demberels@parliament.mn   51 261503

Хурлын ирцийг хангах тухай хуулийн өөрчлөлт санаачилжээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 822

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.8 -д УИХ дахь нам, эвслийн бүлэг нь "Нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах, хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах"-аар хуульчилсан байдаг. Гэвч УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуулиар тогтоогдсон энэ үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас чуулганы үйл ажиллагаа гацаанд орох, шийдвэрлэвэл зохих асуудлууд цаг хугацаа алдах зэрэг бэрхшээл цөөнгүй ажиглагдах боллоо. Жишээлбэл, 2013 оны 01 сарын 03-нд УИХ-ын Нэгдсэн хуралдаан бүтэн 1 цаг орчим хугацаагаар хоцорч эхэлсэн бөгөөд 76 гишүүнээс дөнгөж 46 хүнтэй хуралдаж, 17 гишүүн шалтгаангүй үүрэгт ажил болох хурлаа тасалж, 19 гишүүн хэт хоцорч ирсэн байна. маргааш нь буюу 01 сарын 04-нд ирвэл зохих нийт гишүүдээс 26-хан гишүүн хуралдаа ирж, өвчтэй, чөлөөтэй 11 гишүүнийг үл тооцвол 39 гишүүн нь тасалж оджээ. УИХ-ын Намрын Чуулганы хугацаанд Эрх баригч Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ирц 2 удаа хүрээгүй бол МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 8 удаа "Шударга ёс" Эвслийн бүлгийн гишүүдийн ирц 5 удаа тус тус 50%-даа хүрээгүй байна. Үүнээс үзэхэд хариуцлага хүлээсэн нам эвслийн бүлгүүд ирц хангах хууль ёсны үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах, нам эвслийн бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн байна. Иймд УИХ дахь нам эвслийн бүлгүүд Нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд ирцээ хангах, иргэд сонгогчдыг төрд төлөөлөх, хууль тогтоох үүргээ биелүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нэр бүхий 8 гишүүний хамт 2013 оны 01 сарын 15-нд хуулийн төсөл санаачлан, УИХ-ын даргад өргөн барьжээ. Өргөн барьсан хуулинд Нам эвслүүд хуралдаанд бүлгийн гишүүдээ 50%-аас дээш ирцтэйгээр бүрдүүлэн оруулах үүрэг хүлээхийг зааж, энэ үүргээ 8-аас дээш удаа биелүүлээгүй бүлгийг татан буугдсанд тооцож, татан буугдсан бүлгийн гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглож байхаар төслийг боловсруулсан байна. Хэрвээ өргөн барьсан төсөл батлагдвал УИХ-ын чуулган болон Байнгын хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирч, дээр дурьдсантай адил хүндрэл бэрхшээлүүд шийдвэрлэгдэнэ хэмээн хуулийг санаачлагчид үзэж байгаа юм. Мөн бусад хуулинд ч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүйгээрээ онцлогтой юм. Монгол түмний "тэргүүн" өндөр, мэлмий нь тунгалаг, ухаан нь саруул байж, ихийг хийж бүтээх идэвх жавхаа дүүрэн байх болтугай.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->