demberels@parliament.mn   51 261503

Яахаараа ерөнхий захирал нь Үндэсний зөвлөлдөө мөнгө баталж өгдөг юм бэ? Тэр Үндэсний зөвлөл чинь хараат бус байдлын институт шүү дээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1016

Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн.

 Олон нийтийн радио, телевизэд зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүнгийн тухай байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг сонсов.
УИХ-ын намрын чуулганы завсарлагын хугацаанд байнгын хорооноос хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байнгын хорооны ажлын хэсэг МОҮНРТ-д зарим хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцсан байна. Ажлын хэсгээс гаргасан илтгэх хуудас, дүгнэлтэд олон нийтийн радио, телевизэд нэвтрүүлэгт нөлөөлөх гэсэн оролдлого арилаагүй, тус байгууллагын үйл ажиллагааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар далд сурталчилгаа буурахгүй байгаа, түүнчлэн өөрийн бие дааж бэлтгэсэн нэвтрүүлгийн хэмжээ өмнөх оныхоос буурсан атлаа ивээн тэтгэгчийн зардлаар хийсэн нэвтрүүлэг өссөн, удирдлагын бүтэц нүсэр, хэт төвлөрсөн байдалтай байгааг дурдсан байна.

Ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, олон нийтийн радио, телевизэд хараат бус байдлын талаархи хуулийн заалтын хэрэгжилт бүрэн хангалттай биш байна гэж ажлын хэсэг үзсэн. Ялангуяа олон нийтийн Үндэсний зөвлөл нь ерөнхий захирлаасаа хараат байгаа нь ноцтой асуудал юм. Иймээс зөвлөлийн статусыг тодорхой болгох ёстой. Энэ байгууллагы тухайд радио, телевиз, Үндэсний зөвлөл нь бүгдээрээ ганцхан хүний гарт төвлөрсөн байна. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалт, бас Үндэсний зөвлөл нь санаачлага муутай ажиллаж байгаатай холбоотой юм гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн Р.Бурмаа “Үндэсний зөвлөл хуулинд байхгүй гэдгээр шалтаглан санаачлагагүй ажиллаж байна. Гэтэл тэдэнд их боломж бий. Уг нь ажлын хэсэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах ёстой байсан юм” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Гишүүн С.Дэмбэрэл ч ийм бодолтой байгаагаа хэлэв. Ажлын хэсгийн санал дүгнэлт, байнгын хорооноос олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, менежментийн багийн удирдлагад өгөх зөвлөмжийн төсөлтэй холбогдуулан Г.Батхүү, Ж.Батзандан, Су.Батболд, М.Энхболд, Л.Цог, С.Баярцогт, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэллээ.
Ингээд байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр тогтов. Уг зөвлөмжид Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, Үндэсний зөвлөл, телевиз, радио, редакци, уран бүтээлчдийн хараат бусаар ажиллах үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангахад гол бодлогоо чиглүүлэх, удирдлагын төвлөрсөн бүтцийг өөрчилж нэгжүүдэд хүний нөөцийн удирдлагыг сайжруулж уран бүтээлчдийн ажлыг дүгнэх, урамшуулах эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, үйлчилгээний хураамжийн хэмжээг өнөөгийн бодит нөхцөлтэй уялдуулан өөрчлөх санал боловсруулж холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, төсөв, санхүү, техник хангамжийн шинэчлэлийн талаархи саналаа боловсруулж тавих зэрэг асуудлыг тусгаж, хэрэгжилтийг энэ оны дөрөвдүгээр улиралд байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр болов
.

С.Дэмбэрэл: Асуулт асуух гэсэн юм. Олон нийтийн телевизийн үндэсний зөвлөлийн төсөв гэж байдаг уу? Төсвийг хэн баталдаг вэ? Төсөв гэж өөрийн үйл ажиллагаагаа явуулах үндэсний зөвлөл үйл ажиллагаагаа явуулах төсөв гэж байдаг юм болов уу? Байдаггүй юм болов уу? Хэрэв байдаг бол хэн баталдаг вэ? Хоёрдугаар асуулт, бас л үндэсниий зөвлөлөөс асууж байна л даа. Энэ олон нийтийн радио телевизийн бие даасан байдлыг хангасан хуулийн дагуу шаардлага хангасан ямар шийдвэрүүдийг 2013 оны эхний улиралын байдлаар гаргасан бэ? Өөрөөр хэлбэл, бие даасан хараат бус тэр байдал нь хуулиар олгогдчихсон. Гэхдээ тэрнийг хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд нь мэдээж засгийн газраас гарахгүй. Үндэсний зөвлөлөөс л гарна. Яагаад гэвэл хараат бус байх шийдвэр гаргасан. Эхний улиралд ч юм уу, олон нийтийн шинэ үндэсний зөвлөл байгуулсанаас  хойш ч юм уу, хичнээн ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг тодруулмаар байна?         

