demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Энэ хуулийн эдийн засаг, нийгмийн үр дагаварыг маш сайн тооцох хэрэгтэй

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1264

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 01 дүгаар сарын 13-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Г.Батхүү гишүүнд онцгойлон хэлэхэд би барилгын хүн биш л дээ . Гэхдээ бодит амьдрал дээр Монгол улс барилгын барих хамгийн богино сезионтой, барилга барих хугацаа нь хамгийн урт, ийм гажиг орон. Тэгэхээр энэ хуулийн дараа УИХ-ын гишүүдийн асуугаад байгаа зүйлд тодорхой хариулт сонсогдохгүй байна. Жишээлбэл, Д.Ганхуяг гишүүний асуулт. Түрүүн М.Зоригт гишүүн хамгийн эхлээд зээл тусламжын тухай асуусан. Яахаараа заавал нэг Монгол компани байх ёстой вэ? Төмөр хийц гээд асуулаа. Жишээлбэл, төмөр хийц дээр яг техник технологийн гадаадын Цогтбаатар тухайн үедээ евро стандарт гэж телевизээр гарч байсан. Үндэсний стандартын газар хэрэгжиж байгаа төслийн дагуу бүгдийг нь шилжүүлэн өглөө гээд стандарт хийх гээд байдаг. Гэтэл тэр стадартаа бүтээгдсэн, бэлэн хурдан барьдаг технологийг А гэдэг компани оруулаад ирдэг, түүний шинэ технологи инновацыг дэмжих ийм уур амьсгал байхын оронд үүний чинь орчуулга нь алга байна, ийм зүйл нь байхгүй байна, ингээд ир гэсээр байгаад нөгөө барилгынхаа сизионыг уртасгаад байдаг. Бүхэлдээ энэ хуулийн үзэл санаа нь юу юм бэ? Барилгын салбарт барилгыг анхдагч, үйлдвэрлэгч гэдэг утгаар нь анхнаас нь эхлэн төгсгөл хүртэл нь чанартай бүтээгдэхүүнийг богино хугацаанд Монголын нөхцөлд таарсан энэ үзэл санаа энэ хуулийн хөтлөгч үзэл санаа байх ёстой. Энэ талаас нь амьдрал мэддэг гишүүд асуугаад байна. Тийм учраас цаашаа үргэлжлэхдээ жаахан тодорхой тодорхой хариулт өгөөд явуулахгүй бол нэг өгүүлбэр хэлээд байвал яах юм вэ, асуусан асуултанд хариулт  бүрэн өгөгдөхгүй байна. Одоо жишээ нь тэр технолги яах юм бэ гэж Барилгын сайд байсан хүн өөрөө хэлж байна. Бүртгээд л явах ёстой шүү дээ.  Нэг цэгийн үйлчилгээ, цахим технологийг асуусан. Цахимжуулалт хэр зэрэг явагдах юм вэ? Одоо хэдэн хувь байгаа, энэ хуулийн дараа хэдэн хувь болгох юм вэ?  Энэ хуулийн эдийн засаг, нийгмийн үр дагаварыг маш сайн тооцоод хэлсэн байх ёстой. Тэгвэл энэ хэлэлцүүлэг цаашаа явна. Би цааш нь тасралтгүй асууна шүү.

Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан: С.Дэмбэрэл гишүүн.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Сонсож байхад бид ойлголтын зөрүүгээ гаргамаар байна. Нэгдүгээрт, стандарт гэж юу вэ? Одоо дэлхий дээр байдаг стандарт хоёр төрөл байдаг. Сайн дурын, нөгөөх нь зайлшгүй. Зайлшгүй гэдгийг нь техникийн зохицуулалт гэж нэрлэдэг. Техникийн зохицуулалт нь норм нормативыг Сайдын тушаалаар хуулинд суугаад өгвөл энэ өөрөө техникийн зохицуулалт болно. Тэгэхээр барилгын салбарт доороосоо буюу барилгын аж ахуй нэгжүүд өөрсдийн сайн дурын үндсэн дээр илүү сайн чанартай барилга барихын тулд өрсөлдөх замаар сайн стандарт, төрөл бүрийн стандарт түүний дотор евро стандарт, Д.Ганхуяг гишүүний ярьсан Япон стандарт гэдгийг оруулж ирэх, ингээд нэвтрүүлээд ирвэл энэ нь өөрөө зөв бодлого болж чадна.

