demberels@parliament.mn   51 261503

Ул сууртай хууль ярьж байгаа үед, оюун ухаант хүмүүсийнхээ хувьд ээлжит жижүүрийн маргаанаа больж, зөвшилцөж, асуудлыг шийдвэл ямар вэ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1075

2014 оны 01 сарын 14-нд хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын тэмдэглэлээс:

Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Монгол улсын ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуулийн төслийн /анханы хэлэлцүүлэг/.

С.Дэмбэрэл: Д.Эрдэнэбат гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Засгийн Газрын гишүүний ажлыг давхар хийж болох тухай асуудлыг сонгуулийн үр дүнтэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын сонгуулийн дараа улс төрийн хүчнүүд ямар суудал эзэлж байна гэдгийг үндэслэл болгоод, Засгийн газарт давхар ажиллах боломжийг 50% хүртэл байна гэж оруулж ирсэн. С.Бямбацогт гишүүний хувьд тавьж байгаа зарчмын зөрүүтэй санал нь Улсын Их Хурлын үр дүнгээр байгууллагддаг Гүйцэтгэх Засаглалын бүтэц нь үндсэн болон үндсэн биш салбарын чиг үүрэгтэй уялдаж байх талаас нь шалгуур болгон тогтоож байхыг үндэслэл болгон оруулж ирсэн байна. Тиймээс энэ хоёр нь Засгийн газрыг байгуулах өөр өөр үндэслэлд тулгуурлаж байна. Тэгэхээр намын бүлгүүд яагаад ажлын хэсэг гаргаж харилцан ярилцаад үүнийг тохирч чадсангүй вэ гэдгийг асуумаар байна.

2. С.Бямбацогт гишүүн 2014.07.01-нээс, Р.Гончигдорж гишүүн болохоор завсартайгаар, 2016.07.01-нээс эхлэн хэрэгжүүлнэ гэсэн санал байна. 2014 оны 7 дүгээр сарын 1 байх ёстой гэдгийг үндэслэсэн шалтгааныг ардын аман яриа буюу “дан дээл, давхар дээл” гэсэн ойлголтоор тайлбарлаж байна. Улсын Их Хуралд аман ярианд тулгуурлаж ярьдаггүй, харин хуулийн үндэслэл ярих ёстой. Тиймээс үүнийгээ дээл, мээл гэсэн үг хэрэглэлгүй, албан ёсны үндэслэлээр тайлбарлаж өгөөч. Р.Гончигдорж гишүүн болон Д.Эрдэнэбат гишүүний хувьд бас яагаад хуулиа 2016.07.01-ээс эхлэн хэрэгжүүлэх ёстой гээд байгаагаа мөн “дан болон давхар дээл” гэдэг үг хэрэглэлгүйгээр хууль зүй, эдийн засаг, улс төрийн талаас нь үндэслэн тайлбарлаж өгнө үү. УИХ-ын гишүүний хувьд саяны зарчмын зөрүүтэй байр сууриудын талаар надад ч гэсэн өөр үндэслэл бас байна. Би өөрөө тайлбарлана. Гэхдээ зарчмын зөрүүтэй томьёололыг санаачилсан хүмүүсийн тайлбарыг эхэлж сонсоод, дараа нь би гараа өргөмөөр байна.

