demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Төсвийг арифметикийн үйлдэл гэж ойлгож болохгүй

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1119

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хорооны /Баасан гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үеэр

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Ерөнхий сайдаа 2016 оны төсвийг 0-ээс -1-ын хооронд батлахгүй бол эдийн засаг маш муудна гэдгийг Та надаас илүү мэдэж байгаа байх. Оруулж ирсэн төсөв -3.23 байна. Ийм байдалтайгаар энэ жилдээ гайгүй дээ, дараагийн хоёр жилдээ 0 болгоод явья гэсэн үзэл баримтлалтай орж иржээ. Эндээс үзэхэд, УИХ-аас 1-р хавсралтыг төсвийн бүх ерөнхийлөн захирагч руу буцааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсөв хэлэлцэж байх хооронд тоо болон чанарын үзүүлэлтийг бодитой болоод чанартай оруулаад ирэх хэрэгтэй. -Нэгдүгээрт

Хоёрдугаарт, - Ерөнхий сайдаа та 2-р хавсралтыг анзаарсан уу, үгүй юу? Аль нэг аймгийн нэг суманд төрийн тугны өндөрлөг барихад зориулаад /дараа нь бүх аймгуудад давалгаалуулах гэж/ 200 сая төгрөг оруулж ирсэн байгааг та мэдээж хараагүй байгаа. Мөн 3-р хавсралт дээр аль нэг музейг засч, тохижуулахад 2.5 тэрбум төгрөг тавьсаныг та бас мэдээгүй байгаа. Энэ мэтээр хавсралтуудыг харахад энэ жилийн оруулж ирсэн зүйлээс минимум -1 -рүү аваачих боломж байна. Үүнийг уг нь хамгийн их дэмжих хүн нь Сангийн сайд байх ёстой. Гэтэл үндсэн төсвийн алдагдал нь гайгүй байгаа гэсэн зүйл яриад байж байна. Та бүхэн энэ жил 2016 оны төсвийг хариуцлагатай батлаж, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээр маш сайн нухацтай хэлэлцэж, аливаа нэгэн намын болон тойргийн үнэр оруулалгүйгээр “энэ улсын эдийн засаг их муудлаа шүү” гэдгийг онцгой анхаарч батлахгүй бол болохоо болилоо шүү.

2015 оны 4 сард гаргасан олон улсын валютын сангийн /одоо УИХ-ын гишүүдэд уг нь тарааж  өгөх ёстой/ Монголын эдийн засгийг үнэлж, дүгнэсэн, түүний дотор өрийн тогтвортой байдлын анализ хийсэн ийм бичиг баримт байж байгаа. Энд Монгол улс at high risk of deft distress-д байна. De distress гэж юу гэж байгаа вэ? Энэ нь улс орнуудыг өрийнх нь рискээр ангилж байгаа юм. Доогуур, дунд, дээгүүр гээд хамгийн доод талд de distress гэсэн байна. Ийм хүнд нөхцөлд орсон байгаа тоонуудыг харахаар бүр бодит байдал болсон байна. Ийм байхад Монгол банк төвийг захисан бодлого оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, дотоод болон гадаад шинэ тэнцвэр гэсэн нитрал бодлого оруулж ирсэн. Энэ нь өөрчлөгдөхгүй байх төлөвтэй. Энэ тохиолдолд төсвийг маш хариуцлагатай батлах хэрэгтэй. Төсвийн хэмнэгдсэн хөрөнгийг эргэж эдийн засгийн идэвхижлийг хангах, зөвхөн гүүр биш, зөвхөн зам биш, зөвхөн барилга биш, бусад секторууддаа боломжынхоо хэмжээгээр зохистой хувиарлахгүй бол  энэ улсын төсөв маш эвгүй болох нь. Үүнийг ерөнхий сайд маш сайн ойлгоосой гэж би бодож байна. 20-30 жилийн турш эдийн засгийг судллаа ийм дүгнэлт гарч байна. Урсгал зардлыг танаж болохгүй л гэж байна. Харин миний хувьд 3000 хүний цалинг тансаглалын золиос болгож болохгүй. Энэ бол хамгийн сүүлд зайлшгүй шаардлагатай үед ярилцах асуудал.

