demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг дэмжиж байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 3139

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн Хууль Зүйн байнгын хорооны /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

/Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр/

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Баярлалаа. Ерөнхийлөгчийн тавьсан хориг дахь авлигал, албан тушаалтай холбоотой тэр хоригийг би бүрэн ойлгож дэмжиж байна. Учир нь Монгол Улсын албан ёсоор нэгдэн орсон Авлигын эсрэг олон улсын конвенцийн үг үсэг, үзэл санаа нь "ийм юм хийж болохгүй" гэдгийг заасан байдаг.  Тэгэхээр нэгэнт Монгол Улс ийм том конвенцэд нэгдээд орчихсон юм чинь, үүнийг үндэсний хууль, тогтоомжоос ч илүү анхаарч дагаж, мөрдөх учиртай. Үүнийг бид нар үүргийнхээ дагуу, хүлээж авахаас өөр арга байхгүй, нэгдүгээрт. Энэ бол олон улсын, тэр дундаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн үзэл санаа тэр чигээрээ байж байгаа асуудал юм. Үүн дээр маш тодорхой заалтууд ч хүртэл бий.

Харин миний ойлгохгүй байгаа юм бол, "гуя дагаж хүзүү" гэдэг шиг орж ирсэн 148.4 -р заалт байна. 148.4  нь бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол буюу 38 саяаас дээш төгрөгний хохирол учруулахад 10 жилээс дээш жилийн ял өгөх тухай заалт юм байна. Яагаад бусдыг залилан мэхлэх гэдэг зүйл энд ороод ирсэн бэ гэдэг үндэслэлийг би авч үзмээр байна. Хэрэв үүнийг онц хүнд гэмт хэрэг гэж үзэх юм бол, яг үүнтэй адилхан онц хүнд гэмт хэргүүдийг энэ хуулиар өршөөхөөр заачихсан байгаа. Тэгэхээр энэ аргумент биш юм шиг байна.Эдийн засгийн гэмт хэрэг юм уу гээд үзэхээр 146-р зүйлд "Бусдын эд хөрөнгийг булаах, заналхийлэх" гэсэн заалтууд нь бас өршөөгдөхөөр заагдчихсан байж байгаа. Тэгвэл энэ 148.4-р заалт яахаараа ингэж онцгойрч орж ирж байгаа юм бэ гэдгийн үндэслэл нь надад харагдахгүй байна.

Үүнийг анхаарах ёстой гэж бодож байна. 148.4-ээр заалтад хамрагдахаар 116 хүн ял эдэлж байгаа гэж би ойлгосон. Нийтдээ 90 орчин тэрбум төгрөгийн хохиролтой юм байна. Үүний анхны үзэл санаа нь "бусдын эд хөрөнгийг шуналын сэдэлтэйгээр, санаатайгаар залилан мэхэлж авсан тохиолдолд" гэсэн байсан. Гэтэл үүнийг одоо хэрэглэж байгаа байдал нь болохоор, бизнесийн эрсдэл болон гэрээ хэлэлцээрийн улмаас үүссэн хохирол, /Ц.Оюунбаатар гишүүний ярьсанчлан/ зэрэг иргэний маргаан нь энэ зүйл заалт руу хальтарч ороод байдаг болчихсон байна шүү дээ. Үүнийг хариуцдаг харьяалал нь цагдаагийн байгууллага болчихдог.

Тэгэхээр миний санаа зовоод байгаа гол зүйл бол, тэр 116 хүнийг гэхээсээ илүү, үүнийг хэрвээ онц гэмт хэрэг гэж үзэх гэж байгаа бол наян хэддүгээр зүйл зэрэг зарим үүн шиг онц хүнд гэмт хэргүүд энэ Өршөөлийн хуулиар өршөөгдөж байна. Хэрвээ эдийн засгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол бас яг ижилхэн бусдын эд хөрөнгийг булаах, айлган сүрдүүлэх гэдэг зүйл ангиуд ч бас өршөөгдөж байна. Эдгээр нь яагаад өршөөгддөг юм бэ, энэ нь яагаад болдоггүй юм бэ гэдэг талаас нь бид бас харах ёстой гэж л бодож байна, За, баярлалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->