Хоёрдугаарт, -Бүгдийг нь техникийн зохицуулалт маягаар зайлшгүй болгож хуульчлаад түүнийг нь сайд нь тушаал өгөөд явбал, дээрээсээ доошоо буюу тулган хүлээлгэсэн, техникийн зохицуулалт давамгайлсан ийм сектор болно. Гэтэл бид нар юу хүсээд байгаа вэ гэхээр энэ секторт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт чөлөөтэй орж байдаг. Дээр нь маш эрүүл өрсөлдөөн өрнөж байдаг чанарын төлөө, инновацын төлөө явж байдаг ийм орчинг үүсгэх гэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр үүний баланс нь хэр зэрэг энэ хуулиар хангагдаж байна вэ гэдэг нь их чухал. Хэрэв бид норм норматив гээд зайлшгүй стандартыг бүгдийг нь хуульчлаад байвал энэ нь дээрээсээ доошоо явах хандлага буюу төр нь барилгыг барина гэсэн ийм юм заагаад, энэ нь өөрөө хэрэгждэг ч үгүй, үр ашиг муутай манай одоогийн хуулиар бол. Тэгэхээр бид зарчмын хувьд үүнээс зайлсхийж байгаа юм уу?

Доороос нь дээшээ явах санаачлагыг нэмэгдүүлэх гэж байгаа юм уу? Үүнийг нэмэгдүүлэх гэж байгаа бол ямар incentive буюу ямар сэжим түлхэцүүдийг хэрэглэж байгаа юм гээд энэ гишүүдийн асуугаад байгаа уг санаа нь бол энэ. Энэ талаасаа хууль хийсэн хүмүүс маань барилгын секторыг эрүүл өрсөлдөөнтэй, чанарын төлөө явдаг, инновацын төлөө явдаг ийм орчныг евро стандартаар, үндэсний стандарт гэх мэтээр хөшүүрэгдэж өгдөг ийм л юм байх ёстой гэж би ойлгоод байгаа. Одоо хүртэл бидний яриад байгаа зүйл бол үүнийг сайдын тушаалаар батлана. Техникийн норм норматив нь ингэнэ, тэгнэ гээд одоо хүртэл бид евро стандартаар  буюу социализмын стандартаар одоо хүртэл явж байгаа.  Бид евро стандарт гэж ярьсан бол стандарт гэдэг нь хамгийн гол нь тухайн компанид сайн дурын үндсэн дээр өрсөлдөөний замаар хэрэгжүүлэх ёстой. Энэ суурь үзүүлэлтүүд. Техникийн зохицуулалт нь зайлшгүй байх ёстой. Энэ хоёрын харьцаа техникийн зохицуулалт нь их биш, стандарт нь их байхаар сайн дурын үндсэн дээр, өрсөлдөөний үндсэн дээр хийх зүйл. Ийм л бодлого гарч ирэх ёстой гэж би ойлгодог. Ийм хуулинд л орж ирсэн байх гэж найдаад байна.

Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан: С.Дэмбэрэл гишүүн.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Энэ хууль батлагдсаны дараа 151 дүгээр тогтоолын 1.2.3-т бүх гишүүд уг комиссын актанд зурж, гарын үсэг баталгаажуулна гэсэн өгүүлбэр байхгүй болох юм уу? Өөрөөр хэлбэл, бүх гишүүд тухайн тодорхой хугацаанд комиссын бүх гишүүд зурсан зураагүй, хуулиар заасан хугацаанд нөгөө захиалагч нь барилгынхаа ажлыг эхлүүлж болох юм байна гэж ойлгож болох уу? Өөрөөр хэлбэл, 14 хоног  гэж заасан бол /хуулийн хугацаа 14 хоног боллоо хуулийн хугацаа/ 16 дахь хоногоос барилгынхаа ажлыг барилгын комисс хүлээж авсан аваагүйгээр хуулиар авах ёстой. Надаас хамаарахгүйгээр аваагүй бол би барилгын ажлыг эхлүүлэж болох уу? Үүнийг тодруулж өгнө үү, болох юм уу? Замбараа, сахилга батын тухай яриагүй, хуулийг үг үсэг ярьж байна. 14 хоног гэж заасны дараа 14 хоногтоо аваагүй бол би барилга барьж байгаа компанид үйл ажиллагаагаа эхлүүлж болох уу? Маш тодорхой заалт шүү.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ: Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл маань батлагдсаны дараа үүнтэй холбоотой дүрэм журамд өөрчлөлт орно. Түүнээс биш одоо энэ дүрмийг шинэчлэгдэнэ, бид яг энэ хуулийнхаа хүрээнд л энэ дүрэм журамаа оруулж ирнэ үү гэхээс биш өнөөдөр батлагдаагүй дүрэм, журамын талаар бид ярихгүй шүү дээ. Өнөөдөр оруулж ирсэн хууль маань хүнд суртал, дарамтыг арилгахад чиглэсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан бодлогыг л гаргаж тавих, аль болох нээлттэй бодлого гаргаж тавихаар энэ хуулийн төсөл маань илүү өргөн хүрээнд орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дараагийн зохицуулалтын асуудал юм гэж С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->