demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Захиргааны шинэтгэлд илүүтэй анхаарч засаглалын зөв бүтэц бүрдүүлэхийг чухалчлах хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1261

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс хүргэж байна.

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон тэдгээрийг дагалдуулан өргөн барьсан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэх үеэр

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Нэдүгээрт: -Байгаль орчин аялал жуулчлалын яам 2 жил нөр их хөдөлмөрлөж байж нэгдсэн дуу хоолойтойгоор УИХ-аас баталсан “Ногоон хөгжил“ санаандгүйгээр орхигдов уу, юу болсон бэ? “Ногоон хөгжил”-ийн асуудлыг дотоод , гадаад талаа бодсон ч оруулсан нь зөв юм биш үү! Дотоод талаас олон нийтийн дунд үүссэн энэ үзэл санаа эргээд жирийн нэг үг мартсанаас болоод сөрөг нөлөө гарч болно. Тухайлбал, Улаанбаатар хот, 21 аймаг, Яам тамгийн газрын бланк  дээр “ногоон хөгжил” гэсэн утга санаа бүхий үг байна. Одоо бүгд бланкаа өөрчлөх шинэчлэх асуудал гарна. Монгол улсад ирээдүйд оруулж ирэх хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын хандлага, хамтын ажиллагаа энэ бүхэнд “ногоон хөгжил” гэсэн үзэл санаа орших болж, үүнийг дагасан Дэлхийн олон орны хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдсан байна. Өнөөдөр Монгол улс энэ чиглэлээр хамгийн сайн имижтэй 5 орны тоонд орж байна. “Ногоон хөгжил” гэсэн утга санаа бүхий үг өгүүлбэрээ эргүүлж тавьсан дээр болов уу.

Хоёрдугаарт: Монголд “Аж Үйлдвэрийн яам” гэсэн нэршил их төвөгтэй. Монгол ингээд яваад л байдаг. Үүнд: гадаад худалдаа, үйлчилгээний худалдаа, дотоод худалдааны асуудал орхигдсон юм болов уу гэж харлаа. Дэлхийн улс орны жишиг, бодит практикийн ач холбогдолоор /худалдааг ашиглаж, худалдааг хөгжилтэй холбосон загвар/ “Худалдааа, үйлдвэрлэлийн яам” гэсэн нэршил илүү оновчтой хувилбар болов уу гэж харж байна. Энэ талаас нь хийж болоогүй юм уу?

Эдийн засгийн хамтын ажиллагаа тэр чигээрээ орхигдсон байна. Гадаад хэргийн яам дээр улс төрийн хамтын ажиллагаа гэж байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа буюу эдийн засгийн дипломат үйл ажиллагаа өндөр ач холбогдолтой асуудал байдаг. Үүнд: -экспортын бодлого, гааль тарифын зөвлөл, тарафын бус арга хэмжээ, бүс нутгийн интеграцын асуудал, худалдаа хөнгөвчлөх гэсэн олон асуудлуудыг та өөрөө толгойлдог байсаны хувьд “аль нэг яам”-д байх ёстой гэдгийг мэдэж байгаа байх. Дэлхийн худалдааны байгууллагын 30 орчим хэлэлцээр, Монгол орны хувьд үйлчилгээний худалдаа эрхлэх тодорхой үүргүүд авсан байдаг. Эдгээрийг яамны бүтцэд оруулж албан ёсоор хийж өгөх нь зүйтэй болов уу. Ер нь “Үйлдвэр худалдааны яам”, “Худалдаа үйлдвэрлэлийн яам” гэсэн байдлаар оруулж болох уу?

Гуравдугаарт: Жижиг асуудал ч анхаарах ёстой гэж бодож байна. Мэргэжлийн боловсролын асуудал  хаана байна вэ? Мэргэжлийн боловсролыг хөдөлмөрийн яам, өмнө нь боловсролын яамд харьяатай явж байсан. Мэргэжлийн боловсрол бол Монгол улсын боловсролын тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаараа  орох ёстой юм уу, эсвэл ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэлтийг хангах гэсэн утгаар  хаана оров оо?

