demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Мөн чанараараа бол төрийн албанд намын харьяаллыг хэт их анхаарах болсон

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 865

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 1дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны  /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Улсын Их Хурлын гишүүнС.Дэмбэрэл:  -Энэ судалгаа л юм шиг байна. Энд  намуудад тулгамдаж байгаа асуудлууд гээд анхаарлын тэмдэгтэй улаанаар биччихсэн байна. Би бас нэг нам төлөөлдөг. Намуудад гэхээр нь манай нам гээд бодлоо л доо. Тэгсэн чинь энэ өөр намуудад хандаж бичсэн юм байна, ер нь хараад байсан чинь. Засгийн эрхийг барьдаг, их хүнтэй, төрийн албанд хүмүүсээ томилдог энэ намуудад зориулсан үнэн үг л бичсэн байна. Тэрийг яах вэ, уран зохиолын үгээр дээрэмдэх, эзлэх гэсэн ийм нэг үйлдлээр илэрхийлсэн болохоос биш, мөн чанараараа бол төрийн албанд намын харьяаллыг хэт их анхаарах болсон гэсэн л утга явж байх шиг байна. Тэгэхээр энэ томьёоллын хувьд би ингэж ойлголоо. Гэхдээ энэ бол манайд хамаагүй юм байна, манай намын хувьд-Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, -Нам дарангуйлсан төр тогтсон гэж байна. Яг үнэндээ хэлэхэд, Улсын Их Хурал дээр намын бүлгүүд гээд заримдаа Улсын Их Хурлын хууль тогтоох үйл явц намын бүлгээр хэлэлцэх, эдгээр чинь хоорондоо зааг нь алдагдчихаад, юм л бол намын бүлгээр явчих гээд байдаг шүү. Тэгэхээр энэ нь үүнд харьяалагдах уу, үгүй юу? Өөрөөр хэлбэл, Улсын Их Хуралд хуулиараа албажуулчихсан намын бүтэц байж байна л даа. Энэ маань жишээлбэл, заримдаа бодит амьдралаас харахад нөгөө Улсын Их Хурлын асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж ярьдаг Их Хурлын гишүүнд олгосон тэр бүрэн эрхийн, тэр нь заримдаа намууд нь гишүүдийгээ дараад гишүүдийнхээ, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хангахгүйгээр ингээд явчихдаг. Энэ нь  нам дарангуйлсан төр болчхоод байна л даа. Үүнийг хөндсөн үү, үгүй юу? Улсын Их Хурал дээр жишээлбэл 8-аас дээш. Тэгээд л заримдаа манай намын бүлгийн хурлаар ингэж шийдсэн гээд, нөгөө мэтгэлцээний зарчим энээ, тэрээ чинь байхгүй болчхоод байна. Үүнийг асуух гэсэн юм. Мэдээж, хэрэг энд намууд тулгамдаж байгаа асуудал зэрэг чинь бүгд л үнэн. Улс өрийн нам өндөр төвшний авлигад өртөх болсон гээд. Энэ судалгаагаар гарч ирдэг зүйл л дээ. Судалгаанд хийхээр авлигын тухай төсөөлөл гээд. Тэрнээс, авлигад өртөх болсон гэдгийг хууль, эрх зүйн талаас нь үзэхээр энэ болсон зүйлийг хэлээд байгаа юм биш үү. Гэтэл авлигын тухай нийгмийн дунд явуулдаг судалгаагаар бол улс төрийн намууд улс төрийн авлигын хүрээнд их өртдөггэсэн ийм төсөөллийн судалгаа байдаг. Тэрийг хэлж байгаа байх гэж би бодож байна. Тэрнээс би, яг ингэчихсэн гэсэн тийм юм биш байх гэж бодож байна. Энэ бүхнээс үнэхээр би түрүүн нэг л юм их тодорхой асуулаа шүү  дээ. Нам дарангуйлсан төр тогтсон гэлээ. Дарангуйлсан байна уу, нам төрийн дээр нам гарчихсан гэсэн. Би их энгийн үгээр жишээлбэл, Улсын Их Хурал дээр өөрөө баталгаажуулчихсан байдаг. Энэ тал дээр яг ямар тодорхой заалт орсон бэ гэсэн ийм л асуулт байна даа. Би Улсын Их Хурал дээр жишээ авч байгаад ярилаа шүү дээ.