 

Л.Пүрэвдорж:  -  Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуульд тусгай заалттай байдаг. Үндэсний зөвлөлийн ажиллах боломжийг ерөнхий захирал хариуцана гэсэн ийм заалттай. Оны төсөвт Үндэсний зөвлөлийн ажиллах тусгайлан заалт ордоггүй байсан. Энэ жил бол тусгайлан яриад ийм заалт оруулсан байна лээ. Нэг зардал гээд байх юм байхгүй. Үндэсний зөвлөлийн гишүүд урамшуулалын 250.000 авдаг. Тэр хуулинд цалин, түүнтэй адилтгах...........

С.Дэмбэрэл: Үгүй би батлагдсан төсөв чинь хэд вэ гээд л асуусан.

 

Л.Пүрэвдорж:  -  Өөр илүү хангамж ер нь байхгүй. Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн тусгайлсан төсөв гэж жилийн төсөвтэй, дотоод төсөвт тусдаг л даа. Гэхдээ голдуу урсгалаараа яваад, ингээд гараад  явчдаг. Хараат бус байдлыг хангах талаар ийм юмаа. Бид нар дүрмийг шинэчилж авч үзсэн. Шинэчилсэн бүртгэлтэй холбогдуулаад радио телевизийн дүрэм гээд тусдаа дүрэм байдаг. Тэнд 2 зүйлийг хуучин дүрмээс хасахаар санал оруулаад хасагдаад явж байгаа. Тэр юу вэ гэхлээр зэрэг хуулиар болвол үндэсний зөвлөл бол стратегийн төлөвлөгөөг батлана гэсэн. Хөтөлбөр нь хуулинд нийцэж байхыг сануулсан л заалттай. Хуучин дүрмэн дотор жилийн төлөвлөгөөгийн баталсан радио телевизийн дотоод журмыг батлахаар дүрмэндээ тусгаад, хэрэгжүүлээд явж байсан юм байна лээ. Энийг аваад үзэхээр, хууль давсан дүрэм ийм заалт орсон байсныг зогсоосон. Жилийн төлөвлөгөө батлахгүй байгаа, дотоод журмыг батлахгүй байгаа, өөрснөө батлаад өгч байгаа. Ер нь хараат байдлын тухай хуульд тодорхой заасан байдаг л даа. Ганц үндэсний зөвлөл ч биш. Ерөөсөө радио телевизийн удирдлага ерөнхий захиралаас авхуулаад энэ албан тушаалтнууд бол нэвтрүүлэгт орохыг үндсэндээ хориглосон заалттай, хуулиндаа. Жишээлбэл, тодорхой нэвтрүүлгийг эфирт гаргахыг зогсоох эрхийг нь зааж өгсөн байгаа хуулиндаа. Уг нэвтрүүлгийг бэлдсэн редактор, сэтгүүлч 2 нэвтрүүлгээ үзээд хэрэв одоо бодит байдалд тохирохгүй юм уу, худлаа ч юм байвал эфирт гаргахыг зогсоох эрхтэй. Өөр энийг хэн ч зогсоох эрхгүй, ерөнхий захиралд ч байхгүй бусад улсуудад ч байхгүй. Одоо эфирт гаргахын өмнө хяналт байхгүй, ерөөсөө. Радиод ч байхгүй, телевизэд ч байхгүй. Тэгэхлээр хараат бус байдал ер нь сэтгүүлчийнхээ хэмжээнд бүрэн хэрэгжиж байгаа гэж бодож байгаа. Захиалгаар, тийм юм оруулаач, энэ тэрээ гэсэн тийм хүсэлт зөндөө ирнэ л дээ. Заримдаа боломжгүй гэсэн хариу өгдөг, заримдаа бол хариу өгөхийн хэрэг ч байхгүй. Ингээд л явдаг.

