demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Зг-ын мөрийн мөрийн хөтөлбөрт 50-иас доош хувьтай зүйл олон байна.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 980

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 6 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРИГ/-ИЙН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

            Хуралдаан 09 цаг37 минутад эхлэв.

А.Бакей: - За эрхэм гишүүдийн өнөөдрийн амар амгаланг айлтгая. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц бүрдсэн байна. Тийм учраас 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг нээснийг мэдэгдье.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр 4 асуудал төлөвлөсөн байгаа. Эхнийх нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт. Хаалтанд 2013 оны байдлаар...

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналтай гишүүд байна уу? За М.Батчимэг гишүүн. Дараа нь Д.Эрдэнэбат гишүүн.

М.Батчимэг: - Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Тэгээд ажлын хэсгийн ажил бас зарим яам, агентлагуудаас тайлбар авах, дүгнэлт хийх асуудал бас гүйцэд хийгдээгүй байна. Хариу ирээгүй байгаа. Засгийн газрын зарим байгууллагаас. Тийм учраас өнөөдөр бас эцсийн байдлаар санал, дүгнэлт гаргахад хангалтгүй байгаа учраас энэ асуудлыг хойшлуулж өгөөчээ гэсэн хүсэлт тавьж байна.

Д.Эрдэнэбат: - Би зүгээр үүнийг л ярих гэсэн юм. Нэгдүгээр наадах чинь бас бүлгүүдээр зайлшгүй хэлэлцэх ёстой. Байнгын хороогоор орохын өмнө. Тэгээд нөгөө бүх юмнууд нь мэдээлэгдэх ёстой шүү дээ. Тэр орж ирээгүй.

 Хоёрдугаарт, одоо энэ долоо хоног чинь бас нөгөө Засгийн газрын 2015 оны үндсэн чиглэл хэлэлцэх гэж байна шүү дээ. Тийм ээ. Давхар ингээд баахан Засгийн газрын юмнууд орж ирээд байдал бол нэг тийм байна. Тийм учраас түр хойшлуулах нь зөв байх гэсэн саналтай байна.

А.Бакей: - Сундуйн Батболд гишүүн.

Су.Батболд: - Баяр наадмын тухай хуульд оруулах юмыг чинь С.Дэмбэрэл гишүүн, би, С.Баярцогт гишүүн бид нар ингээд ярьж байгаад буцаая гэсэн шүү дээ. Хууль санаачлагчид нь. Би тэгж санаад байх юм. Өнөөдөр дахиад хэлэлцэхээр ороод ирэх юм бол тэр чинь ер нь шаардлагагүй. Ерөнхийлөгчид тийм эрх өгөх хэрэггүй ээ. Засгийн газар дээрээ байх хэрэгтэй гэж үзээд буцаая гэсэн санал гаргасан санаад байх юм.

А.Бакей: - Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай.

Су.Батболд: - Биш ээ. Нөгөө журам журам. Та санаж байна уу?

А.Бакей: - Энэ дээр би тайлбар хэлье. Энэ бол түрүүчийн хуралдаан дээр бид нар хэлэлцэж байгаад тэгээд яг хууль санаачлагчийн төлөөлөл болох Ч.Сайханбилэг гишүүн өөрөө тэр үед эзгүй байсан. Тэгээд гишүүд асуулт асуугаад саналаа хэлсэн. Тэгээд түр хойшлуулсан. Түүнээс яг төсөл санаачлагчид нь буцаах тухай санал хураагдаагүй. Хойшлуулсан. Тэгээд өнөөдөр үргэлжилж хэлэлцэх юм.

Су.Батболд: - Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх хэрэгтэй шүү дээ. Одоо энэ чинь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд бүтэн 2 жил нь дундаа ороод явчихлаа шүү дээ. Тэгээд эрх баригчид өөрсдөө эндээ хурдан дүгнэлт хийгээд, юу нь хэрэгжээд байгаа юм, юу нь болохгүй байгаа юм. Олон асуудлууд тасраад байгаа шүү дээ. Олон юм болохгүй байгаа шүү дээ. Тэгээд энийг хойшлуулах тухай санал гаргаж байдаг.

 А.Бакей: - С.Дэмбэрэл гишүүн.

 С.Дэмбэрэл: - Ерөнхийдөө энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг мэдэж байна. Тэгэхдээ энд ямар, ямар алдаа байна вэ гэдгийг бид ярьсан шүү дээ.

