demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Цалинг нийт тансаглалын золиос болгож болохгүй

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1102

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хорооны /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Дэмжиж байна. Монгол улсын төсвийг батлахгүй бол болохгүй шүү дээ . Хэдийгээр Б.Болор сайд /Сангийн сайд/ ажлаа аваад удаагүй байгаа ч гэсэн, энэ хүнийг дэмжээд цаашаа сайжруулах нөөц боломжууд харагдаад байна. Б.Болор сайдаа! Юу харагдаж байна вэ гэхээр Монгол улсын төсөв хойд хормойгоо нөхөөд урд хормойгоо нөхдөг ийм байдалтай болж байгаа. Гэтэл одоо нөхсөөр байтал хойд хормой чинь онгойсон байна. Урд хормой нь нил нөхөөс. Ийм болсон байна. Энэ үед улс орон яадаг вэ гэхээр зардалаа л танадаг. Зардал яаж танах вэ гэхээр хамгийн түрүүнд, ажлын хэсэгт орох хүсэлтэй байсан ч оруулаагүй хассан байна. Орсон, ороогүй саналаа хэлнэ. Эхлээд яг түрүүн Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэнээр 0 эсвэл -1 гэсэн зорилтоо тавья. Эндээс хамгийн эхлээд төсвийн хөрөнгө оруулалтаа харах хэрэгтэй. Эндээс 100 тэрбум минимум хасах бүрэн боломжтой. Хэдүүлээ суугаад ярилцвал нилээн хасаж болно. Хасна гэдэг маань эдийн засгийг агшааж байгаа гэсэн үг биш, зарим нь дахин байршуулж болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нийлүүлэлт, эдийн засгийн эрэлт тал дээр.-Нэгдүгээрт

Хоёрдугаарт, -Урсгал зардалаа хараарай. 3000 хүний цалинг нийт тансаглалын золиос болгож болохгүй. Цалинг эхлээд хөндөхгүй байх ёстой.  Бараа үйлчилгээний зардал гэж харахаар тэндээс маш их хэмнэлт гаргаж болохоор байна. Төсвийг тансагласан хүмүүст төсвийн хариуцлага тооцно гэж ярьж байна. Хариуцлага тооцох хамгийн энгийн арга бол төсвийн 50 хувиар л хасах хэрэгтэй. Тэгээд л болоо, тансаглаж чадахаа болино. Хаана ч ялгаагүй. Ингээд энэ хоёроос хасахад, үүний дараагийнх нь хавсралт хөгжлийн банкны 450 тэрбум төгрөг байгаа.  Үүнийг шууд автоматаар 200 тэрбум төгрөгийг хасаад хэлж болно. Яагаад гэвэл тийм хасах шаардлага гараад ирсэн. Хөгжлийн банк гэдэг өөрөө банк биш болсон. Энэ тохиолдолд дээр нь нэмж төсвөөс дахин төлнө гэсэн ийм байдлаар явах нь өөрөө их хариуцлагагүй явдал. Тийм учраас ажлын том хэсгээс 250 тэрбум төгрөгийг шууд хасаад, 200 тэрбум төгрөг дээр ярих хэрэгтэй байна. 200 тэрбум төгрөгөө оруулаад ир. Үүнийгээ батлах ёстой. Хэрэв агентлаг, яамдуудыг цөөлөх гэж байгаа бол Ё. Отгонбаяр гишүүний хэлсэнчилэн “үүнийгээ дараагийн Засгийн газарт үлдээ”. Гэхдээ Монгол улс нэг хуулийг өөрчлөх ёстой. Тэр нь ямар хууль байх ёстой вэ гэвэл өнөөдрийн байдлаар ямар ч орлогч сайд, хэнийг ч халалгүйгээр яам тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг гэсэн энэ бүтцийг хуульчилсан хуулиа хүчин төгөлдөр бус болго. Үүний дараагаас үеийн үед бүх засгийн газар, Монгол улсын засаглалын хэлбэр нь бол яам ба төрийн бус байгууллага, яам ба иргэд гэсэн ийм хэлбэрээр яваг. Энэ бол төсөв хэмнэх төдийгүй, ард иргэдийн төрийн оролцоог хангасан, хамгийн зөв хэлбэр болно. Үүний дараа өрийнхөө байдлыг хар. Өнөөдөр олон улсын валютын сангийн ангилалаар Монгол улс high rick of deft distress буюу өрийн дистрессын өндөр рисктэй орон гээд 2015 оны 4 сард өрийн тогтвортой байдлын шинжилгээгээгээр гаргасан.

Одоо бүх тоонуудыг өнөөгийн үнэ цэнэ болон нэрлэсэн үнийг харьцуулаад үзэхээр манайх ингэж бодит байдалд орсон байна. Энэ тохиолдолд төсвийн алдагдалыг 0 болгож батлахаас өөр арга байхгүй. Түүний дээр Монгол банкны мөнгөний бодлого орж ирсэн. Үүнийг ийм болгоод өгөөч, дотоодын бонд гаргамааргүй, санхүүжүүлмээргүй байна. Хувийн хэвшил рүү мөнгө оруулмаар байна гэсэн ийм хүсэлт тавьсан. Үүнийгээ шинэ, хэвийн шинэ тэнцвэр гэж онолын хувьд тодорхойлж орж ирсэн. Үүнийг нь хангаад өгье.  Үүний дараа мөнгөний бодлогыг яаж нийт эдийн засгийг нэмэгдүүлэх тал дээр ярих ёстой. Ингэснээр төсөв болон мөнгөний бодлого гэдэг маань ингэж уялдаж өгдөг. Үүнийг би энэ цэнхэр ном дээр тодорхойлон зурсан байна. Энэ зүйлийг ажлын хэсэг бүгдээрээ яриад 0 алдагдалтай гаргалаа гэхэд, жишээ нь, тэтгэврийн эрэлт дээр ярья. Хүмүүсийн тэтгэврийг 30 тэрбумаар нэмэх боломж, тооцоо нь байна. За, баярлалаа.

 

Улсын Их Хурлын гишүүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->