demberels@parliament.mn   51 261503

Хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн талаар хэлэлцэх үед

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 944

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн талаар” 11 цаг 55 минутад эхлэв.

С.Дэмбэрэл: - За баярлалаа. Нэгдүгээрт, Ерөнхий сайдаас асууя. Бодлогынхоо зөвлөлийн гишүүдийг яагаад бүрэн бүрэлдэхүүнээр нь байлгаж болохгүй байна вэ? Уг нь надад Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга гэсэн гурван хүнээс юм асуух зүйл байх юм. Энэ хүмүүсээс чинь нарийн ширийн асуулт асуумаар байна шүү дээ.

Хоёрдугаарт, бодлогын зөвлөлд чинь Улсын Их Хурлын хоёр Байнгын хорооны дарга орчихсон байна. Хэрэв байнгын хорооны дарга гэсэн албан тушаалаар нь оруулж байгаа бол энэ хоёр хүн гишүүддээ мэдээлэл хийх, гишүүдийн өгсөн саналыг бодлогын зөвлөл дээр Их Хурлын гишүүдийн саналыг гаргаж хэлэх гэсэн утгаар л албан тушаалаараа орно. Гэтэл энэ яагаад хэрэгжихгүй байна гэсэн асуулт байна.

Гуравдугаарт нь, энд жижиг дунд бизнесийг дэмжих нэг ч зүйл алга. Дотоод бондын 200 орчим тэрбум төгрөг чинь одоо эргэлтэд гарчихсан. Жилдээ 10-аас 20 тэрбум нь эргэж төлөгдөж байгаа. Зээл авах эрэлт асар их байна. Гэтэл яагаад ороогүй байна вэ? Төлөөлөл байхгүй учраас орсонгүй юу? Хариуцсан сайд нар энэ талаар анхаарсангүй юу. Дотоод бондоор энийг нөхнө гэж, гэтэл одоогийн жижиг дунд зээлийн бизнесийн зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй.

Дараагийнх нь, санхүүгийн менежментийн гэрээн дээр нэлээн тодруулах юм байна. Жишээлбэл, яг ямар нөхцөлөөр арилжааны банкуудад байршуулж байгаа юм бэ? Энд банк бус санхүүгийн байгууллагууд оролцож байгаа юм уу? Оролцож байгаа бол нэг хэрэг. Оролцоогүй бол Санхүүгийн зохицуулах хорооны даргын бодлогын зөвлөлд байхын ач холбогдол нь юу юм бэ гэсэн асуулт байна.

Түүний дараа энэ төслүүд! энэ бол Ерөнхий сайдын хэлсэн шиг чиглэлүүд биш байна Ерөнхий сайд аа. Энэ бол тодорхой нэртэй төсөл хөтөлбөрүүд гээд биччихсэн байна. Төсөл хөтөлбөрүүдийн нэр байна. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрүүдийг өнөөгийн цэвэр өртгөөр нь эрэмбэлээд хөрөнгө оруулалтынх нь дотоод өгөөжөөр нь ангилсан ийм зүйл хэзээ гарах вэ гэсэн нэг асуулт байна.

Эцэст нь, төрөлжсөн гудамж төсөл гээд нэг юм явж байх юм? Энэ бүхнийг яаж оруулсан юм бэ? Жишээ нь, Я.Санжмятав сайдын өгсөн, хамгийн чухал, жижиг дунд бизнес ороогүй байна. Яагаад гэсэн асуулт байна.

Н.Алтанхуяг: - Өнөөдөр нөгөө бодлогын зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээрээ оруулаагүй нь энэ бол бодлогын зүйл дээр ярьсан гэдэг бол шийдвэр гарсан үг биш. Тэгэхээр энэ чиглэлийн ийм 70, 80 төрлийн юм орж ирснээс 20-иодыг нь эхний ээлжинд ингээд аваад явж байгаа. Процесс явж байгаа шүү гэдэг агуулгыг хэлж байгаа юм. Энэ бол шийдвэр бас биш. Бодлогын зөвлөл ч эцсийн шийдвэрээ гаргахгүй. Засгийн газар ороод шийдвэр гаргана. Засгийн газраас гарсан шийдвэр бичгээр Улсын Их Хурлын даргад ирнэ. Тэр нь гишүүдэд тараагдах учиртай.

Тэгэхээр бид нар нөгөө анхнаас нь ил тод байлгая, Их Хурлын гишүүдэд ил тод, ард иргэдэд ил тод байлгана гэдгээрээ явж байгаа процессоо л хэлж байгаа юм. Одоо энэ 20-иод юмнаас алиныг нь үлдээх вэ гэдэг бол тус бүрд нь үнэтэй, өртөгтэй, ач холбогдолтой нь ярьж байж шийдэх юм. Жижиг дунд бизнес ороогүй гэдэг нь жижиг дунд бизнесийг бид нар илүү. Үгүй яах вэ дээ одоо зарим юмнууд нь байгаа л даа. Нэгдүгээрт бид нар төсвийн мөнгөнөөс нэлээн их хэмжээ, тэгээд дээр нь бонд, дотоодын бондоос жижиг дунд үйлдвэрийг дэмжиж яваа. Нөгөө талаасаа энэ дотор төмөрлөгийн, экспортын чиглэлийн бас үйлдвэрүүд орж яваа. Тэр агуулгаараа бид нар түрүүчийн хэн нь асуулаа. Экспортыг аль зэрэг дэмжих гээд байгаа юм бэ гэж. Тэр чиглэлийн үйлдвэрүүдийг нь илүү зонхилсон. Тэгэхдээ бол эцэслэн шийдээгүй ингээд цаашаагаа яриад шийдэж болох байх.

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->