demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: 45 хоногийн өмнө, хойно ямар ч ялгаа гарсангүй

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1153

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн /Баасан гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Үндэсний статистикийн хороог анх 45 хоногийн өмнө яг ийм  байдлаар оруулж ирж байхад, Эдийн засгийн байнгын хороо дээр “хууль зөрчөөд оруулж ирлээ” гэж 45 хоногийн өмнө хэлж байсан. Харин одоо 45 хоног өнгөрөх гэж байна. Тэр үед оруулж ирсэн зүйл одоо ч будлиантай хэвээрээ байна. Яагаад үндэсний статитистикийн хороо Засгийн газраас хараат бус байх ёстой вэ? Яагаад Хууль зүйн яамны нэг агентлаг болж болохгүй юм вэ гэдэгт.- Энэ саналыг оруулж ирэхээсээ өмнө “хаана ч байсан ялгаагүй шүү дээ, хуулин дээрээ бие даасан хараат бус байдал гэж байгаа шүү дээ, хаана ч байсан ялгаагүй” гэж хэлдэг. Уучлаарай, гэхдээ өнгөрсөн жил 5 орны статистикийн байгууллагыг 5 гишүүн хамтран бүгдийг нь судалж үзэхэд, Засгийн газрынхаа харьяалалд байдаг статистикийн байгууллагууд байна. Тухайлбал,  Норвеги улс, энэ асуудлыг статистикийн байгууллагын газрын даргаас нь асууж байсан. Танай байгууллага яаж хараат бус болсон юм вэ гэж. Статистикийн хорооны дарга нь “ Манай хууль нарийн хамгаалттай хийгдсэн юм “ гэж хэлж байсан. Монгол улсын хуулийг үзсэн. Танай хуулийн нэг буланд нь өгүүлбэр байсан. Ийм байж, статистикийн байгууллагын үйл ажиллагааг хангаж чадахгүй. Үүний үр дүнд статистикийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал “бэлэн” болсон. Одоогийн байгаа хуулиар бол “Хэрэв харьяалалыг нь өөрчилвөл, энэ бол сайн практик биш” гэж ярьдаг юм билээ. Яагаад, УИХ-ын дэргэд байдаг юм бэ гэхээр ядахдаа улирал болгон тайланг нь хүлээж авдаг юм. Ядахдаа 4.1% гэдгийг дараа жилийнх нь гүйцэтгэлийг нь харахдаа ДНБ-ийг тооцож, зөв хийдэг үү гэж асуудаг юм. Ядахдаа инфляц 90% уу, нэг оронтой тоонд гараагүй гэхэд бид нарын бодлоор гарсан байвал эргээлзээгээ тайлж, бие даасан байдлаа хараат бусаар асуудаг юм. Одоо бол Хууль зүйн яамны нэг агентлаг болвол УИХ дээр ирж дуудахгүй. Хууль зүйн яам бол энэ талаасаа өөрөө мэрэгжлийн бус байгууллага шүү дээ. Тэгэхээр, Эдийн засгийн байнгын хороо дээр байсан, байснаар нь үлдээе. Үндэсний статистикийн хороо нь УИХ-даа үлдэж, үйл ажиллагаа явуулаг. Өнөөдөр төсвийн байнгын хороонд энэ санал дэмжигдсэн. Хууль зүйн тайлбарыг бол хууль зүйн хэлтэс л өгөх ёстой.  Нэг заалт уншиж байсан. Тэр заалтаа бодвол болох юм байна лээ. Яагаад гэвэл, бид нар дифакто, хуулиа 3 хоногийн өмнө баталсан. Төсвийнхөө бүх зүйлийг өнөөдөр засчихлаа шүү дээ. Ялгаа юу байна! Хууль зөрчөөгүй гэж бодье. Хуулийн гаргалгаа олсон гэж бодоход бид нар дөнгөж сая гаргалгааг нь олоод баталлаа. Тийм учраас ядахдаа УИХ-ын харьяанд гэдэг чинь ер нь асуудал биш юм. Жишээлбэл, УИХ-ын дарга З.Энхболд дарга “үндэсний статистикийн хороод чи энэ тоог янзал” гэж хэлж чадахгүй, Байнгын хороодууд хэлж чаддаггүй. Яагаад гэвэл механизм нь УИХ гэдэг бүтэц нь суусан учраас. Гэтэл Ерөнхий сайд, Хууль зүйн сайд онолын хувьд хэлж болно. Тэгэхээр бие даасан хараат бус байдал гэдэг нь институцын харьяалалын төдийгүй тэдний үйл ажиллагаа хууль дотор хэд хэдэн заалтаар сууж өгч байж, /гарцаагүй болж байж/ ийм асуудлыг шийддэг юм. Тийм учраас одоо та бүхэн сая 3 хоногийн өмнө баталсан үзүүлэлтүүдээ өөрчилсөн шиг институцын харьяалалыг өөрчлөх, математикийн 100% гэдгийг 60% 40% гэж хуваах л асуудал. Үүнийг анхаараад батлаад өгмөөр байна. Өөрөөр хэлбэл, хуучин байр байранд нь тавих хэрэгтэй байна.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->