Гэтэл бараа үйлчилгээнийхээ зардлыг хараарй. Би тодорхой нэг яам дээр яримааргүй байна. Ингээд ярихад бэлэн жагсаалт нь байна. Хийдэг ажлаа хэлээд, тэндээ 30 тэрбум төгрөг тавьж байна. Үүнийг хэн ч хянаагүй байна. Тийм учраас энэ бараа үйлчилгээний зардал дээр танах боломж байна. Хөрөнгө оруулалтын зардал дээр танах боломж байна. Төсвийн төсвөөс дараа нь төлөгдөх хөгжлийн банкны замбараагүй зүйл дээр танах бүрэн боломж байна. Энэ бүхнийг яг эдийн засгийн нүдээр хараад, сонгууль гэж бодолгүйгээр, тойрог гэж бодолгүйгээр дараа жилийнхээ төсвийг хийцгээе.

Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулья. Тантай үндсэндээ санал нэг байгаа. Яг таны ярьж байгаа энэ зовнил, зарчим, энэ хандлагаар бид энэ жилийн төсвийн төслийг оруулж ирсэн. Бид өнгөрсөн жилээс эхлэн төсөв өөрөө нэгдмэл нэг төсөв болох том бодлогын өөрчлөлтийг хийж явсанаар хуучин хоёр юм шиг гэж шүүмжлүүлдэг байсан төсөв нэг болж орж ирж байгаа. Хуучнаараа харах юм бол хуучин гаргадаг байсан нэгдсэн төсвийн төсөөлөл гэсэн энэ дүнгээ харахаар -0.3 хувь байгаа. Үндсэндээ бол таны хэлээд байгаа шаардлагыг хангаж байгаа юм .Харин хөгжлийн банк гээд урд нь явдаг байсан энэ зүйлүүд ашиглалтанд орж нэг дансан дээр явдаг болсноор, өнөөдөр төсөв -3.2 болж харагдаж байгаа. Энэ шилжилтээ хийхийн тулд бидэнд 2-3 жилийн хугацаа хэрэгтэй байгаа тухай олон улсын байгууллагуудтай ярилцаж, ойлголцож  энэ жил -4 -өөр орж ирэх ийм хуулийн эрх зүйн зохицуулалттай байсан. Үүнийг бид хуулийг нь заавал -4-т хүргэлгүйгээр боломжоороо энэ зардалаа танаж орж ирсэн байгаа юм. Ер нь бол таны хэлж байгаа зүйлүүд дээр маргахгүй. Яагаад гэвэл мэдээж, урсгал зардал дээр бараа ажил үйлчилгээ танах зардлууд байгаа байх. Үүнийг бид бодолцоод энэ оны төсөв дээр урсгал зардалаа төрийн байгууллага дээр  15%-иар буулгаж оруулж ирсэн. Энэ бол 2009 оны эдийн засгийн хямралын үед хэрэглэж байсан арга. Тухайн үед төсвийн ерөнхийлөн захирагч нар нилээн хэцүү байна гэдэг зүйлийг байнга ярьж байдаг ч, оны эцэст зохицуулаад авдаг. Энэ аргыг УИХ дээр ажилаад, ийм урсгал зардал гэдэг дээр бид ярьж шийдэх зүйл байна гэх юм бол зардлыг бууруулж, орлогыг бодитой төлөвлөж байгаа энэ зүйлүүд дээр Засгийн зүгээс дэмжиж ажиллана. Тэгэхээр энэ чиглэлээр хамтарч ажиллахад бүх асуудал нээлттэй.

Харин хөрөнгө оруулалт дээр эдийн засгаа хэт агшаахгүй үүднээс ямар ч байсан төлөвлөж байгаа, хийсэн барьсан, ганц нэг эхлэх зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээнд тусгаж оруулж ирсэн байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ерөнхий сайдаа, төсөв -0.3 гэдэг дээр тайвширч болохгүй л дээ. Энэ бол хангалттай биш. Бид бүр нэмэх батлавал илүү  сайн. Энэ бол төсвийн асуудал биш, харин нийт эдийн засгийн тэнцвэрийн асуудал болсон. Цэнхэр ном дээр байгаа жишээ ярья. Энд нийт халамжын 28%-ийг чинээлэг 40 хувь нь авч, хүртэж байна. Энэ үнэн л дээ. Мөн  судалгаагаар гарсан. Тэгвэл халамжын зардалаа зорилтот групп руу илүү шилжүүлэх хэрэгтэй.-Нэгдүгээрт

