demberels@parliament.mn   51 261503

Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн бүрэлдхүүнд орлоо

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1220

Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоол

гаргасан хурлын тэмдэглэлээс

Бакей: Улсын Их Хурлын даргад МАН-ын бүлгээс албан бичиг ирүүлсэн байгаа. Төрийн албаны зөвлөлд тодорхой хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулж өгөөч ээ гэж. Улсын Их Хурлын дарга энэ Ардын намын бүлгээс ирүүлсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байгаа. Энэ ажлын хэсгийг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэсэн ийм чиглэл өгсөн.Энэ дагуу тогтоолын төсөл боловсруулж, удирдамжийн хамт та бүхэнд Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд тараасан байгаа.
Энэ хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуух асуулттай гишүүд байна уу? Байхгүй байна. 

Санал хэлэх гишүүд байна уу? Байхгүй байна.

Одоо би Тогтоолын төслийг уншаад танилцуулъя.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.8 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсгийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоох нь:

1.Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагчаар Р.Бурмаа Улсын Их Хурлын гишүүн. Гишүүдэд: Сундуйн Батболд Улсын Их Хурлын гишүүн, Г.Батхүү- Улсын  Хурлын гишүүн, Н.Батцэрэг- Улсын Их Хурлын гишүүн, С.Дэмбэрэл- Улсын Их Хурлын гишүүн. Тайшир- Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Тунгалаг- Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх, Энхцэцэг- Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт.

2.Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон шийдвэрийн төслийг 2013 оны 5 дугаар сард багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид даалгасугай гэсэн ийм тогтоол байна. Удирдамж нь байна.

С.Дэмбэрэл: Санал байна. Батзандан гишүүнийг ажлын хэсэгт оруулмаар байна.

А.Бакей:  Бид зарчим нь харьцангуй цөөхөн гишүүн байвал зүгээр юм даа гэж оруулсан. Тэгэхдээ нам намын төлөөллийг оруулсан юм. Орох шаардлагатай бол орж болно.

Ж.Батзандан: Гол нь нийтийн захиргаагаар докторын зэрэг хамгаалсан юм байгаа.

А.Бакей: Тэгвэл Батзандан гишүүнийг нэмж оруулъя.

М.Энхболд: -Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал тавьсан үед манай намын бүлгээс З зүйл дээр тодруулга авъя гээд, тэгээд 7  хоног ажиллаад, зарим нэг зүйлүүдээ үзэж харж танилцаж чадаагүй. Тэгээд тэр бондын мөнгөний асуудал,  төрийн албан хаагчдын энэ хоморголон халж байгаа асуудлаар зөвхөн нэг намын биш, Их Хурлын ажлын хэсэг байгуулж өгөөч ээ гэж Их Хурлын даргад хүсэлт тавиад, Их Хурлын дарга Эдийн засгийн байнгын хороо, манай Байнгын хороо хоёрт чиглэл өгөөд ингээд байгуулагдаж байгаа юм. Бид хүсэлт тавьж, энэ ажлын хэсгийг гаргаж байгаа учраас Сундуйн Батболдоор энэ ажлын хэсгийг ахлуулж болохгүй юу?  мэдээжийн хэрэг ажлын хэсэг олонхиороо саналаа гар өргөөд эцсийн дүгнэлт, тайлангаа гаргана. Тэгээд заавал олонхи  нь ажлын хэсгийн дарга байх ёстой юм уу? Ажлын хэсгийн дарга нь санаачлага гаргасан талаасаа байгаад, тэгээд ажлын хэсэг дүгнэхдээ бусад нь гар өргөөд тэгээд л асуудал эцсийн тайлан дүгнэлт гарна шүү дээ. Тэгж болохгүй юу? тийм санал дэвшүүлж байна.

А.Бакей: Болохгүй ч асуудал байхгүй. Миеэгомбын Энхболд гишүүний энэ саналыг олонхи гишүүдийн саналаар шийдье. Үнэхээр санал гаргасан талын гишүүнээр ахлуулахад болохгүй ч юм байхгүй.

Н.Батцэрэг: Ажлын хэсгийн даргыг томилоход санал хураахад бас жаахан зохимжгүй шүү дээ. Тэнд Байнгын хорооны дарга танд эрх байгаа. Та томилох хэрэгтэй. Яг иймэрхүү асуудал дээр санал хураах нь өөрөө жаахан зохимжгүй байхгүй юу? та зүгээр л томилчих.

А.Бакей: Намайг буланд шахаж байгаа юм байна. Ажлаа хийе. Тэгвэл Сундуйн Батболд гишүүнээр ахлуулъя. Тэгээд Батзандан гишүүнийг нэмж оруулъя.

Энэ тогтоолын төслийг батлах саналтай гишүүд гараа өргөнө үү.

13-11.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Эрхэм гишүүдэд баярлалаа.

Хуралдаан 12 цаг 30 минутад өндөрлөв.

 

Соронзон хальснаас буулгасан:

ПРОТОКОЛЫН АЛБАНЫ

ШИНЖЭЭЧ:                                                                                                 Д.ЦЭНДСҮРЭН

 

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->