demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Энэ жилийн төсөв дээр нөгөө Мөнгөний бодлого маань алга

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1379

“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл      (хэлэлцэх эсэх)

С.Дэмбэрэл: - Хэд хоногын өмнө Эдийн засгийн байнгын хороон дээр миний ярьсан асуудлууд тус хорооны дүгнэлтэд тусчихсан байгаа. Тэр Байнгын хороон дээр яригдсан асуудлуудыг, оруулж ирсэн материалдаа тусгаж чадсан уу? Аль эсвэл амжаагүй байгаа юм уу? Надаас болон бусад хүмүүсээс хэд хэдэн саналууд гарсан юмсан.

 

З.Энхболд: - Хэлэлцэх эсэх ярьж байгаа шүү дээ. Санал тусгадаг чинь анхны хэлэлцүүлэг дээр тусгана. Хэнээс асууж байгаа юм, саяныхыг. А.Гансүх хариулъя.

 

А.Гансүх: - Ажлын хэсэг дээр яриад Байнгын хорооны гишүүдээс гарсан саналуудыг оруулах боломжтой. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ажлын хэсэг дээрээ яриад хийх боломжтой гэж үзэж байгаа.

 

 “Сонгуулийн нэмэлт зардлын тухай”

Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

С.Дэмбэрэл: - Би юуны өмнө нэг зүйлийг санал болгох гэсэн юм. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг харлаа л даа. Тэгсэн чинь энэ дээр нөгөө бодлого нь байхгүй байх юм. Fiscal policy [татвар, санхүүгийн бодлого] гэдэг дээ. Гэтэл бид нар fiscal policy гэдэг утгаар ч оруулахгүй нь. Ядахдаа 1 дүгээр бүлэгт 2013 оны Төсөв санхүүгийн бодлого (fiscal policy) маань ийм ийм зүйлүүд рүү ингэж чиглэнэ гэсэн эдийн засгийн заалт ч байхгүй, 2 дугаар бүлэг нь шууд орчихсон байх юм. Тийм учраас дараа дараагийн жил, 2014 онд төсвийг төлөвлөх, хуулийг нь батлахдаа анхааръя. 1 дүгээр бүлэгт нь тухайн жилийнхээ Сангийн бодлого дотор төсөв маань өөрөө ороод ирнэ. Бодлогын гол зорилго, тэгээд энэ чиглэгдэж байгаа концепцийнх нь талаар оруулаад, тэгээд энэнийхээ үр ашгийнх талаар оруулчихаад, (ядахдаа мөнгөний бодлого баталдаг шиг хэдэн зүйл оруулчихаад) дараа нь энэ задаргаагаа хийгээд явбал хэрэгтэй юм шиг байна.

 

Хоёрдугаарт, энэ жил анхны практик нь. Энэ жилийнх дээр Сангийн яам орсонгүй л дээ. Эдийн засгийнх хөгжлийн яам л байна. Миний бодлоор бид Fiscal policy буюу сангийн бодлого батлах гэж байгаа учраас дараа жилээс Сангийн яам хамтарч оруулж ирдэг болох хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам нь бол эдийн засгийнхаа хөгжлийн асуудлуудыг төсөвт тоон илэрхийллээр нь, түүний дотор хөрөнгө оруулалтуудаар нь тусгадаг. Энийг нь Сангийн яам тухайн жилийн fiscal буюу сангийн бодлого талаас нь хянаж үзээд, тэгээд хамтраад оруулж ирдэг өөрчлөлт хийвэл яасан юм бэ гэсэн саналтай байна.

 

Гуравдугаарт, дөнгөж сая таны энэ захирамжийг үзлээ л дээ. 2014 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг иргэдтэй зөвлөх зорилгоор биднийг 7 хоног чөлөөлж байгаа юм байна. Тэгээд ирээд Ц.Даваасүрэн даргад санал болгох юм байна. Тэгэхээр энэ туршилт 2015 онд давтагдах уу? 2016 онд ч бас давтагдах уу? Энэ бол шинэ хандлага. Тэгэхдээ төсвөө батлангуутаа, долоо хоног завсарлаад, төсвөө ингээд аваад явах уу гэсэн асуулт ч гэх үү, санал асуулга ч гэмээр юм хийж явах хэрэг үү? Энэ чинь захирамжийн агуулгатай холбоотой, тэгсэн мөртлөө төсвийн бодлоготой холбоотой юм ороод ирлээ л дээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->