Тэгэхээр үүнийг бушуухан хэлэлцчихмээр байна. Нэмж ярих юм  юу байдаг юм бэ? Яамнаас дуртай дургүй ирүүлдэг нэг тоог нь аваад, чанарын эрс өөрчлөлттэй дүгнэлтийг бид нар гаргах нь юу л бол. Тийм учраас одоогийн байгаа хангалттай мэдээлэл дээр алдаа нь хаанаа байна, алдсан нь юу байна. Цаашид одоо яаралтай арга хэмжээ авах вэ гэдгийг л эхний заалт дээр оруулж өгөөд, хэрэгжүүлмээр байна.

 Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, ерөнхийдөө хөтөлбөрийн биелэлтийг ирүүлсэн байдлыг харж байхад маш саланги. Хэн нэгэн хүн үүнийг агуулгынх нь хувьд уялдуулж, зангидаж явсан процесс их тааруу байсан нь ажиглагдаж байна. Мэдээж хэрэг, 50-иас доош хувьтай олон заалтууд байгаа. Энэ бүхнийг нь зааж өгөөд, дээр нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг анхааръя. Энэ дээр хоёрхон л үзүүлэлт байгаа шүү дээ. Инфляци хоёр оронтой тоонд байгаад байна. Валютын ханш өссөн байна. Энэ дээр яг ямар арга хэмжээ авах юм бэ? Хуулиар заагдсан бусад төрийн институциуд хоорондын хамтын ажиллагаа яаж хангагдаж байгаа юм бэ? гэдгийг ярилцъя. А.Бакей дарга аа, та хүлээж бай, би үгээ дуусгачихъя. Ийм талаас нь бодоод энийг бушуухан хэлэлцээд өнөөдөр гаргачихмаар байна л даа.

А.Бакей: - За энэ дээр хэлэлцэх эсэх асуудлаар бид нар санал хэлж байгаа шүү дээ. Тийм ээ. Миеэгомбын Энхболд гишүүн.

М.Энхболд: - Энэ өглөөний амгаланг айлтгая. Энэ 2015 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж эцэслэж дуусахаас өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг Их Хурал авч үзэж ярих нь би зүйтэй гэж бодогдоод байх юм.

Д.Эрдэнэбат дарга сая Засгийн газраас олон мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилт, биелэлт юмнууд давхцлаа. Үүнийгээ хойшлуулах нь зүйтэй гэж хэлчихээд гараад явчихлаа л даа. Би бол Д.Эрдэнэбат даргын энэ хэлж байгаагийн яг эсрэг байна. Ер нь ард түмэнд амлаж байж сонгогдсон, олон суудал авсан Засгийн газар байгуулсан юм бол амласан зүйлээ хийх ёстой шүү дээ. Тэгээд юу нь хийгдээгүй байгаа юм. Тэрийгээ 2015 оны үндсэн чиглэл дотроо энэ Их Хурал гэдэг байгууллага чинь бас шахаж өгч үндсэн чиглэлд нь суулгаж өгөх ёстой шүү дээ.

Өчигдөр үндсэн чиглэлийн хэлэлцэх эсэхийг ярихад бол тэнд бол ерөөсөө олигтой юм ерөөсөө байхгүй. Нөгөө мөрийн хөтөлбөрт орсон, сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон юмнуудаа тэр чигт нь хаячихсан нэг тийм л 24 ажлын жагсаалт л явж байна лээ шүү дээ. Тэгээд энэ дээр бол Төрийн байгуулалтын байнгын хороо бол зарчмын байр суурь барих ёстой. Бүх юм нь одоо нэг тэр намын бүлгийн шийдвэр гэдэг юмаар явахгүй ээ. Их Хурал гэдэг чинь өөрөө бас өөрийн бас нэг хариуцах, үүрэг даалгавар өгөх, хяналт тавих эрх мэдэлтэй ийм байгууллага шүү. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөрийн биелэлтээ яг өнөөдөр М.Батчимэг гишүүн бэлэн биш гэж болох юм. Зүгээр ер нь бол яаралтайхан хэлэлцээд 2015 оны үндсэн чиглэл дотор энэ асуудлыг хэлэлцсэнийг үндэслээд юмнуудыг нэмж оруулж хэрэгтэй. Тэгж байж 2015 оны төсвийн төсөлд юмнууд чинь суух боломж бололцоо бүрдэж 10 сарын 01-нд төсөв зардалтайгаа өргөн баригдах ёстой гэсэн ийм санал байна.

