demberels@parliament.mn   51 261503

Намуудыг төрийн дээрээс буулгах л хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1008

Төрийн байгуулалтын байнгын хорооныхуралдааны тэмдэглэл

 2013 оны 05 дугаар сарын 01ы өдөр (Лхагва гараг)

 Хэлэлцсэн асуудал:

            Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал:

С.Дэмбэрэл: Талийгаач Чимид гуай л их хэлдэг байсан юм, тэгээд би их зөв гэж боддог юм. Намууд төрийн дээр гараад байнаа гэж.  Тэгэхээр энэ оруулж ирж байгаа юу чинь төрийн дээр гарах, намуудын одоо байгаа байдлыг гүнзгийрүүлэх гэсэн тийм зүйл л байна гэж ойлгогдоод байна. Уг нь бид чинь намуудыг төрийн дээр гаргахгүй байх ёстой, буулгах хэрэгтэй шүү дээ. Тийм л зорилгоор З ажлын хэсэг байгуулагдсан гэж би ойлгосон. Эсхүл одоо тэр  Гэр бүлийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулахгүй юу. Тэгээд тэр хуулиараа /жишээ нь, ийм өөрчлөлт би  санаачилж байна л даа./ “Тухайн гэр бүлийн нөхөр нь, эрх баригч намын гишүүн хүн байвал  тэр гэр бүлийг намын харьяа гэж тооцно, тэгээд гэр бүлийн хэрүүл гарвал нам рүү явж шийдүүлнэ гэж оруулахгүй юу. Өөрөөр хэлбэл, нийгмийн амьдрал руу улс төрийн намуудын энэ төлөвшөөгүй байгаа харилцааг, тэгээд ч нийгэмд тэр бүр сайн зүйл өгөөдбайдаггүй энэ институцийн хэлбэрийг ингэж улам гүнзгий нэвтрүүлэх гэсэн тийм юм орж ирэх гээд байнаа.

 Тийм учраас саяны би үг хэлсэн хүмүүстэй санал нэг байна. Тэр ажлынхаа хэсэгт санал болгоод л өгчих, үүнийг. Энэ чинь тэгэх гэж л ажлын хэсгүүд байгуулагдсан. Жишээлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талд би жишээ нь Цог гишүүнд хэлж байгаа юм. Шууд тэгж заасан юм бол одоо энэ жагсаалт гэдэг чинь таарахгүй, энэ чинь Үндсэн хуулийг өөрчлөх нэг шалтгаан биш юм уу?  Эдийн засаг дээр гэхэд жишээлбэл, сүүлийн үед улсжчилах  бодлого яваад  байгаа нь Үндсэн хуульд заагаагүй шүү дээ, гэх мэтээр шалтгаанууд гарч ирээд байгаа юм.

 Тийм учраас бодвол цаанаа их мундаг хууль талаасаа үндэслэл нь байж магадгүй. Наад хууль чинь миний хар ухаанаар ойлгож байгаагаар, нэг л биш байнаа. Үүнийг ажлын хэсэгтээ өгөөд, ийм заалтыг өөрчлөх ёстой байна гээд, энэ дээр ингэлээ гээд, өнөөдөр үүнийг хэлэлцэхгүй байлаа гээд энэ улсад юу ч болохгүй. Ийм л саналтай байна. Тийм ач холбогдол нь харагдахгүй байна.

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->