demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Манай үндэсний цөөнхүүдийн гайхамшигтай соёлын өв байна.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1951

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тавьсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, соёлын өвийг хамгаалах тал дээр зохион байгуулж байгаа арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсох.   11 цаг 00 минутад эхлэв.

С.Дэмбэрэл: - За баярлалаа. Би өмнө нь тавьж байсан. Гэхдээ яг өөрийн чинь томилогдож байхад хэлж байсан саналаа л асуух гэж байна л даа. Нэгдүгээрт нь, энэ нутгийн ард иргэд, бүлэг дээр суурилсан тогтвортой аялал жуулчлалын бодлого гарах гэж байгаа юу гэсэн. Энэ дээр одоо гарах гэж байгаа гээд л хэлчихвэл болоо. Нөгөө 4 минутыг чинь хэмнээд байна л даа.

 

Хоёрдугаарх нь, үндэсний брэндинг[branding] гэж ярьж байсан. Тэр чиглэлээр одоо яг бодлогын баримт бичиг гарч батлагдах уу гэсэн хоёрдугаар асуулт.

 

Гуравдугаарх нь, энэ жишээлбэл Ховд аймагт. Би өөрөө Улаанбаатарын хүн. Гэхдээ Ховд аймгийг их сонирхдог юм. Ховд аймагт одоо энэ үндэстний цөөнхүүдийн гайхамшигтай соёлын өв байна. Тэрний нэг нь бол бие биелгээ. Тэгээд тэрний хувцас, хөгжмийн зэмсэг. Иймэрхүү зүйлүүд байгаад байгаа. Гэтэл тэрийг эзэмшсэн хүмүүс нь одоо нас нь өндөр болоод, тэр хүмүүсийг тусгайлсан бодлогоор дэмжээд цаашдаа өвлүүлэх нэг ийм асуудал байгаа юм.

 

Дээр нь Баабарын “Нүүдэл суудал” ном нь дээр Монголчуудын дэлхийд үлдээсэн 10 соёл өв гээд байгаа юм. Тэрний нэг нь адууны соёл гэж байгаа юм. Энэ чиглэлээр юу хийх вэ гэж.

 

Дээр нь Монголчууд, дараа жил танай яам нийт хэдэн үзэсгэлэнд төрийн зардлаар иж бүрэн соёлын багтай орох төсөв бий юу. Ийм нэг асуулт байгаа юм.

 

Эцсийн асуудал нь болохоор хооллох соёлын асуудал. Хоолны соёлын асуудал. Монголчуудад 300-гаад төрлийн хоол энэ тэр гээд байгаад яриад байдаг. Гэтэл энэ бол том соёлын асуудал байдаг. Энэ чиглэлээр, энэ соёлын чиглэлээр юу хийж байгаа вэ гэсэн бас нэг ийм асуудал. Манай дээр бол одоо миний харснаар бол толгой идэх гайхамшигтай соёлыг бол Ч.Улаан гишүүн эзэмшсэн юм билээ. Жишээлбэл миний харснаар бол. Тэр бол үнэхээр том соёл. Тийм. Тэгэхээр тэр тал дээр энэ бол өөрөө соёлын, бас аялал жуулчлалын асуудал. Би ингэж асуугаад байгаа юм.

 

Эцэст нь цуу ямбуу гэдэг даавуугаар гайхамшигтай fashion хийдэг ийм жишээ байна л даа. Орчин үеийн том дизайнерүүд хөгжиж байгаа орнуудад очоод нөгөө этик, этикал гээд энэ ёс зүйн талаас нь бодоод ажлын байр бий болгодог ийм их том боломж, өөрөө хэлэх юм бол нутгийн хямд материалыг ашиглаад ийм юм хөгжүүлдэг. Энэ талаар танай яам бас ажиллавал бас хэрэгтэй юм биш үү гэсэн. За баярлалаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->