demberels@parliament.mn   51 261503

Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 832

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Сү.Батболд нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2014.03.25/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-18 дахь заалтад нэмэлт оруулах замаар бүх яамны чиг үүрэгт нь үйл ажиллагааныхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хуульчлан тогтоохоор хуулийн төсөлд тусгажээ. Төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах хамтарсан хүчин чармайлт, үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилгоор дээрх хуулийн төслийг санаачилсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар агаарын бохирдлыг эсрэг нэгдмэл үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болно хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Тухайлбал, Гадаад харилцааны яамны хувьд бүх ЭСЯ-дууд агаарын бохирдлын эсрэг сайн туршлага, ногоон технологийг судалж, “Ногоон дипломат” үйл ажиллагаа идэвхжсэнээр олон улсын байгууллагууд, гадаадын холбогдох яамдтай энэ чиглэлийн хамтын ажиллагаа өргөжиж, гадаадад суугаа монголчуудыг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах боломж нээгдэнэ хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Энэ мэтээр яамд эрхлэх асуудлынхаа хүрээнд олон талын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх боломжтой болж, агаарын бохирдлын эсрэг төр, хувийн хэвшил, иргэдийн үр дүнтэй хамтын ажиллагааны механизм бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->