demberels@parliament.mn   51 261503

Засаглалынхаа хэлбэрийг үе үе ажиглан харж, тохиромжтой байгаа эсэхийг нь үнэлж баймаар байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 2054

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ

05 ДУГААР САРЫН 07-НЫӨДРИЙН ХУРАЛДААНЫДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

      Нэг. Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

С.Дэмбэрэл: 97 оноос хойш энэ гүйцэтгэх засаглалд яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, түүнтэй холбогдсон бүтцүүд нутагшсан байна. Сүүлийн үед төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг бас нэг сонин юм бий болоод байна. Төрийн бүтцэд маань орж, хэвшиж тогтоод явж байна. Тэгэхээр бид шийдвэр гаргах ёстой. Цаашаа энэ тогтоц явах юм уу? үгүй юм уу? Засаг болгон дээр л өөрчлөгдөж байх ёстой юм уу? Хэрэв үүнийгээ цаашаа үргэлжлүүлнэ гэвэл хуульчлагдаад явах хэрэгтэй байх. Түүнээс биш, эрх барьж байгаа намуудын бие бие рүүгээ дайрдаг тийм үзүүлэлт, механизм болж болохгүй. Танайх олон болголоо, манайх цөөн болголоо гэсэн ийм үзүүлэлт болгож болохгүй. Төрийн энэ институциудын бүтэц бол маш тогтвортой, хэнд ч ойлгогдохуйц, зохистой хэмжээнд тогтоогдсон байх ёстой. Яагаад гэвэл энэ улсын чинь эдийн засаг өснө. Тэгэхдээ энэ маань агентлагуудыг нэмээд бай гэсэн үг ч биш, бас хасаад бай гэсэн үг ч биш шүү, нэгдүгээрт.

Хоёрдугаарт, зохицуулагч, хэрэгжүүлэгч агентлагуудыг сүүлийн үеийн хандлага болсон шууд, оролцооны ардчилал руу, өөрөөрө хэлбэл төр болон хувийн хэвшлийн, төр ба иргэний нийгмийн хоорондын  хамтын ажиллагаа, түншлэлийн асуудал руу чиглүүлсэн байдал хуулиудад, энэ чиглэлийн юмнуудад бас сайн тусгагдахгүй, уялдахгүй байна. Тийм учраас би түрүүн жишээ хэлж байсан. Сумын төсвөө чи мэднэ гэж сумын иргэдэд хэлж байна. Гэтэл сумын төсвийг захиран зарцуулах эрхтэй энэ талын төрийн бүтэц байж байдаг. Жишээлбэл, энэ хоёрын хоорондын харилцааг цаашдаа яах юм бэ? Төлөөллийн болон шууд ардчиллын зохистой харьцаа цаашдаа энэ төрийн институциуд дээр яаж тусгагдах юм бэ гэсэн иймэрхүү засаглалынхаа бүтцийг эргэж хараад, бодоод, ярилцаад тодорхой шийдвэр гаргах ёстой байх гэсэн утгаар хэлж байна.

А.Бакей: Ийм тайлбартай байна. Сайханбилэг гишүүн

Ч.Сайханбилэг: Дэмбэрэл гишүүний тайлбарыг сонслоо. Ерөнхий санаа, концепцийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингэж хийж болно. Би гэхдээ ерөнхий явах гэж байгаа процедур нь зөв үү? үгүй юу гэдэг дээр л жаахан эргэлзэж байна. Яагаад гэхээр, хууль тогтоох засаглал маань өөрөө санаачлагаараа ингээд гүйцэтгэх засаглалынхаа юмыг аваад ийм байх ёстой гээд ингээд шууд тогтоогоод өгөх нь дахиад нөгөө засаглал хуваах онолоороо, элдэв юмаараа хэр харагдах вэ?

Тийм учраас Их Хуралтай холбоотой, шууд ардчилалтай холбоотой энэ юмнуудаа Их Хурал өөрөө хийгээд, С.Дэмбэрэл гишүүн тодорхой саналууд байвал өгөөд, энэ саналаа гүйцэтгэх засаглалын хувьд ийм байх нь зүйтэй гэдгээ Засгийн газар уг нь өөрөө баривал зөв явах байх. Шууд эндээс тогтоогоод өгөхөөр чинь засаг хоорондын бие биетэйгээ тэр юм руу нэлээн юу сонсогдохоор л.

С.Дэмбэрэл: Ерөнхийдөө Улсын Их Хурлын энэ байнгын хороог Монгол Улсын төрийн аль ч түвшний инститициудын асуудлыг оруулах эрхтэй газар нь мөн гэж би ойлгоод энэ асуудлыг оруулж байгаа юм, нэг талаас.

Нөгөө талаас, ер нь засаглалынхаа хэлбэрийг шалгах байдлаар, үе үе ингэж эргэж харж, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг төрийн байгуулалтын талаас нь харж байх ёстой гэж бодож байна, хоёрдугаар аргумент.

Гуравдугаарх нь, яг өнөөдрийн системийг хараад байхаар маш хэцүү, олон шат дамжлагатай, хамгийн гол нь маш их цаг хугацаа авдаг ийм засаглал байгаад байна. Энэ нь тэнд ажилладаг хүмүүсээсээ гэхээсээ илүү, үүнийг хууль эрх зүйн хувьд нь  баталгаажуулсан энэ хуулиудаас хамааралтай гэж үзээд байгаа юм. Ганц жишээ хэлэхэд, Засгийн газрын худалдан авалт 50-700  хоногоор хоцорч байна, хуульд заасан хэмжээнээс. Энэ чинь ар дахь ажлыг нь алж өгч байна шүү дээ. Тэр талаас нь ч юм уу, ингээд янз янзын юм байна л даа.

Дараа нь Улсын төрийн намын санхүүжилтийн тухай хууль. 2013 онд өөрчилнө гэж байгаа. Энэ ажлын бүрэлдхүүнд би болон тэгээд бусад гишүүд орж байгаа. Улсын Их Хурлын даргын захирамжаар Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Намын тухай хууль нь энэ жагсаалтад бас орчихсон байна. Энэ нь хоцорсон байгаа учир үүнийг бас оруулах нь зүйтэй байх гэж бодож байна.

С.Дэмбэрэл: Би нэг юм тодруулчих уу? Сонгуулийн үеийн санхүүжилт нь энэ дотроо орж байгаа юу?

А.Бакей: Орж байгаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->