБ-ий 40,2 хувьтай тэнцэж байна, дүйж байна. Зарлага нь бол яг батлагдсан хэмжээнд буюу 42,2 хувьтай байгаа. Яах вэ, энэ дээр бид нэг зүйлийг бас цаашдаа төсвийн хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой гэж ярьсан нэг зүйл бол бид  нар төсвийн хүрээний мэдэгдлээ төсвөө дагаж өргөн баригдсан хуульд бас өөрчлөлт оруулж ирж өөрчилсөн. Өмнө жил ч бас тэгсэн сая ч бас тэгсэн. Тийм учраас цаашдаа бид нэг анхаарах ёстой зүйл бол төсвийн хүрээний мэдэгдэлдээ баригдаж, яг тэр төсвөө хийж байя. Төсвийнхөө хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа ялангуяа хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардлуудыг бол нарийвчлан сайн төлөвлөдөг болъё гэж. Ирэх жилээс бол би 4 жилээр дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөлт гараад ирэхээр бол энэ төсвийн хүрээний мэдэгдлээ дагаж өөрчлөөд тэр шаардлагадаа нийцүүлээд байдаг энэ зүйл маань би засрах байх гэж бодож байгаа юм.

Хоёрт аудитын дүгнэлттэй холбогдолтой бид нар бас төсөвт нэмэлт орлогын талаар гаргасан саналуудыг бол тусгаж авсан. Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн зүгээр одоо хөрөнгө оруулалт талд анхаарах ёстой гэсэн шаардлагуудыг бол бас бид нар авч үзсэн. Тэгэхдээ Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн санал бол төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг бараг явчихсан үед ирсэн.  Уг нь бол урьдчилаад тэдэнд хүргэх асуудлыг вэб сайтаар байдаг юм уу, ямар нэг файл хэлбэрээр урьдчилж хүргэж байх тэр чиглэлд анхаарах шаардлага байж болзошгүй юмаа гэж би бодож байна.

Ирэх оны төсвийг би юу гэж үзэж байна вэ гэвэл энэ бол хямралаа, компани, иргэд бүсээ чангал гэсэн төсөв биш, энэ бол эдийн засгаа тогтвортой авч  гаръя гэж боловсрогдсон төсөв. Жишээлбэл би төсвийн хэрэглээг бол бууруулаагүй байгаа, төсвийн зардал гэдэг бол Монгол Улсын хэрэглээний 42 хувьтай тэнцэж байдаг. Тийм учраас энэ хэрэглээ буурах юм бол нөгөө бизнесийн чинь борлуулалт буурна, борлуулалт буурахаар орлого буурна. Орлого буураад ирэхээр чинь цалинг нь нэмж чадахгүй тэгээд ажилтнуудаа цөөлнө тийм ээ, яг л иймэрхүү эдийн засгийн агуулга талаас нь харж үзэх юм бол ийм логикоор хийгдсэн төсөв. Тэгэхээр хэрэглээ бол буурахгүй бид нар бол эдийн засгаа дэмжинэ, бизнес эрхлэгч нараа дэмжинэ. Ингэснээр бол хямралаас бол тогтвортой авч гарна гэсэн ийм л төсөв. Тэгэхээр тогтвортой байх тэр нөхцөлийг хангахад чиглэгдсэн төсөв гэж хэлэх байна.

Ч.Улаан: - За баярлалаа. С.Дэмбэрэл гишүүн их тодорхой асуулт тодруулж байна. Ер нь өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын төсвийн бодлого мөчлөг дагасан шинжтэй явж ирсэн. Ирэх оны төсөв бол мөчлөгийг сөрөх тодорхой алхмуудыг хийж эхэлсэн төсөв  гэж би хувьдаа тодорхойлмоор байгаа юм. Зардлыг өсөлтийг хязгаарлах, инфляцийг бага түвшинд барих, хямралыг тооцож, эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих ийм элементүүдийг өөртөө агуулсан мөчлөг сөрсөн төсөв гэж үзэж байгаа. За баярлалаа.

З.Энхболд: - Асуулт асууж дууслаа. Үүгээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тэр дор нь тодруулна гэж хэлэхгүй бол ингээд яваад өгнө шүү дээ гишүүнээ. С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.

С.Дэмбэрэл: - Миний асуултад дутуу хариулчихлаа л даа. Тэгэхдээ 2 дарга бас яриа нь зөрөөд байна, хамгийн гол нь би бүтээмжийн талаар асуулт асуусан л даа. Тэрэнд нэг хариулт авчихмаар байна.

З.Энхболд: - Сангийн яам хариулах уу?

