demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Бүх намуудын төлөөлөл ороод, ярилцаад, харилцан мэтгэлцээд, шийдвэрээ гаргаад явдаг

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1267

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 1 дугаар сарын 11-ны өдрийн  /Даваа гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Одоо надад юу хэрэгтэй байна вэ гэхээр шийдвэр зөв гаргахын тулд:

Нэгдүгээрт, -Хоёр хууль санаачлагчын төслүүдийг харьцуулаад энэ нь сүүлчийн та бүхнээр хийлгэх гээд байгаа зүйлүүд дээр энэ зүйлүүдийг нь авагдсан, энэ нь авагдаагүй хууль санаачилагчдынхаас. Яагаад авагдаагүй вэ гэсэн ийм нэг харьцуулсан судалгааг А.Бакей дарга уг нь “гаргаад ир” гэж хэлж байсан юм байна. Түүнийгээ яаралтай гаргаж өгөөч ээ.

Хоёрдугаарт, -Үүнийг өгөөд, ингээд хууль хэлэлцэх явцдаа Су.Батболд нарын 8 хуулиас 22 дугаар зүйлээс гээд өөр зүйлүүд байна. Энэ нь яагаад Төрийн албаны тухай хуулинд юу гэж байгаа вэ? Хууль санаачлагч юу хүсч, юу гэж үзэж байгаа вэ? Энэ нь яагаад орсон вэ? Төрийн албаны тухай хуульд юу гэж байдаг вэ? Хууль санаачлагч юу гэж үзэж байгаа вэ? Энэ нь яагаад орсон юм эсвэл яагаад эс орсон юм вэ гэдгийг л бид нар хоорондоо яриад, гараа өргөөд явна гэж ойлгож байгаа зөв үү? Өөрөөр хэлбэл, энэ хуулийг өмнөхтэй нь харьцуулах гээд байна. Улс төрийн намуудын хуулийг хийж байхад, бүх намуудын төлөөлөл ороод, ярилцаад, харилцан мэтгэлцээд, шийдвэрээ гаргаад явсан. Миний хувьд зарим нэг заалтууд дээр сэтгэл хангалтгүй үлдсэн зүйл байдаг. Тэнд тухайн үед нь би өөрийнхөө хэлсэн зүйлээ тэмдэглүүлээд, УИХ дээр хэлдэг үгээ хэлээд явсан. Яг ийм байдлаар бидэнд хуулийг цааш нь сайн зөвшилцөлийн баримт бичиг болгож гаргахын тулд суурь анхдагч, материалуудыг одоо яаралтай гаргаж өг. Түүнийг гаргаад өгвөл би энд оролцоод, асуугаад, лавлаад явахад бэлэн байна. За, баярлалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->