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.СайханбилэгНэгдүгээрт: -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бодлогын хувьд бид ямар нэгэн том өөрчлөлтийг оруулаагүй. Энэ яам “ногоон хөгжил”-ийн бодлогын асуудлаа хариуцсан хэвээр байх болно. Үйл ажиллагааны эрхлэх асуудлын хүрээнд “ногоон хөгжлийн бодлого” тусаж байгаа. Яамны нэрэнд заавал орох шаардалагатай гэвэл татгалзаад байх зүйл байхгүй.

Хоёрдугаарт: Цаашид “Байгаль орчин аялал жуулчлалын яам” ерөнхий чиг үүргийн яам хэвээрээ байна.

Гуравдугаарт: Бүх яамны эрхлэх асуудлын хүрээнд “агаарын бохирдлын эсрэг” тэмцэх үйл ажиллагааг оруулж өгсөн. Нэг үгээр хэлбэл ач холбогдол өгч байгаа хандлагын хувьд “хэвээрээ хадгалж байгаа” гэдгийг хэлэхийг хүсч байна. Аж үйлдвэрийн яамыг Эдийн засгийн шаардагаар хүсч байгуулж байгаа. Өнөөдөр үйлдвэржүүлэх бодлого, ялангуяа хүнд үйлвэрийн бодлого хэрэгжиж улс орон цаашид явна. Хуучин туршлагаасаа харахад “Худалдаа үйлдвэрлэлийн яам”, “Үйлдвэр худалдааны яам” гэдэг нэртэй яам байгуулаад үйлдвэрийн асуудал өөрөө тухайн яамны хавсрага үйл ажиллагаа болоод байгаа учраас одоо бол үйлдвэржилтын асуудлаа үндсэндээ бодлогын хувьд, үйл ажиллагааны ач холбогдлын хувьд “цөм” болгож гаргах зайлшгүй цаг үе нь болсон учраас энэ яамыг онцолж гаргаж ирж байна.  Дээрээс нь таны хэлдэг, дотоод гадаад худалдаа, үйлчилгээний бодлого зохицуулалт энэ бүх зүйлүүд Аж үйлдвэрийн сайдын ажлын эрхлэх хүрээнд орж өгсөн байгаа. Хөдөлмөрийн мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвийн бодлого энэ холбоотой асуудлуудаа хуучнаар хөдөлмөрийн сайдын эрхлэх сайдын асуудлын хүрээнд хэвээр хадгалагдан явах болно. Энэ чиглэлээр ч нилээн ахиц дэвшил гарсан. Энэ ажлаа үргэлжлүүлэн явахад зөв болов уу гэж бодож байна. Мэргэжлийн судалгааны байгууллагуудаас  харахад  төр захиргааны байгууллага, иргэдийн явуулсан  судалгаагаар “Төр засгаас хамгийн том асуудал юу шийдвэрлэх вэ” гэдэгт 40 орчим хувь нь ажилгүйдэл, ажлын байртай холбоотой харилцаа гэсэн учраас, энэ асуудалд “Аж үйлдвэрийн яам” үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй болов уу гэсэн бодол дээр үндэслэж оруулж ирсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн Р.Гочигдорж: -С.Дэмбэрэл гишүүн 1 минут тодруулга.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - “Аж үйлдвэрийн яам” гэсэн таны тайлбарыг сонслоо. Манай жижиг эдийн засагтай оронд аж үйлдвэржилт яаж хэрэгжсэн нь дандаа гадагшаа импортыг орлох гэхээсээ илүү экспорт руу чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэр гэж явна шүү дээ. Энэ тохиолдолд худалдааны бодлоготойгоо зайлшгүй хамт байдаг, олон улсын загвар юм. Хэрвээ “Ногоон хөгжил” –ийг дээр нь нэмээд гэдэг шиг нэрний хувьд ач холбогдол өгөөд оруулж болох юм байна гэж ойлгож байна зөв үү? “Аж үйлдвэр худалдааны яам” гэдгийг, худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг шиг.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:-С.дэмбэрэл гишүүний хэлсэн санаа бүх зүйл ороод явж байгаа. Яагаад заавал энэ нэрийг онцлов гэж, энэ бодлого руу онцгой анхаарал өгөх шаардлагатай байгаа учраас явж байгаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Саяны гишүүдийн хэлсэн саналыг аваад энэ хэлэлцүүлгийг дэмжинэ. Ногоон хөгжлийн талаар заавал оруулах ёстой гадаад, дотоод үндэслэлээ хэлсэн. Монгол улсын ерөнхий сайдаас дараах хэдэн саналыг хэлмээр байна. Үүнд:

