demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хэдэн агентлагуудыг нааш, цааш нь болгож, нэгтгээд байвал энэ реформ болж чадахгүй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1448

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн хорооны /Баасан гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Баярлалаа, нэгдүгээрт, өнгөрсөн жил 2015 оны төсөв орж ирж байхад хавсралт1 буюу төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн мөнгөөр хүрэх үр дүнгийн тоо чанарын үзүүлэлтүүд гээд байсан.

Энд дүгнэлт, харьцуулалт хийж үзэхээр сонин зүйл их байна. Бид нар үүнийг батлах гэж байгаа, тийм байхад өнгөрсөн жилийн үзүүлэлтээ хуулаад тавьсан байна. Эсвэл 5, 0.1 хувиар нэмэгдүүлсэн, 1-2-ээр нэмэгдүүлсэн ийм зүйл орж ирдэг юм байна. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөөр ямар тооны болон чанарын үр дүн гаргах гээд ингэж ханддаг юм бэ?! Эндээс төсөвт яаж ханддаг вэ гэсэн ерөнхий ойлголт гарч ирлээ. /20 гаруй хуудас/ Өөрөөр хэлбэл халтуур болдог юм байна.

Хоёрдугаарт, барилга байгууламжийн жагсаалтыг авч үзэхээр сонин зүйл гарч байна. Жишээлбэл, Ховд аймгийн Жаргалант сум туг өлгөх өндөрлөг байгуулаад 200 сая төгрөг тавьж байна. Энэ мөнгө хичнээн хүний цалин вэ?

Энэ мэт маш олон зүйл байна. Гэтэл Төрийн өндөр албан тушаалтай С.Дэмбэрэл чи өнгөрсөн жилүүдийн тансаглалыг чи хариуц, бас танай хоёр туслах хариуц гээд УИХ-ын тухай хуулийг зөрчөөд, ийм зүйлүүд оруулаад ирж байх жишээтэй. Тэгэхээр нь бид нар ичээд, үүнийгээ хэлж чадахгүй дуугай суугаад байна л даа.  Ингэж болохгүй! Эндээс хасах зүйл дүүрэн байна. Ерөнхий орж ирж байгаа концпец нь зөв байгаад, хасч байгаа байдал нь буруу байна. Түүний дараа бас нэг сонин ажиглалт байна. Үндэсний статистикийн хороо өнөөдөр Монгол улсын статистикийн тухай хуулиар ажиллаж байгаа .Тэр хуулийг хэн ч хүчингүй болгоогүй. Яагаад УИХ-д тайлагнадаг хэдэн байгууллага байдаг юм бэ гэхээр тэдгээр байгууллагын статус нь бие даасан хараат бус байх ёстой. Гэтэл үүнийг шууд одоо оруулж ирэхдээ хууль зүйн сайдын багцанд 3 үзүүлэлт тавьсан байх жишээтэй. Ингээд хууль зөрчсөн байна.

Үүний дараа, агентлагуудын асуудал ярьж байна. Энэ агентлагуудыг бид, ноднин жил хэлж байсан. 1997 оноос Шинэ Зеландаас авсан яам, тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг гэсэн энэ бүтцээ бүхэлд нь харж үзэж байж, энэ асуудлыг харж шийдэхгүйгээр хэдэн агентлагуудыг нааш, цааш нь болгож, нэгтгээд байвал энэ реформ болж чадахгүй. Тийм учраас ийм шийдвэр гаргах ёстой.

Эцэст нь шилэн дансны талаар Ч.Хүрэлбаатар гишүүн ярьсан. Шилэн дансаа хар! Ялангуяа, өөр өөрийн яам дээр байгаа шилэн дансны биелэлтийг хар. Business Class-аар Америк руу яваад 16 сая төгрөг зарцуулаад ирэхэд 1-2 хүний цалингаар бүтэн жил сайхан тансаглаад ирнэ. 6-7 хотоор туршлага судлана гээд явж байгаа, ийм ийм зардлууд байхад, энэ тоо чанарын үзүүлэлтүүдээ анхаарахгүйгээр хамгийн сүүлд хөнддөг, зайлшгүй шаардлагатай үед хөнддөг ЦАЛИН-ийн асуудлыг оруулж ирсэнээрээ энэ төсвийн хандлага нь буруу болсон. Бодлогын зорилт нь зөв болсон. Тийм учраас миний санал бол одоо ажлын хэсэг байгуулахдаа 1-т, улс төрийн намын бүх төлөөлөл оролцсон, 2-т, УИХ-ын тойргоос болон жагсаалтаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлллийг пропорцоор нь оруулах хэрэгтэй байна. Ийм зүйл тавихгүй бол эндээс улс төрийн эдийн засгийн анализ хийхэд эхний үр дүн бол тойрог, нутаг  үнэртээд байна шүү.

Төсөвт эдийн засгийн шинжилгээ төдий биш, улс төр, эдийн засгийн шинжилгээ хийх цаг болсон байна. Одоо ингээд эхнээс нь үзээд явж байхад нэг корреляция буюу шууд хамааралтай гэдэг нь ажиглагдаж байна. Тухайн сайд, тухайн төсвийн захирагч аль аймгаас угшилтай хаагуур уугуул, суугуул гэдгээс нь хамааруулаад тийм бас корреляция ажиглагдаад байна.

Гуравдугаарт, сонгууль үнэртээд байна. Тийм учраас энэ төсвийг бол маш хариуцлагтай, тал бүрийн төлөөлөл оролцсон, ийм байдлаар Төсвийн байнгын хорооны дарга өөрөө ахлаад ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байна гэдгийг УИХ-ын дарга анхааралдаа авна уу. УИХ-ын тухай хуулинд “УИХ үйл ажиллагаагаа хэвийн явуулах ёстой” гэсэн бас нэг заалт бий. Тэр явуулах нөхцөл чинь бүрдэхээ байсан байна шүү! /Энэ төсвийн тухай төслөөр/ Ингэж хамаагүй хууль зөрчиж болдог юм уу?

Сангийн сайд Б.Болор: за, С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Төсвийн тухай хууль өргөн барихдаа орж байгаа өөрчлөлтүүд нь дагалдах хуулиудтайгаа орж ирж байгаа. Хуулийн өөрчлөлтүүдийг дандаа хамт өргөн барьсан байгаа гэдгийг бас хэлье. Үр дүнгийн үзүүлэлтийн тухай ярилаа. Энэ бол төсвийн ерөнхийлөн захирагч нар нь ирүүлдэг. Тэдний ирүүлсэний дагуу, бид бол төсвийн хуулинд оруулдаг юм гэдгийг танд хэлмээр байна. Хөрөнгө оруулалтын хувьд түрүүн бид нилээн ярьсан, тухайн яамдуудаас ирсэн саналыг үндэслэсэн, мөн зураг төсөв хэрэгжиж болох байдал энэ зүйлүүдийг бүгд дээр ажиллаж байгаад тавьсан байгаа. Та бол төрийн далбааны өндөрлөг гээд Ховд аймгийн ажлыг яг сөхөж, ярилаа. Үүн дээр нэг тайлбар байгаа. Таны ганц жишээ дээр тайлбар өгье. Төрийн далбааны өндөрлөг бол ер нь эх оронч сэтгэлгээ төрүүлдэг, бусад улс орнуудад нилээн явдаг ийм л ажил юм билээ. Үүнийг бол санаачилсанаар нь Ховд аймгаас эхлүүлээд явуулъя гэж тооцоод бид энэ ажлыг эхлүүлсэн байгаа юм.

 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->