Улс төр судлаач, хуульч Д.Үүрцайх:  -Баярлалаа. Бид нар бол энэ хуулийн үндсэн барьж явсан концепци бол төр ба намын харилцааг тодорхой болгож өгье. Өөрөөр хэлбэл, намаас төрийн үйл ажиллагаанд хутгалдахгүй, төрөөс намын үйл ажиллагаанд хутгалдахгүй. Энэ хоёрын холбогдох холбоос бол зөвхөн сонгууль, тэнд нэр дэвшүүлэх тэр процессоор явна. Ингээд мөн Улсын Их Хурал 5 дугаар зүйлд нь төр ба намын харилцаа гээд төрийн байгууллага, албан тушаалтнаас намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс ороцохгүй. Нам төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх, заавар өгөх байдлаар ингэж оролцохгүй гэдэг зохицуулалтыг хийгээд, Улсын Их Хуралд суудал бүхий нам гэдэг дээр Улсын Их Хурлын гишүүний чөлөөт мандатын зарчмыг яаж хангах вэ гэдэг агуулгаар л ерөөсөө орсон байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн бол нэр дэвшигдээд сонгогдсоноороо бол тэр хүн төрийн хүн болж байгаа юм, намын хүн биш. Тэгэхээр төрийн хүн болчихсоны дараа тэр хүнтэй хариуцлага тооцох асуудал тэр бүрэн эрхийн хугацаанд намаас байхгүй, эргээд нам намын бүлгийнхээ гишүүдийг юм уу, нам дээрээ ирж тайлбар өг, тайлангаа тавь гэж шаардах эрхгүй. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал тэр томилгооны асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлэг нь шийднэ. Улсын Их Хурал дахь намын бүлэг гэдэг бол тухайн намаас нэр дэвшиж Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж байгуулсан институци гэж ингэж харж байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:  -Би их тодорхой асуулт асуулаа шүү дээ. Хариулт маань жаахан ерөнхий байлаа. Жишээлбэл, Улсын Их Хуралд намууд бүлэг байгуулж байна, 8-аас дээш. Ингээд бүлэг байгуулчхаад нөгөө сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд нь байж байдаг, гэтэл намын бүлгээр ийм, ийм асуудлыг хэлэлцвэл төрийн ажилд хөндлөнгөөс орж байгаагүй, төрийн дээр гарч давамгайлаагүй ажил болно гэдгийг заагласан. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал өөрөө төрийн институци гээд, энэ гурвын хөдөлмөрийн хуваарийг нь гэдэг юм уу, ажил үүргийн чиг хуваарийг нь яг энэ концепцидээ тааруулж ангилсан юм байна уу гэхээр чи зөвхөн эхний процессыг яриад. Гэтэл төрийн ажил явагдаж байна шүү дээ, Улсын Их Хурал гэдэг чинь. Гэтэл намын бүлэг дээр энэ асуудал дээр Дорж чи өөр бодолтой шүү, гэхдээ чи намын.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Ч.Өнөрбаяр зөвлөх.

Ерөхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр:  -Таны тавьж байгаа асуудлыг ойлгож байна. Гэхдээ энэ бол Улс төрийн намын тухай хуулиараа яг энэ төрийн засаглалтай холбоотой бүх асуудлыг шийдэхгүй л дээ.

Энэ хуулиар гол нь улс төрийн нам, төр хоёрын хоорондын харилцаа ямар байх юм бэ, яаж бие биендээ хутгалдахгүй байх юм бэ гэдэг тэр заагууд, зарчмуудыг зааж өгсөн. Яг өөрийн чинь яриад нарийн тодруулаад байгаа асуудал бол өөрөө Их Хурлын дэгийн тухай Улсын Их Хурлын бусад хуулиудаар өөрөө шийдэгдээд явах ёстой юм. Тэнд үндсэн зарчмууд нь уг нь байгаа. Шаардлагатай гэвэл энэ хууль батлагдсантай холбогдуулаад магадгүй тэр хуулиудад нэмэлт, өөрчлөлт тодотголууд хийгдэж болохыг үгүйсгэхгүй юм гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Төрийн байггуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Тийм, яг одоогийн Улсын Их Хурлын тухай хуулиар бол намын бүлэг гэдэг бол бас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх байгууллага болчхоод байгаа шүү дээ. Жишээлбэл, 13.1 дээр ингэсэн байгаа юм, Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ гээд. Тэгэхээр энэ бас бусад хуультай уялдах асуудал гарч ирж байгаа юм л даа.

 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->