Д.Эрдэнэбат: Би С.Дэмбэрэл гишүүнтэй нэг юман дээр санал нэгтэй байна. Гудамжны яриагаар популист шинжтэй юм яриад, төрийн бодлогыг хөнгөхөн шийдэж болохгүй. “Энэ төрийг дан дээлтэй болгочихвол сайжраад явчихна. Байгаа хэдэн сайд нараа солиод өөр хэдэн сайд нар тавьсанаар төрийн ажил цэгцэрчихнэ.” гэсэн гэнэн ойлголт яриад байна. Энэ чинь үндсэндээ, төрийн тогтолцооны суурь ойлголт шүү дээ. Бүр нарийн ярих юм бол, хэрэв энэ хуулинд  жижигхэн мэт харагдаж байгаа ганц өгүүлбэр ч гэсэн цаана Монголын төр хаашаа явах гээд байгааг заахуйц тийм ухагдахууны эх үүсвэр шүү дээ. Тийм учраас ийм нарийн зүйлийг олон түмэнд дан болон давхар дээл мэтээр харагдуулж, таалагдаж байгаад төрийн тогтолцоог үймүүлчихье гэсэн бодол байж болохгүй гэж бодож байна. Лавшруулаад ярьвал Үндсэн хуультай холбогдох асуудал болнно. Үүнээс цаашаа ухаад ярих юм бол, энэ улс 22 жилийн өмнө баталсан Үндсэн хуулийнхаа суурь зарчмаар явах  юм уу, эсвэл өөр зарчмаар явах юм уу гэдгийг шийдээч гэсэн  үг шүү дээ. Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулиндаа парламентат ёсыг тунхагласан улс мөн гэж би ойлгож байна. Парламенттай улс нэг толгойтой байх ёстой. Парламент болон гүйцэтгэх засаглалын тэнцвэр нь  бусад дагалдах цогц хуулиара хангагдаж явах  ёстой байхад, өнөөдөр энэ тэнцвэрийг хангаагүй байж, “дан, давхар дээл” мэтээр гэнэн хандаж, төрийн тогтворгүй байдлын ул суурийг тавьж болохгүй гэж бодож байна. Тийм учраас өнөөдөр Ардчилсан Нам бүлгийн хурлаараа энэ хуултай холбоотой цогц хуулиуд болох Улс төрийн намуудын болон Сонгуулийн тухай хуулийн асуудлаар ажлын хэсгийн мэдээлэлийг сонссон нь зөв гэж бодож байгаа. Бид үүнийг нухацтай авч үзэх ёстой. Бид сонгуулийнхаа хуулинд пропорциональ тогтолцоог оруулсан. Пропорциональ тогтолцоонд орсноороо холимог системтэй улс төрийн парламентаас засгийн газар руу, Засгийн газраас УИХ-ын гишүүн рүү шилжиж болох, түүнийг нөхөн орлуулж болох сонгуулийн эрх зүйн орчныг юуны өмнө бүрдүүлж байж энэ тэнцвэртэй орчныг өгөх ёстой.

2. УИХ-ын гаднаас үл мэдэгдэх хэн нэг хүн төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр Гүйцэтгэх Засаглалд орж ирэх юм уу, эсвэл намын дэвшүүлсэн суурь бодлогын дагуу сонгуулийн зарчмаар сонгуульд оролцсон, энэ төрийн бодлогыг ойлгосон хүн буюу өөрөөр хэлбэл, олонхи болсон намын бодлогод захирагдаж, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчин, нөгөө талаар ард түмэнд танигдсан боловсон хүчин л УИХ-ын гаднах Засгийн газрын бүрэлдхүүнд орох юм шүү гэдэг тогтолцоог маш тодорхой болгож байж л энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш, заавал УИХ-ын гишүүн хүн л Засгийн газрын гишүүн байх ёстой гэж дайрч байгаа юм ерөсөө байхгүй. Энэ цогц асуудалд хамаарах бусад хуулиудыг эмхэлж бүрдүүлэхийн тулд 2016 он гээд байгаа юм. 2016 он хүртэл бусад холбогдох хуулиудад өөрчлөлт хийгээд, Үндсэн Хуулиар баталгаажсан парламентат ёсны тэнцвэрийг хангах энэ орчинд орох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

