demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Боловсролын зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 995

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн  /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ажиллах хүчний мэргэжил боловсролын  судалгааг уншиж үзлээ. Та бүхэн уншаагүй байна. Яагаад гэвэл, танай яамнаас их хол зүйл. Гэхдээ зайлшгүй унших ёстой. Үндэсний статистикийн хорооны жил болгон гаргадаг ажиллах хүчний иж бүрэн судалгаа гэж бий.  Дээр нь Америкийн нэгдсэн улсын REND корпорациас хийсэн Монголын тухай, Монголын хөдөлмөрлөх хүчний тухай судалгаа байгаа. Энд нийт буюу not educated, not employed, not trained гэдэг томъёолол юм. Монгол улсын залуучуудын дунд нэг хэсэг бүлэг хүмүүс /24 нас хүртэлхи/ бий болжээ. Энэ судалгаанаас гадна ажиллах хүчний судалгааг үзэхээр юу харагдаж байна вэ гэхээр боловсролын зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан байна. Өөрөөр хэлбэл судалгааг нь уншихаар:

1.           Залуучууд ажилд орохыг хүсч байгаа.

2.           Үлдсэн залуучууд нь ажил олгогчидодоо гологдож, сурсан мэргэжил боловсрол нь яг бодит зах зээл дээр гараад борлогдохгүй байна гэдгийг хувь проценторр нь гаргасан байна.

Энэ судалгааны үр дүнг буюу эрэлт, нийлүүлэлтийг засах асуудал орж ирсэн юм болов уу? Өөрөөр хэлбэл, дараах асуудлууд орсон байгаасай. Их дээд сургуулиуд, ерөнхий боловсрол олгох дээр мэргэжлийн чиг баримжаа өгдөг байх ёстой. Жишээлбэл, бизнесийн ажил олгогчдын төлөөлөл сургууль болгон дээр тодорхой хувиар сууж чадаж байна уу? Тухайлбал, гагнуурчин гэдэг тодорхой мэргэжил бэлтгэхэд, тэнд гагнуурыг маш сайн мэддэг компаний захирал сууж байх ёстой. Тэр хүн тухайн сургуулийн цөм хөтөлбөр дээр энэ талынхаа саналаа өгдөг байх жишээтэй. 10 гаруй жилийн өмнө Монгол улс боловсролын хуулийг батлаж байхад, “хүний нөөцийн үндэсний зөвлөл” гэсэн ажилдаггүй бүтэц байгуулж, Худалдаа аж үйлдэвэрийн танхим орсон байсан. Энэ бүтцийг их том түвшинд байгуулж, доошоо хэрэгжиж чадаагүй учраас одоо байгаа манай асуудал маань энэ болоод байна. Нийт буюу түрүүний миний хэлсэн нэг хэсэг бүлэг үүссэн. Дээр нь хүмүүс боловсролын зах зээл дээр амьдрах чадвартай тийм бүтээгдэхүүн гаргахад, одоо жишээлбэл, нинжа гэдэг ойлголт гарсан. Энэ бол Америкт моргейжын хямралын үед гарч ирсэн. Нинжа гэдэг нь орлого байхгүй, no income-no job-no asset гэдэг хүмүүс үүссэн байна. Энэ хүмүүсийн бүх асуудал нь  олсон мэргэжил боловсрол нь зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтын зарчмаар хоорондоо зохицохгүй байна гэдгийг хэлээд байгаа юм. Энэ тал дээр хэд, хэдэн чухал өөрчлөлт орсон болов уу? Үүнийг ярих юм болов уу? Ярина гэвэл энд нь олигтойхон ажилламаар байна.  Ийм зүйл орж ирээгүй бол энэ асуудал хэвээрээ үлдэх болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр сайд: За үнэхээр яг боловсрол эзэмшээгүй, хүмүүс бол Монголын ажиллах хүчний орон зай дээр шүдний өвчин болж байна гэдэг судалгааг REND корпорациас хийсэн байгаа гэдгийг ажиллах хүчний судалгааны байгууллагууд хэлээд байгаа. Бид нар ч гэсэн сайн мэддэг, хөдөө сум дээр очиход тамхи татсан, гудаманд бөөгнөрч зогссон байгаа тэр хүмүүсийг л хэлээд л байна л даа. Аймгийн төв дээр очихоор баарны гадаа бөөгнөрсөн, орой үдэш болохоор зодоон хийгээд байж байдаг ийм хүмүсээ яах юм вэ? Энд бол албан бус сургалт, насан туршийн боловсрол гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Үүгээрээ дамжуулаад бид нар, мэргэжилтэй болох нэг дэх алхам, хоёр дахь алхам нь сургууль төгссөн мөртлөө ажил олгогчын шаардлагыг хангадаггүй. Энэ юунаас үүдэлтэй байна вэ гэхээр тэр хүнийг ямар мэргэжлээр яаж сургах вэ гэдэг хөтөлбөрийг нь яам баталдаг. Яам батлахдаа ажил олгогчидоос санал авдаггүй. Батласан хөтөлбөрөө олон арван жил хөдлөхгүйгээр мөрдөөд явдаг. Тэгэхээр сургууль бол зах зээл хэнийг хүсээд байгаагаас үл хамааран яамны батласан хөтөлбөрийн хүрээнд л бүтээгдэхүүнээгаргаад, заагаад л дуусгадаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид нар яаж өөрчилж байна вэ гэхээр сургуульд нь хөтөлбөр хийх эрхийг нь олгож байна. Яам бол нийтлэг шаардлагаа тавьж байгаа. Нийтлэг шаардлага дотор гол төлөв Монголын түүх соёл, уран зохиол, хэлний боловсролоо энэ түвшинд, байгалийн ухаанаа тийм хэмжээнд заагаарай. Нэг үгээр хэлбэл, тухайн хүний авах ёстой 120 кредит байгаа бол үүний 20 орчим хувийг нь яам, үндсэн Монгол хүнд байх ёстой, дээд боловсролтой монгол хүнд байх ёстой шаардлагаа тавиад үлдсэн орон зай /70-80 хувь/ бол зах зээлээ хараад хүнээ бэлдээрэй. Үүнийгээ мэргэжлйин хүмүүс нь зохиогоорой.  Одоо хувийн хэвшил буюу зах зээлтэйгээ хамтраад зохиогоорой. Энэ хөтөлбөр бол шинэчлэгдээд явж байгаа. Үндсэндээ бол өнөөдөр мөрдөгдөж байгаа дээд боловсролын хөтөлбөр бол сургуулиуд өөрсдөө зохиосон. Зарим нэг нь нэгнээсээ хуулсан зүйл байгаа. Гэхдээ бид зохиож болж байна гэдгээ олоод харсан. Ингээд цаашаа улам гүнзгийрүүлэх шаардлагатай гэдгээ мэдэрсэн байгаа. Үүнийг цаашаа хөхүүлэн дэмжихын тулд бид нар дээд боловсролынхоо удирдах байгууллагынхаа биеийг нь даалгая. Аль болох хараат бус гишүүдийн тоог олон болгоё гэж байгаа. Нэг үгээр хэлбэл, 40 хувь нь таны хэлдэгээр чөлөөт хүмүүс байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл төрийн алба хаших албагүй. Жишээлбэл, инженерийн сургууль нь яах вэ гэхээр ямар инженер авах вэ, хаанаас авах вэ гэдэг саналаа гаргаад, тодорхой сонгон шалгаруулалтыг явуулаад, үүнийг нь яам нь баталгаажуулж өгдөг. Нэг үгээр хэлбэл, яг өнөөдрийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс өнөөдөрийн сургалт эрхлэж байгаа хүмүүсийн харилцааг удирдах зөвлөл бодитойгоор хэрэгжүүлж чадна гэдгийг бид нар эхний алхам болгож харж байгаа юм. Нөгөө талдаа яг мэргэжлийн хүмүүс тухайлбал, техник мэргэжлийнхээ хүмүүсийнхээ олсон мэдлэг чадварыг бид нар дээд боловсролтой дүйцүүлэх асуудлыг гарцаагүй шийдэх шаардлагатай болно. Энэ хүрээнд 5 жилийн сургалттай техникийн коллежын асуудал бол хуулиар бол дээд боловсролын байгууллага руу ойртож, орж ирэх юм гэдгийг хэлмээр байна. Баярлалаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, баярлала. Миний сая хэлсэн санал бол судалгаан дээр суурилсан нийгмийн их том асуудал. Энэ хуулинд  “чанар хаягдсан” ийм зүйл сууж өгчээ. Өөрөөр хэлбэл, үүн дээр ажиллая гэж бодож байна.