Ч.Улаан: - За уучлаарай асуултын томъёоллыг нь сайн яасангүй бүтээмж яалаа гэнэ ээ? Яг одоо би яс махан тоог бол хэлж чадахгүй байна, санахгүй байна. Ер нь бол та бүхэн мэдэж байгаа шүү дээ бид нар сая Ц.Нямдорж гишүүн шүүмжлээд байна, энэ цалин тэтгэвэр нэмсэнгүй, та нар 4 жил царцаах гэж байна гээд л, 4 жил царцаана гэсэн тийм бодлого бол байхгүй. Зүгээр ирэх оны хувьд бол бид нар аль болохоор зардлынхаа өсөлтийг хязгаарлах, тэгээд байгаа байдалтайгаа аль болохоор бодитой уялдуулах үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бол нэмэгдүүлнэ гэж шинээр бодлого томъёолж орж ирээгүй. Өмнө шийдсэн шийдвэрийг хэрэгжүүлэхэд бол бид нар ихээхэн хэмжээний хөрөнгийг төсөвлөж орж ирсэн. За ингээд харьцуулаад ирэх  юм бол өмнөх жилүүдэд байсан цалингийн өсөлт, бүтээмжийн өсөлт хоёрын харьцаа бол ирэх бол ирэх биш өөрчлөлт орно эерэг тал руугаа гэдгийг өнөөдөр би баттай хэлэх байна. Яг яс тоогоор нь гаргачихсан юу байна. Энийг тодруулаад хэлж болно баярлалаа.

С.Дэмбэрэл: - За баярлалаа. Би санал хэлэхгүй, асуулт асуух гээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл дараа нь энэ хүмүүст хэрэгтэй байх. Би Төсвийн байнгын хороон даргаас асууя. Энэ оруулж ирж байгаа, дараа жилээс авахуулаад, оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг хэзээнээс эхэлж, дотоод өгөөжийн коэффициент, өр ашгийнх нь итгэлцүүрээр эрэмбэлэн оруулж ирдэг болохыг Засгийн газарт даалгавар болгож өгөх вэ? хариулна уу?

З.Энхболд: - Ц.Даваасүрэн.

Ц.Даваасүрэн: - За тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын өгөөж, бүтээмжийн коэффициент гаргах асуудал Удирдлага, санхүүжилтийн хуулийн яг хэрэгжилт эхэлж байх үед их ярьсан юм. Тэгээд яг энэ нийгмийн чанартай хөрөнгө оруулалтын арга хэмжээ энэ тэр дээр их төвөгтэй юм байна лээ л дээ. Үгүй яах вэ Шинэ Зеланд, Австрали тэгэх гэж оролдсон юм байна. Тэгэхдээ нэг их сайн үр дүн гардаггүй юм байна л даа. Тэгэхээр яах вэ, ялангуяа нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын чиглэл дээр бол бүтээмжийг нь тооцоод явах, боловсролын салбар энэ тэр дээр тооцоод явах бол бас жаахан төвөгтэй. Гэхдээ хийх гээд оролдоод үз  гэсэн тийм чиглэлийг бид нар төсвийн хэрэгжилтийг дагах тогтоолдоо оруулж болно шүү дээ. Энэний талаар тогтоол гарна. Ер нь зүгээр энэ ашигтай ажилладаггүй, нийгмийн арга хэмжээний салбарууд дээр жаахан төвөгтэй гэдэг нь бол энэ Удирдлага, санхүүжилтийн хууль хэрэгжүүлж байгаа орнуудын практикаас харагдаад байгаа юм. Одоо жишээлбэл сая С.Бямбацогт гишүүний хэлээд байгаа хүрэх үр дүн гээд байна шүү дээ, энэ чинь бас тэр орнуудад байдаг. Гэхдээ л энэ хүрэх үр дүнг бичиж байгаа нь гэхээр нэг болохоор судалгаа хийх гэдэг чинь арга хэмжээ байхгүй юу. Гэтэл хүрэх үр дүн дотор орчихсон тийм ээ, гэх мэтийн иймэрхүү юмнууд байгаад байгаа юм. Уг нь бол бид нар аудитынхаа тогтолцоонд ямар өөрчлөлт оруулсан гэхээр гүйцэтгэлийн аудит хийнэ, зөвхөн санхүүгийн аудит хийхгүй. Төсөв нэг талаасаа санхүү талаасаа хянагдана, нөгөө талаасаа хүрэх үр дүндээ хүрч үү гэдэг гүйцэтгэлийн аудит хийгдэнэ гэсэн учраас өнөөдөр бид нар энэ хүрэх үр дүн, зорилтот түвшин гэдэг юмыг яриад байгаа юм. Тэгэхдээ энэ бол боловсронгуй болоход бас хугацаа шаардах байхаа гэж би хэлэх байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->