С.Бямбацогт: “Овоо босгоогүй болвол, шаазгай хаана суух вэ” гэдэг ардын үгээр бас ярьчихая даа. Яагаад энэ асуудлыг ярьж байгаа юм бэ гэхээр, “Ерөөсөө болохгүй байна. Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүний албыг давхар хаашдаг нь буруу юм байна” гэдгийг олон жил бид ярьж байгаа. “Болохгүй байгаа  учраас, үүнд цэг тавих ёстой” гээд Монгол Улсын. Ерөнхийлөгч, төрийн тэргүүн нь хууль санаачлаад оруулж ирсэн. Үүнийг нь Улсын Их Хурлын гишүүд бүгд дэмжиж байгаа. Ганцхан яагаад заавал 2016.07.01-нээс мөрдөх гээд байна вэ? Буруу юм бол буруугаа хурдан засья. Алдаагаа хурдан засаад, эртнээс энэ асуудлаа шийдье” гэдэг байдлаар л асуудалд хандаж байгаа юм. Яагаад болохгүй байгааг хууль зүйн талаас нь тайлбарлах гэж оролдьё. Өнөөдөр Үндсэн хуульд заасны дагуу УИХ бол Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл хууль тогтоох байгууллагын маань дээр гүйцэтгэх засаглал нь гараад суучихсан. Хуулийг хэрэгжүүлэн биелүүлдэг, хэрэгжүүлэх ёстой Засгийн газар маань өнөөдөр, Улсын Их Хурлыг хөтөлдөг болчихсон байгаа. Засгийн газрын 17 гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг. Хууль санаачилж, боловсруулж, оруулж  ирчихээд, Улсын Их Хурлын чуулганд өөрсдөө орж ирээд, санал хураалтанд оролцож, өөрсдөө баталчихаад, эргээд явчихаж байна. Засгийн газар нь хуулийг хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийг УИХ-даа тайлагнах үүрэгтэй мөртлөө, тайлагнадаггүй, өөрөө өөртөө дүн тавиад явж байна. Өөрөө өөртөө хариуцлага тооцох асуудал огт байхгүй, өөрсийнхөө алдаа дутагдлаа нуугаад, хаацайлаад явчихдаг. Ийм л болчихоод байна. УИХ-ын гишүүн, сайд, дээрээс нь 3 байнгын хорооны гишүүн гээд, нэг хүнд ахадсан олон ачааг энэ гишүүд чинь үүрч байна. Ажлаа хийж дийлэхгүй байна шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал нилээн хүнд байна. Ард иргэдийн амьдрал доройтож байна. Хэтэрхий олон давхар ачаа үүрсэн байгааг л  “давхар дээлийг дан болгоё” гэж хэлж байгаа юм. Тэгвэл “давхар дээл дээрээ хантааз өмсчихсөн байна” шүү дээ. Хэтэрхий олон албан тушаал, ачаа буюу “дээлэндээ” сайд нар чинь төөрч, түүртэж байна шүү дээ. хийж чадах ажлаа хийгээд, үүрч чадах ачаануудаа л үүрээд явъя. Нэг хэсэг нь хууль тогтоох ажлаа хийе, нөгөө нэг хэсэг нь гүйцэтгэх ажлаа хариуцаад л явъя л гэж байгаа юм. Үндсэн хуульд заасан зарчмаа л хэрэгжүүлье гэж яриад байгаа юм. Үүнийг буруу гэж хэн ч ярихгүй байгаа. Ганцхан хугацааны хувьд, “2016 он хүртэл ухаалаг биш, бодлогогүй төртэй явья. 2016 он хүртэл данхайсан том төртэйгээ байя. Өнөөдөр өөрчлөх хэрэггүй.” гээд хойш тавиад байгаа нь ямар учиртай юм бэ? Албан тушаалтайгаа зууралдаад байгаа асуудал мөн үү, биш үү? Тийм учраас Монгол Ардын Намын бүлэг Улсын Их Хурал дээр ч ярьсан. Заавал 2016 оны 07 сарын 01-нээс гээд яах вэ, 2014 оны 07 сарын 01-ээс мөрдөөд явья. Бололцоо, боломж, хугацаа байна. Холимог системээр сонгууль явагдсан учраас жагсаалтаар УИХ-д орсон гишүүд маань гишүүнээсээ татгалзаад, сайдын ажлаа хийж болно, эсвэл УИХ-д ороогүй, жагсаалтад байгаа нэр дэвшсэн хүмүүсээсээ сайдын албан тушаалд сонгоод явах бололцоо байна. Ийм олон талын гарц байж байгаа. Ерөнхий чиг үүргийн яамууд гэж байгаа. Заавал 17 биш, хэдэн ч яамтай байсан 50% нь, хэрэв УИХ-д олонхи бүрдээгүй бол Засгийн газрын 2/3 буюу 66% УИХ-аас бүрдсэн сайд байх ёстой гэж ярьж байна л даа. Давхар дээлээ тайлъя гэж зөв ярьж байсан мөртлөө, буцаагаад зарим нь давхар дээлтэй зарим нь дан дээлтэй байх ёстой буюу Улсын Их Хурлын гишүүн, засгийн газрын гишүүний ажлыг давхар хийе гээд байх юм. Энд бас бодлого байх ёстой. Бодлогын буюу ерөнхий чиг үүргийн яамны сайд давхар гишүүнийхээ ажлыг хийж болно гэж үзэж байгаа. Энэ үүднээсээ энэ саналыг гаргасан юм.

Р.Гончигдорж: Эхлээд би өөрийнхөө саналыг тайлбарлая. Сонгуулийн тухай хуульд зарим давагдашгүй хүчин зүйлүүд бий болсон үед сонгууль хойшлогдож болдог нөхцөлүүд бий. Тийм учраас тэр үеийн цагийг  мэдэхгүй байна. “7 сарын 1” гэж Монгол улсын ерөнхийлөгч оруулахдаа сонгууль болоод, сонгуулийн дараа УИХ бүрэн эрхээ эхэлж, засгийн газрыг бүрдүүлэх тухай асуудал ярьж эхлэх үед энэ хууль хүчин төгөлдөр байж байх ёстой гэсэн байдлаар тийм хугацааг тооцоолсон болов уу. Саяны байж болзошгүй гэдэг хүчин зүйлүүдийг үндэслээд хугацааг нь “2016 оны ээлжит сонгуулийн дараа, шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлмэгц, энэ хуулийг дагаж мөрдөнө” хэмээн цаад агуулгаар нь хуулинд оруулах нь зүйтэй гэсэн ийм саналтай байна.

