demberels@parliament.mn   51 261503

Ерөнхий сайдыг огцруулахаас илүү анхаарах зүйл

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 885

Төрийн байгуулалтын Байнгын Хорооны хуралын тэмдэглэлээс

2013 оны 04 сарын 16-нд

Хэлэлцсэн асуудал: Ерөнхий сайдыг огцруулах тухай

- За одоо С.Дэмбэрэл гишүүн ярина уу.

С.Дэмбэрэл: -Баярлалаа. Өнөөдөр манай Улсын Их Хурлын гишүүд ажил хэргийн маш их идэвхтэй байгаад бол би их баярлаж байна. Гэхдээ өнөөдрийн асуудлыг ярихаасаа илүү та бүхний анхаарлыг дараагийн асуултад хандуулмаар байна. Яг та биднийг өнөөдөр ингээд яриад сууж байхад монголын эдийн засгийн байдал ирэх саруудад муудах нь ээ. Өнөөдөр мянга мянган бичил жижиг, дунд бизнесүүд мөнгө хайгаад, энэ бондоос горьдоод, санхүүгийн байдал сайжрах болов уу гээд бидэнд өшөө ямар тусламж, бодлогын дэмжлэг энэ 76 хүнээс гарах бол гээд хараад явж байна.

Яг та бид нарыг энд сууж байхад олон айл өлмөн зөлмөн амьдраад, энэ ядуурлыг бууруулах талаар, энэ УИХ, Засгийн газраас юу хийх бол оо гэж хүсэн хүлээгээд сууж байгаа. Яг та бид нарыг өнөөдөр ингээд мэтгэлцэж байхад Монгол Улсын байгаль орчины хүндрэлтэй байдлууд олноороо гарч, цаашдаа энэ улсын хөгжлийг ямар зөв замаар явуулах бол доо эд маань гэж чагнаад сууж байгаа.

Түрүүн энд анх орж ирээд харж байхад, надад “Цогт тайж” киног үзэж байгаа юм шиг санагдсан. “Цогт тайж” кинон дээр ингэж хоорондоо хэрэлдээд, удалгүй хоёр талаасаа сэлэм шүүрч аваад л үзэж тардаг шүү дээ. Ард түмний дундаа 76 мангар гэж ярьдаг юм байна лээ. Бид 76 уг нь мангар биш л дээ, гэхдээ бид тэгж хэлэх шалтаг өгөөд байна. Бидэнд Монгол Улсыг хөгжүүлэх, өсөлтийг нь зөв замаар явуулах даалгавар өгсөн. Та бүхний маргалдаж байгаа сэдэв чинь өсөлтийг нэг нь бууруулсан, нэг нь бууруулаагүй гэж ярьж байна.

Гэтэл өнөөдөр энэ өсөлтийг ярьдаг цаг биш. Яагаад гэвэл өсөлт чинь хөгжлийг хэмжих буруу хэмжүүр гэдгийг дэлхий нийт аль хэдийн хүлээн зөвшөөрөөд, огт өөр томъёолол, өөр стратеги гаргачихаад, түүгээрээ хэмжээд явж байхад бид өндөр өсөлт яриад, өндөр өсөлт нь намхан болчихлоо, энийгээ яахав, ийхэв гээд яриад явж болмооргүй байна. Тийм учраас ярих зүйлээ, жишээлбэл өнөөдөр бид 17 хувийн өсөлт, 20 хувийн өсөлт гэж бие биендээ онгирох уу, эсвэл өсөлтийн чанар нь айл гэрийн хаалгаар орж чадаж байна уу, үгүй юу, энэ өсөлтийг айл өрхийн хаалгаар оруулахын тулд Монгол Улсыг 20 жил удирдсан энэ хоёр нам юу хийж байна, хамтраад юу хийж байна гэдгийг л бид ярих ёстой.

Бахархаад байгаа тэр өндөр өсөлт чинь айлын гэрийн хаалгаар тэр болгон орж чадахгүй байна шүү дээ. Инфляци гээд ярьж байна. Инфляцийг бас л улс төрийн хэрэгсэл болгож байна. Хэрэв махны үнийг өсгөхгүй юмсан гэж бодож л байгаа л юм бол эндээс баталсан тэр бүх амьдралд тушаа болсон хөтөлбөрүүдийгээ хүчингүй болго л доо. Нэг кг тутамд 2 мянган төгрөг өгдгийгөө больчих. Малчин айлын хүүхдэд нь стипенд өгдгөө больчих. Цааш цаашдаа махны үнэ чинь өсөхөөс өөр аргагүй. Зөвхөн тогтворжуулах асуудал дээр л хувийн хэвшилийнхэнтэйгээ ярихгүй бол, төрийн капитализмын хамгийн муу хувилбарыг бид нар хамт суугаад бүтээж байна шүү.

Өөрөөр хэлбэл төрийн оролцоог хэт их шүтсэн, төрийн зохицуулганд ямагт дулдуйдсан энэ харьцаа өнгөрсөн 20 жилийн туршид байсан, одоо ч үргэлжилсээр байна. Хэн хэнийгээ муулах вэ дээ. Өнгөрсөн 20 жилийн түүхийн сайн нь ч танай хоёр намд хамаатай. Муу нь ч танай хоёр намд хамаатай. Тийм учраас цаашдаа энэ улсыг хөгжүүлье гэж бодож байгаа л юм бол хүмүүс рүүгээ хандсан, нийгмийнхээ олон төрлийн хэсэг, бүлэг бүр рүү хандсан ийм үйл ажиллагаа явуулахгүй бол та нарын жолоодлогоор Монгол Улс эцэг төртэй, халамжийн эдийн засагтай орон болж хувирсан. Одоо ч халамжлах арга чинь бас дуусаагүй үргэлжилсээр л байна.

Тийм учраас энэ асуудал дээр хэн нэгэн хүнийг огцруулах гэхээсээ илүү цаашдаа Монгол Улсыг авч явдаг хоёр нам нь хоорондоо хэл амаа олоод явах нь зөв. Мэдээж хэрэг, бие биенийхээ дутагдлыг нууж болохгүй. Гэхдээ хамгийн гол нь нэг зүг рүү харж, энэ улсын ард түмэнд нь, тэр сонгогчдод нь тэр хүсээд байгаа ажлын байрыг нь, хүсээд байгаа ядуурлаас гарах боломжийг нь, хүсээд байгаа бизнесийг нь, нэг оронтой зээлийг нь, нэг оронтой инфляцийг нь бий болгоход хамтран ажиллах хэрэгтэй.

Би сургаал айлдаж байгаа юм биш, энийг чинь энгийн хүмүүс та бүхнээс хүсч байна. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Энэ өнөөдөр телевизээр гарна, нэг их сайхан харагдахгүй. Хэн нь ч телевизээр уран гоё цэцэрхлээ гэсэн дараа нь нэг л хөндий, хүйтэн байдлаар харьцдаг. Тийм учраас та бүхэн минь, хоёр том нам маань, өнгөрсөн 20 жилийн жаргал зовлонг хоёулангий нь авчирсан хоёр нам маань хоорондоо учраа олоод, цаашаа ажиллаач ээ. Энэ ирж байгаа саруудад их хэцүү байдалд орно шүү. Тийм учраас энэ асуудлууд дээр та нар нэгдсэн бодолтой байгаач ээ. Баярлалаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->