demberels@parliament.mn   51 261503

Хоёр тал руу хэт туйлшрахгүйгээр дундын хувилбар харагдаад байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 933

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 12 сарын 18-ний өдрийн хуралдаан

Монгол улсын засгийн газрын  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын ерөнхийлөгчөөс 2013 оны 6 сарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/ хэлэлцэх эсэх/

С.Дэмбэрэл: - Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн болж ажиллахад сөрөг тал байдаг л юм байна л даа. Давуу тал байна уу, үгүй юу? Миний харж байгаагаар олон улсын талаас нь  давуу талууд байх шиг санагдаад байх юм. Жишээлбэл, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин сайд болчихоод бидний ажлыг яаж  саатуулаад байна? Ч.Сайханбилэг сайд яаж саатуулаад байна, яг юу нь болохгүй байна? Бид нөгөө талаас нь бас харах ёстой биш билүү? Өөрөөр хэлбэл, УИХ өөрөө үйл ажиллагаагаа явуулах институцийнхаа бүтцийг сайжруулаагүй, менежментээ сайжруулаагүй болохоор чинь энэ асуудал гарч ирээд байгаа юм биш үү? Нэг л талаас нь харж яригдаад байна. Нөгөө талаас нь харах цонх байна уу? Яаж  харж байгаа вэ?  Бид зөвхөн хууль санаачлагч төдийгүй бодлого гаргагчид шүү дээ.

2. 2016 он гэдэг үндэслэлийг  тайлбарлаж өгнө үү?

Х.Тэмүүжин: - Бид нар судалгаа хийж үзсэн. Улсын их хурлын тамгын газрын судалгааны төвөөс авсан судалгаагаар ер нь энэ засгийн газрын гишүүний хавсран гүйцэтгэж байгаа гишүүдийн чуулганд сууж байгаа байдал, байнгын хорооныхоо хуралдаанд тогтмол оролцож байгаа байдал ирц нь маш муу гарсан.  Өнгөрсөн жилийн судалгааг харахад тодорхой байгаа. Энэ нь парламент хэвийн, тасралтгүй үйл ажилллагаа явуулах зарчим алдагдахад тодрохой хэмжээний нөлөө үзүүлж байна гэж харагдаж байгаа. Хууль тогтоох үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Нөгөө талаасаа давуу тал бас бий. Ер нь бол шүүх эрх мэдэлтэй харьцуулахад хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл бол ерөнхийлөгчийн засаглалтай улс ч бай, парламентийн засаглалтай улс ч бай илүү нягт хамтын ажиллагаа шаарддаг. Энэ утгаараа болвол үнэхээр давуу талууд байна. Гэхдээ суурь зарчимтайгаа зөрчилдөхгүй байх ёстой. Таны хэлээд байгаа тэр Герман ч гэдэг юм уу өөр парламентийн засаглалтай улсуудад парламентэд үзүүлэх нөлөөлөл нь бага байдаг юм. Бид нар үүнийг судалж үзсэн. Нөгөө талаасаа манайх шиг орны хувьд бол үүнийг  өөр арга  механизм болгох арга байгаа. Салгачихаад, парламент нь парламентийнхаа хяналтыг сайжруулдаг өөр механизмуудаар  дамжуулаад сул талыг нь нөхөөд явах бас боломж байгаа. Нөгөө талаас бид нарын оруулж ирсэн төсөлд засгийн газрын бүх гишүүд биш, ерөнхий сайд бас байж болно, тэр нь бас бодлоготой юм. Кабинетийг ерөнхий сайд бас зангидаж байгаа гэсэн утгаараа засгийн газрын бодлогыг зангидаж байгаа ерөнхий сайд бол дотроосоо байж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Бусад сайд нарын хувьд хавсран гүйцэтгэх нь монгол шиг цөөхөн гишүүдтэй  дээрээс нь 39 гишүүн ирц бүрдүүлээд 20 гишүүн хууль батлах бололцоотой. Энэ бол зохимжгүй юм гэдгийг хэлэх гэж байгаа. Яагаад гэвэл тэр үндсэн хуулийн нөгөө нэг суурь зарчимтайгаа  үндсэн зарчимттайгаа зөрчилдөөд байгаа учраас...