С.Дэмбэрэл тодруулах: Би зүгээр л төсвийг чинь сонирхож байна шүү дээ. Наранбаатараас асуух юм уу? Яг хичнээн төгрөг 2013 онд баталсан вэ? Өөрөөр хэлбэл энэ хараат бусаар үйл ажиллагаа явуулах Үндэсний  зөвлөл шүү дээ.  Үндэсний зөвлөлд яахаараа тэгж ерөнхий захирал нь мөнгө баталж өгдөг юм? Ийм сонин юм байх гэж үү? Хараат бус байдлын институт шүү дээ, тэр Үндэсний зөвлөл чинь! Би тэрнийг л асуугаад байна. Үндэсний зөвлөл чинь хичнээн шийдвэр гаргасан бэ? Ямар мониторинг хийсэн бэ? Ямар шийдвэр гаргасан бэ? Энийг асуугаад байхад л өөр юм яриад байх юм. Сэтгүүлч нь хараат бус байвал л бусад нь болно гэсэн үг үү, яг юу гээд байгаа юм бэ?

 

Л.Пүрэвдорж:  - Ер нь сэтгүүл зүйн хараат байдал гэдэг бол угтаа сэтгүүлчийн л хараат бус байдал юм. Ийм учраас, Үндэсний зөвлөл бол сэтгүүлчийн хараат бус байдал зөрчигдөхгүй байгаа л гэж үзэж байгаа юм. Үндэсний зөвлөлөөс олон шийдвэр гарсан л даа. Гол нь, хуулиараа бол 20 сая төгрөгнөөс дээш бүх зардлыг, гэрээ хэлэлцээр хийх, нэвтрүүлэг хийх бүх зардлыг /хуулиар бишээ/ гэрээгээр Үндэсний зөвлөл баталдаг. 20 саяаас дээш  зардалтай гэрээнүүд бүгдээрээ Үндэсний зөвлөлд ороод батлагдаад явж байгаа. Би тоолж үзээгүй. Он гарснаас хойш 4 удаа хуралдсан. Нэг хурлаас 3,4 тогтоол гардаг. Урсгал ажлын тогтоол, стратегийн төлөвлөгөө баталсан тогтоол бол 2010 онд гарсан. Энэ оны сүүлчээр өөрчилнө. Ажил хэргийн чанартай тийм том тогтоолууд гардаггүй. Ер нь бараг гаргаж болох ч үгүй байх. Өөрөөр хэлбэл тийм тогтоол гаргах эрх хуулиар, радио телевизийн Үндэсний зөвлөлд байхгүй байгаа. Ерөөсөө мөнгө төргрөгтэй холбоотой... хариултын цаг дууслаа.

С.Дэмбэрэл: Би яах гээд асуугаад байсан бэ гэвэл, ерөөсөө энэ Үндэсний зөвлөл, менежментийн баг олон улсын хэмжээнд байдаг тэр харилцаа мөрдөгдөж чадаж байна уу? гэдгийг л асуух олж мэдэх гэсэн чинь чаддаггүй юм байна. Өөрснийгөө буруу ойлгодог юм байна.