Хоёрдугаарт, -төсвийн хөрөнгө оруулалт болон бусад урсгал зардалуудын бараа үйлчилгээний зардалуудаас хэмнээд, эсвэл тусгай сангуудын зарцуулалтыг сайн хараад, хөрөнгийн бирж дээр өөрийгөө авч явдаг сангуудыг гаргах шийдвэрийг эндээс гаргаж, холбогдох хуулинд нь өөрчлөлт оруулаад явахад, төсвийн нөгөө тал дээр 30 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байна. Энэ мөнгөөр тэтгэвэр, цалингийн хамгийн доод хэмжээтэй хүмүүсийн тэтгэвэр, цалинг нэмэх боломж байна. Энэ их бодитой харагдаж байна. Инфиляц нь доогуур байгаа нөхцөлд худалдан авах чадвараа 2016 онд сайн хадгалахын тулд бид энэ арга хэмжээг зайлшгүй авах ёстой.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн нийт эрэлт дээр жаахан ч гэсэн идэвхижил оруулж өгөх ёстой. Энэ талаас нь бодож хэлж байна. Би арифметикийн үйлдэл хийдэг хүн биш. Төсвийг арифметикийн үйлдэл гэж ойлгож байгаа бол их буруу. Тэгээд Сангийн сайд нь -3,  -0.3 гээд хийсэн гэж урдаас хашгараад байгаа нь энэ бол буруу. Төсөвт эдийн засгийн талаас нь ханддаг юм. Яагаад вэ гэвэл бид эдийн засаг ярьж байна. Дараа жилийн эдийн засгйин тухай.  Тэрнээс биш, бид арифметикийн нэмэх, хасах үйлдэл яриагүй байна. Энэ талаас нь бодож хэлж байна. Хэлж байгаа хүний үгийг авчихдаг, ядаж тийм ухаааны цар байх ёстой шүү дээ.  Дээр нь өрийн асуудлыг дахин тодруулж хэлье. Үүнийг олон улсын валютын сангийн 4 сард ирээд хийсэн, 80 гаруй хуудас дүгнэлт бий. Түүнийг УИХ-ын гишүүдэд тарааж өг. Уншаад ойлгоод, байдал ямархуу байгаа, одоо 10 сар ямар болсоныг бүгд илүү сайн ойлгоцгоож ав. Энэ жилдээ бид хэрэв үнэхээр ухамсартай эдийн засгаа боддог юм бол үнэхээр энэ улсын эдийн засаг хэцүү болсон байна гэж ам амандаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болгоноор ярьдаг юм бол энэ ТӨСӨВТӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНД. Энэ 2 шууд холбоотой.

Одоо бид төлбөрийн баланс гайгүй боллоо гээд жаахан хөөрцөглөөд байна. Энэ бас тогтвортой байж чадахгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.1% болгоно гэж байгаа, инфиляцийг 7%-д тухайн үед нь барина гэж байгаа. Тэгвэл валютын ханшаа хэдээр тооцоолсон юм вэ?  Валютын ханшны үр дү чинь инфиляцид яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг хэн ч тооцоолооогүй. Энэ мэтээр рискүүдээ бодвол төсвийн орлого хэсэг дээр рисктэй байх обьектууд дээрээ дахин дүгнэлт хийцгээе. Ганцхан жишээ хэлье. Хувьчлалаас яг төлөвлөсөн орлого орж ирж чадах уу? Ч.Сайханбилэг сайдаа! Улс төр яадаг билээ. Өмнөх хувьчлалын программ дээр яасан билээ? Энд төлөвлөсөн орлого маань орж ирж чадах уу гэх мэтээр улс төр хүртэл ордог улс төрийн талаас нь анализ хийх шаардлагатай болсон байгаа шүү!Ийм зүйлүүдийг бид сайн бодох хэрэгтэй байна. Энэ жил хамгийн хариуцлагатай жил. Тийм учраас дараа жилийн эдийн засаг, дараагийн Засгийн газар,  дараагийн хүмүүс гарч ирэхээр гэж бодохгүйгээр “Монголын эдийн засаг маш хүнд байдалд орно” шүү.  Яг ийм байдлаар хандах юм бол! Тиймээс би хэлээд, сануулаад байгаа юм.

Тийм учраас та бүхэн үүнийг мэргэн оюун ухаандаа тунгаагаарай. Ардчилсан нам олонхи бүрдүүлж байгаа Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, ажлын хэсэг дээр болон байнгын хороод дээр маш хариуцлагатай хандахыг л уриалж байна. За, баярлалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

 

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->