Хоёрдугаарт, би түрүүн хэлсэн. Үндэсний зөвлөл гэж байдаг байна уу, байхгүй байна уу? Хэдэн жилийн өмнө би өөрөө орж ажиллаж байгаад, сүүлд нь өөр хүн орсон. Тэр хэрвээ энэ хууль дээр байгаа бол сургууль болгон дээр холбож өгсөн гэж Л.Гантөмөр сайд хэллээ. Түүнтэйгээ яаж холбогдох юм вэ гэдгийг хуулиар нь холбож өгөх ёстой.-Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, -Одоо их чухал асуудал байна. Ерөнхий боловсрол, их дээд сургуулиудын ямар ч мэргэжлийн оюутанууд санхүүгийн мэдлэг алга байна. Байшин, машиныхаа түрээс моргейжыг, аав ээжийнхээ зээлийг, өвөө эмээгийнхээ тэтгэврийн зээлийн тооцоог хийж чадах тийм хүүхдүүд их цөөн, алга байгаад байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Манай гишүүд болгоомжтой юманд хандмаар юм. Орчин үеийн хүүхдүүд ерөөсөө тооцоо хийж чадахгүй байна гэж хэлж байна. Би бол С.Дэмбэрэл гишүүний хүүтэй хамтраад, нэг ажил хийсэн. Тэгэхэд бол С.Дэмбэрэл гишүүнээс илүү хүн байна даа гэж надад санагдсан. Чадаж байгаа нь. Шинжлэх ухааны олон улсын хурал хийсэн. Тийм учраас сайн шинэ үе чинь гарч ирж байгаа шүү даргаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр массыг хамарсан сургалт дээр санал гаргаж болно. Ерөөсөө Монгол хүн огт чадахгүй байна гэж битгийн хэлээсэй гэж бодож байна. Үндэсний зөвлөл гэдэг нь одоо магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл ажиллаж байгаа. Үүнийг бол улам цааш нь төгөлдөржүүлж, биеийг нь даалгана. Одоо ч гэсэн магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд цэвэр мэргэжлийн ажил олгогчдын холбоо бий.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->