Нэгдүгээрт, Үндэсний зөвлөл. Үндэсний зөвлөл нь тэр Бурмаагийн хэлж байгаагаар идэвхтэй биш юм байна гэдэг нь харагдаж байна. Гэхдээ энийг нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлийн нэг нь санхүүгийн бие даасан байдал, нийт санхүүжилтийн хэмжээ маш дутуу байдагтай холбоотой юм байна. Дээр нь, жишээлбэл, түрүүн хараат бус байгууллагуудын гаргасан судалгааг хэлээд байна. Тэрнийг л Үндэсний зөвлөл барьж аваад, за энэ яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад энэ хараат бус байдал алдагдав гээд Үндэсний зөвлөл өөрсдөө санаачилж гаргаж хийх ёстой. Би яагаад та нарыг хөдөө яв гэж байгаа юм бэ гэхээр хүн амьтанаас асуу л гэсэн үг. Энэ нэвтрүүлгүүд маань, энэ явж байгаа юм маань болж байна уу? гэдгийг явж, судлаасай л гэсэн санаа юм.  Баярцогт, эд нар маань сая чухал санал хэллээ. Техникийн талаас нь сайжруулах гэж! Үнэхээр тэгэж байгаа. За дээр нь, Үндэсний зөвлөлийн бас нэг хийх зүйл нь энэ олон нийтийн радио телевизэд хөрөнгө оруулалт хангалттай хэмжээгээр байж чадаж байна уу гэдэг дээр анализ хийгээд, танилцуулах ёстой. Би андуураагүй бол тэр байшинд чинь өвөл их хэцүү, хүйтэн юм байна. Монгол Улсын үндэсний телевиз гэж байгаа тэр байшин их л өрөвдөлтэй байдаг. Та нар бүгдээрээ дотор нь орж үзсэн байх. Тэгээд ийм байхад хөрөнгө оруултынхаа төлөвлөгөөг оруулж ирэх ёстой.Өөрснийхөө төлөвлөгөөг, бас өөрснийхөө санхүүжилтийн бие даасан байдлыг хангах саналыг ч оруулж ирэх ёстой, томилсон хүмүүс дээрээ. Энэ 50 сая төгрөг ярьж байна. Яаж тэр санхүүгийн бие даасан, үйл ажиллагааны бие даасан байдал чинь хангагддаг юм. Та бүхнийг саяны ярьж байгаагаар, нэг намаас томилсон байж магадгүй. Гэхдээ угаасаа өөрсдийн чинь мэргэжлээс болоод тэр хүмүүс дандаа л тэрийгээ /өөрсдийнхөө хүссэн зүйлийг та нараар явуулуулахыг/ хүсдэг. Хараат бус байдлыг хүсдэг хүмүүс мэдээж байгаа. Энэ хүмүүст итгэж болно л доо. Гэхдээ өөрсдийнхөө эрхийг өөрснөө дутуу ойлгоод байна. Тийм ч учраас зарим нь хэлж байна, хийх ажил байхгүй гээд. Маш их ажил байна. Хамгийн түрүүн барьж байгаа юм нь тэр хараат бус инстутцийн судалгаа. Инстутцийн гаргасан тэр судалгаан дээр дүгнэлт хийгээд энэ яагаад ингэв гэдгийг л ярьж байх ёстой. Эсвэл өөрснөө ингэдэг юм уу? Энэ нэг асуудал. Жишээлбэл, HT ярьж байна шүү дээ. Энэ байгууллагад жилийн жилд өгдөг төсөв нь маш ядуу, магадгүй тэр зөвлөмж болгох гэж байгаа бол, хамгийн түрүүний зөвлөмж болох юм чинь төсвийг нь ихэсгэ гэсэн зөвлөмж байх ёстой. Энэ чинь олон нийтийн телевиз. Төсвийн чинь мөнгө олон нийтийн мөнгө, төрийн мөнгө биш, олон нийтийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Тэр мөнгөнөөс олон нийтэд үйлчилдэг энэ газартаа төсвийг нь  нэм л гэж хэлж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн энгийн, ойлгомжтой логик. Эцэст нь, би сая бас нэг ноцтой юм сонсолоо. Тэр архивтэй холбоотой нэг тийм юм. Үнэхээр тийм бол ингэж заваарч болохгүй. Хэн нэгэн хувь хүн рүү, тухайлбал гүйцэтгэх захирал руу нь, унагачих санаатай иймэрхүү юм болно гэж би арай бодохгүй байна. Гэхдээ тийм сэжиг төрөөд явчихлаа. Хэрэв тийм юм байвал болохгүй. Хуулиар хориотой. Тийм учраас эцэст нь хэлэхэд, энэ байнгын хороогоор орно. Гэхдээ зөвлөмж гарах уу гэдэг дээр бол бас нэг юм асуух ёстой л доо. Олон улсын соёлтой хэлбэрийг харж байхад бол (stronger) гэж ярьдаг хүчтэй зөвлөмж болгодог. Зарим хэсэгт нь  зөвлөмж гэж явчихдаг. Тэр хэлбэрийг сонгох юм уу, эсвэл шууд ингэ тэг гэсэн хэлбэрийг, эрх зүйн талаас нь, сайн бодож байж сая одоо гишүүд хэлсэн, миний хамгийн түрүүн хэлэх юм бол санхүүжилтийг нь сайжруул, эрх чөлөөг нь олго, Үндэсний зөвлөлд нь энэ боломжийг нь хангаж өг гэсэн ийм л гол юмнууд байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->