А.Бакей: - За Л.Цог гишүүн.

Л.Цог: - Тэгэхээр энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг тав дахь өдөр болгон даргын зөвлөлийн хурал дээр ярьж байгаа шүү дээ. Тэнд бэлэн болсон асуудлаа ярихгүй бэлэн бус юм орчихоод ингэж байдаг чинь утгагүй байна шүү дээ. Ер нь яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэдэг талд би байна. М.Энхболд даргын саналтай нэг байна л даа. Төрийн байгуулалтын байнгын хороо гол үүрэгтэй байх ёстой.

Хоёрдугаарт, ер нь бид сонгуулийн өмнө амласан юмаа л ярих гээд байгаа шүү дээ. Ард түмэндээ юу хэлж гарч ирсэн юм. Тэр нь юу болж байна. Энэ хамгийн чухал асуудал шүү дээ. Бэлтгэл муутай асуудлыг оруулж ирсэн байна. Тэгэхдээ одоо яг өнөөдөр ярьж болохгүй юмаа гэхэд даруйхан ярих нь зүйтэй гэж бодож байна л даа. Энийг дэмжиж байгаа.

А.Бакей: - За ойлголоо. Н.Батцэрэг гишүүн.

 Н.Батцэрэг: - Тийм. Даруйхан ярих нь зүйтэй л дээ. Өнөөдрийн тухайд бол нээрээ бэлтгэл арай хангагдаагүй байгаа юм байна. М.Батчимэг гишүүн ажлын хэсэг ахлаад их үндэслэл бүхий, одоо жаахан хойшлуулаач гэсэн санал гаргалаа шүү дээ. Тэр зарим яам, агентлагууд одоо хөтөлбөрийнхөө биелэлтийн явцын талаар тайлан мэдээ, дүгнэлт юмаа ирүүлээгүй бол бас дутуу цаасан дээр ажиллаад яах вэ дээ. Харин ирэх долоо хоногоос хойшлуулахгүй байх нь зүйтэй.

Дээрээс нь зүгээр миний бодож байгаа юм бол улс төрийн намуудынхаа бүлгүүд дээр ярих ёстой. Ялангуяа одоо Засгийн газрыг байгуулсан олонхийг бүрдүүлж байгаа хоёр бүлэг дээр бол чухамдаа энэ асуудлаар нэлээн нухацтай сайн ярилцах ёстой. Гишүүдийн хэлж байгаа нийт 2012-2016 оны 4 жилийн бүрэн эрхийн хугацааны тал руу орж явна. Тийм учраас бид нар бол зүгээр нэг явц байдлыг нь танилцаад өнгөрөх биш бас үнэлэлт дүгнэлт өгөх. Болж байгаа болохгүйг бас тодруулж гаргаж ирэх ийм шаардлага байгаа шүү дээ. Тэгээд өнөөдрийн тухайд бол хойшлуулах нь зүйтэй л гэж бодож байна.

 А.Бакей: - За баярлалаа. За ингээд хэлэлцэх эсэх асуудлуудаар гишүүд саналаа илэрхийллээ. Яг нарийн дээрээ бол үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт гэдэг чинь нэг юмны хоёр тал байгаа юм л даа. Тэгээд үндсэн чиглэлийг бол одоо өнгөрсөн хугацаанд хангалттай хэлэлцсэн. Энэ хугацаанд одоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг ч гэсэн бас хөндөж ярьсан л даа. Нэгэнт хуулиар хэлэлцэнэ гэж байгаа учраас бид одоо оруулж ирсэн. Гэхдээ энэ асуудлаар Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч нь М.Батчимэг гишүүн өөрөө бас одоо тодруулах, за зарим яамдаас, агентлагуудаас мэдээлэл авах асуудал байна. Тийм учраас хойшлуулж өгөөч гэсэн санал тавьсан учраас ямар ч гэсэн энэ долоо хоногоос хойшлуулаад, за тэгэхдээ даруйхан хугацаанд хойшлуулъя.

За ингээд М.Батчимэг гишүүний саналаар энэ асуудлыг энэ долоо хоногийн хуралдаанаас хойшлуулъя гэсэн саналтай гишүүд гараа өргөнө үү. Тоолоорой. Д.Эрдэнэбат гишүүн дэмжиж байгаа гэж гарсан.

 11-ээс 6. За ингээд энэ асуудал хойшлууллаа.  

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->