demberels@parliament.mn   51 261503

Байнгын хороо бол хамгийн хүчтэй институци байх ёстой

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 692

12 дугаар сарын 10-ны Мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болж Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

С.Дэмбэрэл: - Энэ хуулийн төслийг оруулж ирсэн Д.Ганбат гишүүнийг дэмжих сонирхол, субьектив талаасаа их байгаа боловч, обьектив талаасаа өөрчлөлтийн утга учир нь надад сайн харагдахгүй байна. Үндэслэл нь жаахан дутмаг гарсан юм шиг санагдаад байна. Харин нэг зүйл маш сайн ойлгогдож байна. Байнгын хороо бол хамгийн хүчтэй институци байх ёстой. Тиймээс энэ талаасаа бодож, цаад аргументуудыг нь харах гэхээр энэ байнгын хороог хүчтэй байлгах иж бүрэн арга хэмжээ буюу нэлээд томоохон өөрчлөлтийг УИХ-ын дэгд оруулмаар санагдаад байна. Энэ төслийн дагуу Байнгын хороог 2 жил болгосноор хүчтэй болж чадахгүй шүү дээ. Энэ хуулиар байнгын хороог хүчтэй болгож, удирддаг хүнийг нь тогтвортой ажиллуулдаг болгох цаад санаатай юм бол өөр олон асуудлуудыг нэмж тусгах зайлшгүй шаардлагатай. Дэгээ сайтар янзлах хэрэгтэй. Миний бодлоор, төрийн байгуулалтын байнгын хороо маань төрийн институциудын асуудлыг хариуцдаг хорооныхоо хувьд дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, мөн үүнтэй холбоотой асуудлуудад цогц өөрчлөлт, шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулаад, иж бүрэн санад дүгнэлт оруулж ирэх хэрэгтэй. Нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт, байнгын хороодын бүрэлдхүүнд орж, оролцож явахдаа ажиглахад, нэг хэсэг нь маш их идэвх санаачлагатай оролцож, мундаг ажиллаж байна. Гэтэл нөгөө нэг хэсэг нь юм хийж байгаа шинж ажиглагдахгүй байна. Би гэхдээ тэр, тэр ажил хийхгүй байна гэж нэр зааж хэлэхгүй. УИХ-ын ажлыг хамгийн гол нугалдаг институци бол байнгын хороо. Тиймээс энэ байнгын хороодыг хүчтэй, идэвхтэй, үр дүнтэй ажиллаж, төр засгийн ажлыг авч явдаг, бусдад хөтлөгддөггүй институци болгох, тийм байлгах зайлшгүй шаардлага байгаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. байнгын хороодын дарга нар бүгд үүнийг хүлээн зөвшөөрдөг, ярьдаг. Тэр байтугай УИХ-ын даргад ч санал, хүсэлтэй тавьсан хүмүүс ч бий. Бид үүнийг л ярьж байна. Тийм учраас Д.Ганбат гишүүний оруулж ирсэн зүйлээс, цаана нь байгаа тэр өөрчлөлтийн зарчмыг нь, үзэл санааг нь илүү дэмжиж байна. Сая гишүүдээс ч бас олон санаанууд гарч байна. Тиймээс энд гарч байгаа олон санаануудыг оруулж нэгтгээд бүтээгдхүүн гаргах ажлын хэсэг байгуулъя. Даргыг нь 2 жил байлгах уу, ер нь юуу юу өөрчилж, нэмж, хасч, яавал энэ байнгын хороодыг хүчтэй байлгах вэ, институци хоорондын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах вэ гэдгийг л ярилцъя. Заримдаа эдийн засгийн байнгын хороон дээрээс засгийн газрын оруулж ирсэн тулгамдсан хэд хэдэн асуудлыг ч хэлэлцэж чадахгүй хойшлуулж, дарга нь ч бухимдаж, уурлаж явна шүү дээ. Ажил хэрэг ингэж явагдах ёстой юм уу? Яг хуулиндаа ингэж, тэгж оруулснаар байнгын хороо хүчтэй ажиллах механизмыг бүрдүүлнэ гэж ярилцах ёстой. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гэхэд л яадаг билээ? Төсвийн байнгын хороог хүчтэй байлгахын тулд ийм юм баталж өгөөч гээд л гүйж яваа шүү дээ. Тэгэхээр нь бид, Эдийн засгийн байнгын хороотой хамтарч хийе гэж ярьж байгаа. Энэ бүхний цаана байнгын хороодыг л институцийн хувьд хүчтэй болгох, бэхжүүлэх гол зорилго л агуулагдаж байна. Тийм учраас би энэ төслийг биш, үүний цаана байгаа гол санаа, зорилгын дагуу л юм хийе гэж уриалж байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->