  1. шинэ бүтцийн хувьд макро эдийн засгийн бодлого, эдийн засгийг солонгоруулах асуудал сангийн яам руу очих юм байна гэж ойлголоо. Энэ талаас нь бодож УИХ дээр цаашид  хэлэлцэх бодлогын хүрээнд макро эдийн засгийн бодлого, бүх төрлийн индикаторуудыг бусад эдийн засгийн салбаруудтай холбох талаас нь сангийн яамнаас асуух юм байна шүү. Тийм учраас зохих байранд тавих талаас нь  яамны бүтэц дотор нь онцгой анхаарах хэрэгтэй шүү.
  2. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хэлсэн “бүтээгч эдийн засаг буюу creative economy нь өөрөө шинэ үнэ цэнийг бий болгох” дэлхийн процесс эхэлчихсэн байгааг харуулж байна. Монгол улс энэ талаасаа бүтээгч эдийн засгийн анхны суурь чулууг тавьчихаад тэрнийгээ эргүүлээд одоо замбараагүй байхгүй болгосон талаас нь анхаарч авч үзнэ үү.
  3. Мөдхөн засагт орох Монгол ардын нам, Ардчилсан нам гээд Засгийн газар байгуулагдана. Орон тооны асуудлыг 13 тэрбум, хэдэн яам, агентлаг гэж ярихаасаа илүү, дараагийн жилүүдэд анхаарах  захиргааны шинэтгэлийн асуудалыг энэ засгийн газар, төсөл хөтөлбөр, намууд хоорондын зөвшилцөлын механизмд ороод явбал олон түмэн зөв ойлгоно. Яамдын тоо гэдэг утгаараа бус засаглалын зөв бүтэц бий болох гэж байгаа юм байна гэдэг талаас нь бодож “захиргааны шинэтгэл” гэдэг зүйлийг оруулаасай. Эдийн засаг маань өөрөө яруу найраг шиг итгэл сэргээх, хүлээлт үүсгэх, найдвар гэсэн ийм үгнүүдэд тулгуурладаг. Гэтэл итгэл сэргээх гэдэг УИХ дээр хэлж байсан үгнүүд маань энэ оруулж ирж байгаа дагалдах хуулиуд дээр зарим хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээ төрүүлэх өгүүлбэрүүд харагдаж байна. Тухайлбал концессын тухай хууль, хөрөнгө оруулалтын хууль дээр төрийн захиргааны төв байгууллагын оронд төрийн захиргааны байгууллага гэчихээр хөрөнгө оруулалтын гэрчилгээ авахаар хөрөнгө оруулагч статус нь тодорхой байгууллагаас бус тухайн салбарын яам, ерөнхий сайд нь гарын үсэг зурсан  гэрчилгээ авбал зүгээр байх болов уу. Энэ нь өөрөө нэг жижигхэн элемэнт мөртлөө итгэлийг сэргээх асуудал оршиж байдаг. Мөн НҮБ, хүний эрхийн байгууллагаас олон жилийн турш танай Монгол орон, Засгийн газар, Хүний эрх зөрчөөд байна шүү гэж их олон удаа сануулаад одоо хүртэл үргэлжилсээр л байна. Хүний эрхийг хангадаг тэр давхарга албаныхаа тоог ядаж орон тоог нь багасгаад дахин оруулж ирвэл яасан юм бэ? Хилийн боомтын хувьд, хилийн боомтын хуулийн ажлын хэсэг дээр би орж ажиллаж байсан. Өнөөдөр хууль нь муу болоод биш, та бүхний тавьсан хүн чинь /олон мэдээллээс авсанаар/ асуудлыг үймүүлж, үзэл санааг нь гутаагаад байгаа учраас асуудал чинь гарч ирээд байгаа юм байлаа шүү, энэ талаас нь бодож, дараагийн хууль, хуулийг бүхэлд нь хүчингүй болгох гэхээсээ илүү, танд байгаа эрхийг эдлээд энэ асуудлаа цэгцэлбэл яасан юм бэ?

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->