С.Дэмбэрэл: - Энэ асуудлыг хоёр тал руу хэт их явуулгүйгээр дундын вариант одоогийн байгаа байдлаар харагдаад байна. Практикаас, Монголын бодлого боловсруулж хэрэгжүүлдэг энэ үйл явц, институци хоорондын уялдаа, энэ чиглэлийн өөрчлөлт тогтож ирсэн бодлого энэ тэрийг хараад байхад, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүн байх нь их чухал ач холбогдолтойгоос гадна, ерөнхий чиглэлийн яамдын сайд нар үнэхээр УИХ-ын гишүүн байх хэрэгтэй юм. Нөгөө талаасаа, парламент өөрөө гишүүдийгээ, өөрийнхөө институцийг ажиллуулдаг механизмаа төгөлдөршүүлээгүй байна. Энэ чиглэлээр эрс дорвитой өөрчлөлт хийгдэхгүй байгаа байдлыг энэ хуулыг хэлэлцэхдээ холбогдуулж авч хэлэлцэх ёстой. Мөн түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч нэг хууль өгөөд, 6 сар болдог юм бол, С.Дэмбэрэл гэдэг жирийн гишүүн би нэг хууль өргөн баривал 2 жил болох юм байна. УИХ-ын даргын зөвлөлийн 7 хоног болгон өгдөг зүйлийн ард талын хавсралтанд тийм хууль 2010 онд орсон, 2011 онд санаачилсан гээд яваад байгаа. 2008 онд байгуулагдсан парламентийн хуулиуд шүү. Энэ мэтийн утгагүй зүйлийг цэглэх цаг нь болсон байна. Тийм учраас Дэгийн тухай хуулинд юм уу, ямар хуулинд байна аливаа хууль орж ирэхэд сарын дараа л тодорхой шийдэл  гарч байдаг баймаар байна. Цааш явах юм уу, үгүй юм уу? Дараад суугаад байх юм уу, субъективизм орох юм уу гэсэн энэ бүх асуудлуудыг цэгцэлсэн байх хэрэгтэй. Бас дэгийн тухай олон санал ирсэн байгаа, энэнийг цэгцэлж замбараанд нь оруулахгүй бол болохгүй нь. Энэ маань л нөгөө парламентаа сайжруулъя гэсэн саналуудын маань нэг хэсэг нь шүү дээ. Энэ талаас нь бас бодож төрийн байгуулалтын асуудлыг хариуцдаг байнгын хороо маань цаашдаа энэ чиглэлээр тодорхой ажилуудыг санаачлаад хийх байх. Ялангуяа Дэгийн талаар, хууль орж ирчихээд хүн хууль санаачилчихаад байхад тэр нь удаад суугаад байдаг. Иймэрхүү хуулийн тэргүүчлэлийг тэр болгон зөв тогтоодоггүй. Гэнэт, гэнэт хажуунаас буталзаад гэнэтийн хуулиуд орж ирдэг. Иймэрхүү сонин зүйлүүдийг цаашдаа яаралтай байхгүй болгох чиглэлээр юм хиймээр байна. 2014 оны эхний улиралд багтаан Дэгийн тухай болон бусад  холбогдох хуулиудад парламентийн үйл ажиллагааг, түүний бүтцийн институцуудыг сайжруулах чиглэлээр төрийн байгуулалтын байнгын хорооноос шаардлагатай бол бусад байнгын хороотой нийлээд, тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа. Ганцхан жишээ хэлье, төсөв баталдаг. Одоо ингээд засгийн газрын 2 гишүүнийг огцруулах тухай ярьж байна. Өөрсдийнхөө төсөв батлах үйл явцаа хараарай. Яг бодит амьдрал дээр төсвийн байнгын хорооны дарга нь тухайн жилийн төсвийг оруулах ажлын хэсгийн ахлагчийг тойрч гүйгээд байгаа шүү дээ. Асуудал өөрөө ийм субьектив хандлагатай болчихсон. Гэтэл энд чинь процедурын алдаа байгаа. Иймэрхүү зүйлээс болж асуудал их үүсээд байгаа. Үүнийг цаашдаа анхаарах ёстой гэж үзэж байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->