demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Төр-иргэд-хувийн хэвшил гэсэн оролцогчидтой, УИХ-ын тогтоолыг ойрын хугацаанд өргөн барих хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 880

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хорооны /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгох үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Энэ мэдээлэл маш чухал ач холбогдолтой боллоо. Одоо мэдээллийн дагуу юу хийх бэ гэдгээ ярих ёстой. Эндээс нэг зүйл тодорхой байна. Өөрөөр хэлбэл, эргэж буцалтгүй хандлага бий болжээ. /Графикаас/

Нэгдүгээрт, Үүнээс урьдчилан сэргийлсэн, тухайн газар хөдлөлтийн үед ямар менежмэнт хийх дараа нь ямар менежмэнт хийх вэ гэсэн ерөнхий бүтэцтэй, Төр-иргэд-хувийн хэвшил гэсэн оролцогчидтой, УИХ-ын тогтоолыг ойрын хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос оролций гэсэн УИХ-ын гишүүдийг хамруулаад нэн тэргүүн өргөн барих ёстой.

Энд гамшигийн чиглэлийн  байгууллагууд “яг юу хэрэгтэй, яах ёстой бэ” гэсэн ерөнхий мэргэжлийн тайлбаруудыг өгч, бодлогын цаашдын алхамуудыг хийх ёстой юм. Өнөөдөр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгож байгаа гол ач холбогдол нь энд л оршиж байна.

Хоёрдугаарт, бид маргааш Улсын төсөв хэлэлцэх гэж байна. Улсын төсөв хэлэлцэхэд ногоон гэрлээр гарах ёстой ямар сургууль, цэцэрлэг барилгууд байна вэ? Үүнийг төсвийн байнгын хорооны гишүүд сонслоо. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй байх. Боломжтой хэмжээгээрээ шийдэх, тэргүүлэх ач холбогдол өгсөн алхам боллоо.

Хувийн хэвшлүүдэд гамшгийн нөөц гэж бий, гэхдээ үүнийг комданиуд мэдэхгүй байна. Үүнийг цаанаас нь менежмент хийдэг арга механизм нь алга байна. Энэ гамшгийн нөөцийг яаж бүрдүүлэх талаар нийгмийн даатгал, татварын байгууллага, хувийн хэвшлүүд анхаарлдаа авч, хамгийн түрүүнд бүрдүүлэх алхамуудаа хийх ёстой. Энэ бол ямар нэгэн айлган сүрдүүлэх асуудал биш, харин бид урьдчилан сэргийлэх эхний алхамуудаа л хийж байгаа юм.

Түрүүн бас боловсролын асуудал ярьсан. Жишээлбэл, мөнгөний бодлого гээд УИХ-аар орж ирэхэд, энэ хэрэггүй юм шиг харагдаж болно. Үнэндээ арилжааны банкууд гамшигийн нөөцийг бүрдүүлэхэд Төвбанкны арилжааны банкуудтай харьцах энэ талын санхүүгийн менежментийг хийх ёстой шүү дээ. Энэ талаас нь бас анхаарах ёстой гэж бодож байна. Мөн Ё.Отгонбаяр гишүүний ярьсан биологийн аргаар хийж болно. Энэ чиглэлээр гэрийн тэжээмэл амьтадыг орчин үеийн мэдээллийн технологитой холбосон зүйлийг хийж болно. Тийм учраас миний гол санал бол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан, холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл өгөөд, яг энэ чиглэлээр ойрын хугацаанд тогтоол гаргая.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->