demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Монголбанкинд орой зай гаргах боломж байсан

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1106

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Я.Хүрэлбаатар гишүүн ямар гэмт хэрэг хийсэн болоод хүмүүс ингээд байгаа юм бэ?

Уг нь зөв зүйл хэлээд байна шүү дээ. Эдийн засаг судалдаг, Эдийн засгийн ABC-тэй хүмүүс үүнийг ойлгоно. 4.1%, 3.1%, 0.6% гэсэн гурван сценари байна. Гурвуулаа ардаа өөр өөрийн гэсэн үндэслэлтэй. Эхний 4.1 гэдэг нь ортимистик, өөдрөг төсөөлөл. Дараагийнх нь Монголбанкны улиралаар нь ДНБ-нийг тооцоод, 2016 оны хандлагыг гаргасан, 3.1% /хавьцаа/ өсөлт. Энэ нь бол эцсийн ашиглалтын аргаар буюу та бидний Засгийн газрын хэрэглээ, өрхийн хэрэглээ, цэвэр экспорт, үндсэн капиталын бүрдэлт буюу хуримтлал энэ хэдэн үзүүлэлтүүдээ хараад, одоо улам бүр муудаж байгаа, тэр үзүүлэлтүүд нь өөрөө 66% болчихлоо гээд  хэлээд байгаа.  Өрхийн хэрэглээ, нөгөө хуримлал байхгүй боллоо. Өрх гэрийн түвшинд ч байхгүй боллоо. Засгийн газар, үндэсний хэмжээнд ч байхгүй боллоо. Энэ бүхэн өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг ядахдаа энэ гурван зүйлийг “би уулзсан, албан биш” гэж хэлэлгүйгээр тэнцүү авч үзье гэсэн үг. Олон улсын валютын сангийн бүх мэдээлэл вэб сайт дээр нь ил байсаар байгаа. 4 сард Монгол улсын өрийн тогтвортой байдлын шинжилгээг хийгээд, Монгол улс бол өрийн дарамтын өндөр эрсдэлд орсон байна шүү гэсэн. Debt distress буюу өндөр эрсдэл гэдэг нь доогуур, аядуу, дээгүүр гэсэн эрсдэлтэй улс орнуудын хамгийн доод түвшинд байгаа зүйл нь. Үүнийг бүх насаараа эдийн засаг, эконометриксийн анализ хийсэн, бид бүхнээс 0.1%-аар илүү тийм хүмүүс хийдэг юм. 0.1% гэдгийг би ёожилж хэлж байна. Юм мэддэг, эдийн засгийг судалдаг, шинжилдэг хүмүүсийн ядахдаа үгийг нь сонсох ёстой. Түүнээс биш, олохиороо түрээд, 0.6% худлаа, тусгаар тогтносон улсын дотоод хэрэг гэсэн тийм зүйл бодоод байж болохгүй. Бид эдийн засаг ярьж байна. Алдагдалгүй батлая гэж хэлж байна. Яагаад алдагдалгүй батлах тухай, Д.Ганхуяг гишүүн ядахдаа өөрөө гаргах ёстой ш дээ.  Заавал түүнийг унших хэрэггүй шүү дээ. Эдийн засийн байдал логикгүй гэж байна. Би түрүүн хэлсэн. 150, 200 гээд анхнаасаа хийгээд явсан бол бид (-)1 %-тай батлаж болох байсан. (-)1%-тай батлавал,  Монголбанкинд орой зай гарах боломж байсан. Ийм л бодитой юм ярьж байна шүү дээ. Бид төсвийн хүрээний мэдэгдлээ (-)3.23%-аар батлахаар, Сангийн яаманд л ганцхан найдана. Өөрөөр хэлбэл тэр нь их энгийн. Төсвийг бариад явах ёстой. Ингэж байж нэг, жаахан аврагдвал аврагдана. Аврагдахгүй бол 3 тэнцвэр чинь бүгдээрээ байхгүй боллоо шүү. Би түрүүн энэ тухай хэлсэн. Нэгдүгээр тэнцвэр буюу төсөв алдагдалтай болоод уначихлаа. Хоёрдугаарт гээд бид дөнгөж цагийн өмнө яриад, нөгөө гараараа өөр зүйл батлах гээд байна. Ингээд бид жил болгон асуудаг, төсөв, мөнгөний бодлогоо уялдаатай болгоё гэдэг нь ер нь хуурамч юм байна ш дээ.  Түүнийхээ юу хэлж байгааг ойлгодоггүй юм байна. Тэр нь алдагдалгүй батлахыг л хэлж байна. Нэгдүгээр нөхцөл. Үүнийгээ л хийе л дээ. Хийе гэсэн хүмүүс нь үг хэлээд байхад түүнийг нь ойлгохгүй, янз янзаар яриад байх юм.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->