2. Хууль тогтоогчид олон түмний дунд байдаг янз янзын хэллэгийг хэрэглэж болно л доо. Гэхдээ тэр хэллэгийг энгийн иргэд энгийн утгаар нь ойлгоод, энэ нь санаатайгаар асуудлыг хууль эрх зүйн шинж чанараас нь холдоод, тэрэн дээр нь тоглоом хийх, популист тоглолт хийх боломжийг бүрдүүлдэг нь харамсалтай. Би бас “Дан дээлтэй гарсан юм сан. Даараа болов уу, яагаа бол...” гэсэн ардын дууны үгнээс хэлж болно шүү дээ. Сүүлийн өгүүлбэр нь илүү тохиромжтой байгаа. Өөрөөр хэлбэл, “бид Засгийн газрыг зөвхөн гадна талаас бүхэлд нь байгуулсан. Хөөрхий энэ засаг маань, тогтох юм болов уу, үгүй юм болов уу” гэж зовж байгаа  үг байхгүй юу. Агуулгаараа энэ илүү тохиромжтой. Хууль эрх зүйн зарчим бий. Мөн Үндсэн хуулиар тогтоогдсон зарчим бий. Энэнийг бид нар Ардын Намынханы хэлж байгаагаар явбал одоо хүчин төгөлдөр ажиллаж байгаа засгийн газар огцорно. Засгийн газрыг хууль гаргаж, огцруулдаг тийм Үндсэн хуулийн эрх зүйн орчин байхгүй. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч үүнийг мэдэж байгаа. Мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Тийм учраас хугацаа бол, дараагийн шинэ засгийн газар бүрдүүлэхэд энэнийг баримтална гэсэн ийм үзэл баримтлалтай юм шүү. Тийм учраас үүнийг өөр утгаар ашиглаж, тоглож наргих хэрэггүй. Өөр агуулгаар  мушгиж, тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд ашиглах гэж оролдох гэж хэрэггүй...

С.Дэмбэрэл: Асуултандаа хариу аваад, хэлэх саналаа ч цэгнэж байна. Одоо бас нэг асуулт асууя. Бид хууль батлана гэдэг ажил хийгээд байна. Хараад байхад янз янзын байнгын хороон дээр, үе үе иймэрхүү маргаан гараад, үр дүнд нь дандаа ажил явалгүй, гацдаг. “Манай намын хувьд ингэж байсан, танай намын хувьд ингэдэг” гэсэн ээлжит, жижүүрийн яриагаа иймэрхүү нилээд ул сууртай хууль ярьж байгаа үед, оюун ухаант хүмүүсийнхээ хувьд болиод, ийм чиглэлээр зөвшилцвөл яасан юм бэ? Хууль хэлэлцэж байгаа үед, “манай нам ингэж байсан, танай нам ингэж байсан...” гэх мэтчилэн шууд нам руу хандсан, эсвэл өнгөрсөн түүхийг хүүрнэн өгүүлсэн зүйлүүдээ больчихоод, зүгээр л хуулиа хэлэлцээд, намуудын бүлгүүдийн хоорондын тохиролцох асуудлыг намууд бүлгүүд дээрээ яриад орж ирдэг байж болох уу гэж 2 Намын бүлгийн даргаас асуумаар байна. “Тийм, үгүй” гэсэн үгээр хариулт авья.

Д.Эрдэнэбат:Энэ асуудлаа С.Бямбацогт даргад тодорхой ярьсан. “Энэ бол төрийн тогтолцооны амин чухал асуудал. Хэдүүлээ нэг долгион дээр очьё” гэсэн саналыг тавьсан. Бүлэг нь өөр шийдвэр гаргасан байгаа юм.

С.Бямбацогт:Зарим хүмүүс маань бие биенийгээ давж л байвал болох юм шиг хандаад байна. Асуудалд бид маргалдаад, мэтгэлзээд, бодлогоо оролцуулаад, асуудлаа шийдэх ёстой. Харамсалтай нь, “олонхи л юм чинь бид давж байх ёстой, бид эрх барьж байгаа юм чинь хариугаа авах ёстой. Эд нар эрх барьж байхдаа яадаг байлаа” гэж дандаа өнгөрсөнөө сөхөж, хуучин руугаа бухаж ярьж байгаад харамсаж байгаа. Дахиж ийм байдалтай ярихгүй байхыг хичээ. Эрх баригчид л өөрсдөө санаачилгатай, хариуцлагатай байх юм бол мэдээж, бид юм болгон дээр буруу ишилсэн сүх шиг байгаад байхав дээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->