demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Намайг ажлын хэсэгт оруулаасай гэж хүсч байна

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1477

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 1 дугаар сарын 7-ны өдрийн  /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, баярлалаа. Манай хуульч, зарим нэгэн дайчин хувьсгалч, цогтой үг хэлдэг хүмүүсийн зарим нь үг хэллээ. Гэсэн чинь авах ойлголт алга байна. Хуульч мөртлөө арбитрын тухай юу ч мэдэхгүй ийм хүмүүс гоё үг хэлчихээд гараад явдаг юм байна. Би бодитой зүйл хэлье. Яагаад гэвэл би арбитрын даргыг 10 гаруй жил хийсэн. Та бүхний бүх асуултанд хариулж чадна. Тэр байтугай намайг ажлын хэсэгт оруулаасай гэж хүсч байна. Монгол улс арбитрын тухай хуультай. Өмнөх их хурал дээр жишээ нь хамгийн сүүлд засвар хийсэн. Тэнд юнситралын загвар хууль буюу юнситрал гэдэг нь НҮБ-ын олон улсын худалдааны хуулийн төв гэсэн нэртэй энэ байгууллагын загвар хуулийг манай улс ерөнхийд нь нилээн авсан.  Тэр үед ажлын хэсгийг Мөнх-Оргил, Оюунбаатар 2 хийж байсан.  Тухайн үед юу гэж хэлж байсан бэ гэхээр МҮХАҮТ-ын харьяа арбитр чинь их монопол юм байна, үүнийг задлая гээд задалсан. Харин яаж задалсан вэ гэхээр арбитр бол танхимын дэргэд байж болно, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гээд одоо энэ нь арбитрын тухай хуулинд нь бий. Ингэхээр өрсөлдөөн үүснэ гэж бодсон л доо. Одоо байгаа Монгол улсын арбитр, үндэсний арбитр ба олон улсын арбитр гэдэг нэрийг нь би өгсөн юм.  Тэгээд энэ арбитрт 50 гаруй Монгол улсын гайгүй гэдэг хуульч нар бүгд орсон байсан.  Түүн дээр нэмэгдээд Гонконг, Америк, Хятад, Орос, Герман гэсэн орнуудаас гадна бусад улс орнуудын олон улсын нэр хүндтэй арбитрууд бүх жагсаалтанд байж байдаг. Энэ бол арбитрыг либералчлах гэж арбитерчид  ярьдаг юм байна лээ. Ингэснээрээ тухайн улсын арбитрын нэр хүндийг илүү их нэмэгдүүлэх нэг ийм бодлого юм.  Жишээлбэл, Хятадын “CCIP” гэдэг байгууллагын дэргэд харьцангуй бие даасан олон улсын арилжааны арбитр гэж бий. Мөн Оросын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэд бас байх жишээтэй. Ер нь энэ мэтээр жишиг үзүүлэлтүүдийг оруулж ирсэн дажгүй хууль боллоо гэж харж байгаа. Дээр нь арбитр ба шүүхийн харилцаа гэж бий. 2012 оноос хойш та бүхэн санаж байна уу, үгүй юу? Энд нэг л зүйл хэлдэг байсан. Сонголт өгөөч ээ гэж. Харин энэ нь одоо л орж ирлээ. Шүүх ба арбитр гээд манай бүх хуулинд бий. Бид өөрсдөө арбитрыг хуулийнхаа системын гадна аваачаад өөрсдөө хуулиараа тавьсан байгаа. Тийм учраас арбитрчид жилдээ 30 гаруй, ингээд янз янзын реклам, төсөл хэрэгжүүлээд тэгж тэгж байгаад, арбитрын стандарт заалт гэрээнүүдэд хийдэг болсон. Тэр нь бас сайн дурын. Н.Энхболд гишүүний асуусан асуултыг ажлын хэсэг зайлшгүй анхаарах ёстой. Бид олон улсын жишигт хүрэх гэж байгаа юм биш. Яагаад гэвэл олон улсын жишгийн хуулийг хуулаад одоо оруулаад ирж байна. Бүгдийг нь хийчихээд байна. Тийм учраас Үндсэн хууль зөрчихгүйгээр дагалдах хуулиуд дээр оруулах байдлаар Н.Энхболд гишүүний хэлсэн зүйлийг шийдэж болно. Дээр нь арбитрыг яагаад сонгохгүй байна вэ гэж. Яаж сонгох юм вэ? Түрүүн хэллээ. Н.Энхболд гишүүний хэлсэнчилэн бид өөрсдөө хуулиа хийхдээ хийчихсэн. Ядахдаа арбитр ба шүүхээс нь сонголт хийх боломжыг ямар ч хуулинд хийж өгдөггүй. Ийм болохоор чинь аргагүй байхгүй юу. Тийм учраас энэ хуулиндаа ажлын хэсэгт нь зөв хүнээр нь ахлуулж, үүнийг энэ хуулиндаа сайн хийх ёстой байх гэж бодож байна. За, баярлала.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->