demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Гадаад хэргийн яам сайн тайлбар өгнө үү

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 2638

Монгол Улсын Их Хурлын 2016оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 4 дүгээр сарын 20-ны өдөр /Лхагва гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэл

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр Олон Улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийн үеэр

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - С.Дэмбэрэл гишүүн асуулт асууя.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Одоо нөгөө бүх хууль дээр хэрэв Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцид өөрөөр заагаагүй бол тухайн гэрээний гэсэн нэг тийм хэвшмэл болсон, ер нь ихэнхи бүх хуульд ордог нэг өгүүлбэр байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл үндэсний хууль тогтоомжоос олон улсын хууль тогтоомжоо илүүд үзнэ гэсэн. Ингээд манай улс нэгдсэн учраас. Энэ заалт одоо яг хэвээрээ л цаашаа яваад байх уу? Өөрөөр хэлбэл үүнтэй чинь холбогдуулж үүнийг буруу ойлгох, эсвэл буруу тайлбарлах, дутуу ойлгох ийм юмнууд их гарч байна л даа. Хэвлэл мэдээллүүдийг харж байхад.

Нэгдүгээрт, үүнийг Гадаад хэргийн яам сайн тайлбарлаж өгнө үү. Их Хурлын Тамгын газрын судалгааны ажил байдаг. Үүнийг олон нийтэд энэ үндэсний болон гадаадын хууль тогтоомжтой харьцуулсан зүйлийг ярьж өгөх.

Хоёрдугаарт, миний асуулт бол яах вэ энэ ер нь хэвээрээ байх уу л гэсэн асуулт байна.

Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн: - С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Одоогийн байдлаар бол Монгол Улсын 170 гаруй хуульд ийм заалт байгаа юм. Тэгэхдээ энэ нь бол одоо Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т заасан тэр заалтын дагуу явж байгаа юм л даа. Үндсэн хуулийн заалтаар. Тэгэхээр энэ Үндсэн хууль дээр Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон батлагдсан буюу нэгдэн орсон тухай хуулийн хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн ийм 10 дугаар зүйлийн 3 дугаар заалт байдаг, Үндсэн хуулийн. Энэ заалтын дагуу л одоо ингэж 170 гаруй хуульд ийм хэвшмэл заалт ингэж явж байгаа юм. Тэгээд энэ 10 дугаар зүйлийн 4 дүгээр нь бас Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй гээд бас ингээд маш тодорхой заасан ийм заалт байгаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Жишээлбэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын эрх зүйн байдлын тухай хууль байна. Бас л яг тэгээд бичсэн байгаа. Тэгэхээр тэр хууль дээр Монгол Улс тэр хуульд заасны дагуу Хүний эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенцид манайх чинь нэгдсэн байгаа шүү дээ. Үүнийгээ үг дуугүй хэлбэрэлтгүй, ямар нэгэн тайлбаргүйгээр мөрдөнө гэсэн үг биз дээ? Үндэснийхээ хууль тогтоомжид суулгана гэсэн үг биз дээ. Энэ суулгахгүй яваад байвал яадаг юм ер нь?

Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр: С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Таны ярьж байгаа энэ асуудлыг бол бид энэ Олон Улсын гэрээний тухай хуульдаа нэлээн тийм нарийвчилсан байдлаар одоогийн хуультай харьцуулахад тийм цензуртай гэх юм уу даа. Ийм байдлаар хийж өгсөн юм. Тэр нь юу гэсэн заалт вэ гэхээр заавал соёрхон батлах гэрээний төрөлд дараах гэрээг соёрхон батална гэчихээд. Одоо бол зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа бол гэсэн заалт байгаа. Одоогийн Олон Улсын гэрээний хуулийн 10 дугаар зүйлд. Энэ заалтыг Олон Улсын гэрээний тухай хуулийн төслийн 8 дугаар зүйлд Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа.-Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, гэрээг хэрэгжүүлснээр, байгуулснаар, нэгдсэнээр Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Шинээр хууль батлах шаардлагатай бол Соёрхон батлах тухай хуулийн төслийг тухайн холбогдох хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцэх ийм хуулийн шаардлага тогтоож байгаа. Жишээ болгож хэлэхэд Цаазаар авах хуулийг халахад чиглэсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактад бид нэгдэн орчихсон. Гэхдээ энэ хууль хүчинтэй болох юм бол тэр хуулийг Олон Улсын гэрээг соёрхон батлах хуулийн төслийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу Эрүүгийн хуулиас Цаазаар авах ялыг халсан хуультай нь хамтад нь оруулж хэлэлцэх ийм хязгаарлалт тогтоож байгаа юм. Ингэснээр нэг харилцааг зохицуулсан Монгол Улсын Олон Улсын гэрээ, Монгол Улсын хууль хоорондын зөрчил бол үндсэндээ хумигдана гэсэн ийм л зохицуулалтыг, хязгаарыг тогтоож өгч байгаа.

  

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->